| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2026/00156/И |
| Дугаар | 193/ШШ2026/00363 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 193/ШШ2026/00363
2026 03 03 193/ШШ2026/00363
Хариуцагчийн биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: Ч*******,*******,*******,*******ны төв байранд байрлах,******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******од оршин суух, *******ийн /РД:/-т холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 123,870.78 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. нь хариуцагч Г.т холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ дараах үндэслэлээр татгалзсан байна. Үүнд: Г. 125,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр биелүүлсэн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Г. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 123,870.78 төгрөгийг нэхэмжлэгч******* ХК-д биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН