| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00363/И |
| Дугаар | 193/ШШ2026/00347 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2026/00347
2026 02 26 193/ШШ2026/00347
Хялбаршуулсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод байрлах ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овогтой /РД:/,
Хариуцагч: Хариуцагч: *******,*******,, тоотод оршин суух, овогтой ын /РД:/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,426,287.38 төгрөг гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Ц., Н. нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,426,287.38 төгрөг гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц., Н. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартай: Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,426,287.38 төгрөгийг хугацаа тохирч төлөхийг зөвшөөрч байна. Мөн уг төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч Ц., Н. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,426,287.38 төгрөг гаргуулж, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК хариуцагч Ц., Н. нараас 27,426,287.38 төгрөгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний дагуу шаардах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлагыг хугацаа зааж төлөхөөр эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэв.
Уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д заасны дагуу хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол албадан гүйцэтгүүлэх болно.
Шүүгчийн захирамж нь шууд хуулийн хүчин төгөлдөр болох тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.6., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ц., Н. нар нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 27,426,287.38 төгрөгөөс 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 4,571,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 4,571,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 4,571,000 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 4,571,000 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 4,571,000 төгрөг, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 4,571,287.38 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д төлж барагдуулах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Гэрчилгээний №000250484 тоот дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2207003612 тоот дугаартай, Нийслэлийн Налайх дүүргийн*******,ны тоот хаягт байршилтай, Хувийн сууц зориулалттай 50м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, гэрчилгээний No0315710 тоот дугаартай, Улаанбаатар хот Налайх дүүргийн*******ны тоот хаягт байршилтай, Нэгж талбарын 18668296988495 дугаартай 456м.кв гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 365,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 182,641 төгрөгийг хариуцагчаас, 182,641 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН