| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2026/00361/И |
| Дугаар | 193/ШШ2026/00340 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 193/ШШ2026/00340
2026 02 25 193/ШШ2026/00340
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******од оршин суух, ы д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 22,212,798.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлийн гэрээний үүрэгт 22,212,798.70 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжилсэн 22,212,798.70 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрөө 9 хувааж, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөгөөр төлж барагдуулна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бямбасүрэн: Эвлэрлийг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******, хариуцагч А.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,212,798.70 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага 22,212,798.70 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, уг төлбөрөө 9 хувааж, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөгөөр төлж дуусгахаар эвлэрэн хэлэлцсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч, түүний төлөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.
Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*******-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 22,212,798.70 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,535,354 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч уг төлбөрөө 9 хувааж, 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 2,468,089 төгрөгөөр төлж дуусгахаар хугацаа тогтоон эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269,014 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 134,507 төгрөгийг улсын төсвөөс, 134,507 төгрөгийг хариуцагч А.оос тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч А. нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ