2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01632

 

 

 

 

 

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2026/01632

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн ан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26 дугаар хороо, ******* *******, ******* ******* ******* ******* *******, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, овогт /РД:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, ******* хаягт байрлах, /РД:/-т холбогдох,

ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С., нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С. нь эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой, улсад 36 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус Хүрээ т 2008 оноос эхлэн 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаад ахмад насны тэтгэврийг 2022 онд тогтоолгуулсан ч хүний нөөцийн дутагдалтай, байгууллагын удирдлагын зүгээс санал тавьсны дагуу үргэлжлүүлэн тус байгууллагадаа ЭМТҮЧАБА-ны албаны даргаар ажиллаж байсан болно. Мөн миний бие тус газрын Үйлдвэрчний Эвлэлийн хороон даргаар 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан.

газрын дарга Ш.Алтантуяа нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба ажлын эхний өдрөөсөө л дээрэнгүй, зандарсан, өнгө аястай байсан бөгөөд тасгийн эрхлэгч, албадын дарга нартай хийсэн анхны хурал дээр миний бие Манай хамт олон эх нярайн тусламж үйлчилгээг мэргэжлийн түвшинд чанартай үзүүлдэг, ямар ч ажлын ачаалал дааж ажилладаг зангидсан гар шиг хамт олон юм шүү гэж хэлсний төлөө намайг дараа нь өрөөндөө дуудан Та Үйлдвэрчний эвлэлээ төлөөлдөг гэлүү, хурлаа хий л дээ гэхэд би Энэ байгууллага нь хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг, ажилтны эрх ашгийг хамгаалдаг байгууллага гэхэд Та надтай хамтарч ажиллах юм уу, үгүй юмуу гэж тулган шаардсан өнгө аястай харилцсан тэгэхэд нь Та ийм харилцаа длагатай хүн үү, яагаад манай хамт олонд ингэж дээрэнгүй даж харьцаад байгаа талаар хэлэхэд За тийм бол уучлаарай гэсэн учраас тухайн үед ойлголцсон гэж миний зүгээс бодсон.

Үйлдвэрчний эвлэлийн хорооны үйл ажиллагаатай холбоотойгоор МЭМАҮЭ-ийн холбооноос зохион байгуулсан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд 2 эрэгтэй гишүүнийг оролцуулахаар ээлжгүй байгаа 2 ажилтныг оролцуулах гэсэн боловч даргаас зөвшөөрөл аваагүй тул зөвшөөрөхгүй гээд явуулаагүй, тус холбооноос зохион байгуулсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтанд 1 ажилтан хамруулах байсан ч бас татгалзсан, 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр тайван жагсаалд оролцох ажлыг зохион байгуулж, тухайн өдөр ээлжгүй амарч байгаа ажилтнуудыг оролцуулахаар байсан ч биднийг оролцуулаагүй зэрэг олон асуудлаас болж Ш.Алтантуяа даргатай санал зөрчилдсөн бөгөөд 2025 оны 04 дүгээр сард улирал тутам өгдөг үр дүнгийн урамшууллыг үндэслэлгүйгээр хассан байсан талаар тайлбарыг асуухад тайлбарыг өгөөгүй зэрэг зүйлүүд ажлаас шалтгаалж болдог байсан.

2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр миний төрсөн өдөр, мөн миний бие төрийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-оор шагнагдсан байсан тул энэ баяруудаа хамтатган эмч нартайгаа хамт Скол нэртэй т тухайн өдрийн оройн 19:00-23:30 цаг хүртэл тэмдэглэсэн бөгөөд маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өглөө ажилдагг ирдэг цагтаа өөрийн машинаа бариад ирсэн бөгөөд нүүрээ уншуулсан өрөөндөө орж хувцасаа сольж өглөөний ярианд орсны дараа дарга дуудсан тул миний бие өрөөнд очиход Та согтуу байна, ажлын байраа орхиж яв, харьж амар гэж хэлэхэд нь Би ажилдаа машинаа бариад ирсэн бөгөөд согтуу хун машин барихгүй биз дээ гээд би эрүүл байна гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр ажпын цагаар бүтэн 8 цаг ажиллаад 17 цагт нүүрээ уншуулан явсан. Гэтэл маргааш нь буюу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа цагтаа ирэхэд дарга дуудаж байна гэсний дагуу очиход С.д сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/111 дугаартай тушаалыг надад өгсөн бөгөөд уг тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан, 123 дугаар зүйлийн 123.1-т Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажпын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно, 123.2.5 ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, Эрүүл мэндийн газрын даргын 2024 оны А/19 дугаартай Хүрээ газрын дүрэм-ийн 5 дугаар зүйлийн 5.8.8 дахь заалт байхгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.11.6 Хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаал бууруулах, өөр ажилд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах арга хэмжээ авна, 12 дугаар зүйлийн 12.9 ажлын байранд ( газрын хашаан дотор бүх обьектууд хамаарна) ажлын цагаар болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, 14 дүгээр зүйлийн 14.2 сахилын шийтгэлд энэхүү журмын 12 дугаар зүйлийн 12.1-12.11-д заасан зөрчлүүд хамаарна, 14.4 Сахилын шийтгэл хүчинтэй байх хугацаанд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр мөнгө урамшуулал олгохгүй, 14.6.2 ажлын байранд ( газрын хашаан дотор бүх обьектууд хамаарна) ажлын цагаар болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхийг зохион байгуулах, ажилдаа согтуу ирэх, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу сахилгын зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилын шийтгэл ногдуулна, 10.3 Сахилгын шийтгэлийг даргын тушаалаар ногдуулж шийдвэрийг захиргаа, хүний нөөцийн алба, ажилтанд болон хамт олонд мэдэгдэх бөгөөд тушаалыг хувийн хэрэгт хавсаргана, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлөх тушаал гаргана гэх заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан.

Би аливаа асуудлыг шударга хэлдэг тул энэ байдлаас болж удаа дараа санал зөрөлдөх болсон. Мөн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажил хийдэг байсан тул олон үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөвшөөрөл авсангүй гэж маргаж байсан. Би Алтантуяа даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж мэрийлттэй ажиллаж байсан бөгөөд 2026 оны 1 сараас тэтгэвэрт гарна гэсэн санал хүсэлтээ өгч байсан. Тэр өдөр би өглөө ярианд бага зэрэг хоцорч ирээд хоёр сувилагчийн дунд суусан. Би асуултанд гараа өргөж гарч ярьсан. Н.Алтантуяа дарга Ариунаа эмчийн төрсөн өдөр болоод өнгөрсөн гэхэд нь би баярлалаа гээд бөхийж ёслоод суусан байгаа. Ингээд өрөөндөө цайгаа уугаад сууж байтал дарга өрөөндөө дуудаж байхад дуудаад согтуу байна гэдэг зүйл яриад би дуугай толгой дохиод гарсан бөгөөд ажлаач чөлөөлсөн тушаалыг аваад маш их гайхсан.

Миний бие урд өдөр нь төрсөн өдрөө тэмдэглэсэн нь үнэн. Харин ажлын байран дээрээ согтуу ирээгүй, архи уугаагүй байхад үндэслэлгүйгээр шууд ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гомдолтой байна.

Иймд шүүх хуралдаан дээр ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч С. нь чанар аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон гарсан байдаг бөгөөд 2022 оны 11 сарын 21-ний өдрөөс түр ажлын байранд томилогдон тус эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэст 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 1 жилийн гэрээ байгуулж т эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэст чанар байдлын албаны даргаар ажилд орсон.

Хүрээ нь эмч нарын яриан дээр 14 хоногтоо нэг тутам тасаг нэгжүүд өглөөний яриа хийдэг. Үүнтэй холбоотой яаралтай тусламжийн тасаг СЭМҮТ-ийн эмчийг уриад өглөөний хүн яриагаа хийж байхад хоцорч орж ирсэн. Ингэхдээ уучихсан орж ирсэн. Дотоод хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан Ганбаатар, мэдээлэл технологийн инженер Маналжав нар эрүүл мэндийн чанар аюулгүй байдлын албаны дарга чинь согтуу байна шүү гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр Алтантуяа дарга намайг өрөөндөө дуудаад даргад хүний нөөцийн шаардлагаа тавихгүй бол энэ хүн чинь ажлын байран дээр согтуугаараа ирсэн байна аа, өнөөдөр яваад харьчих аа гэж хэлүүлсэн. Өнөөдөртөө хариад амарчих гэсэн шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд дарга яасан бэ, буцаад явсан уу гэхлээр яваагүй байна аа гэсэн чинь С. даргыг өрөөндөө дуудчих, хурал зарлая гэсэн. Тэгээд тухайн үед хурлын протокол бичсэн бөгөөд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Цэцэгээ, эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн эрхлэгч Гантөгс нарыг оруулж ирж хурал хийхэд С. дарга яг миний хажууд байсан бөггөөд архи үнэртэж байсан.

Тухайн үед та өнөөдөр яваад ажлын байраа орхиод ажлаа хийхгүйгээр харьчих аа. Өнөөдөр ажил хийх юм бол ямар нэгэн эрсдэлтэй хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээнд заагдсан одоо үүрэг хариуцлага, хүлээсэн үүрэг чинь зөрчигдөх гээд байна. Та ингэхээр бусад хүмүүст яаж шаардлага тавих вэ гэдэг иймэрхүү байдлаар хурал болоод С. дарга өрөөнөөс толгой дохиод гарсан байдаг юм. Ингээд ажлын байран дээр согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэсэн үедээ ирэх, ажил үүргээ гүйцэтгэхгүй, хөдөлмөрийн гэрээн дээр заагдсан үүрэг болон Хөдөлмөрийн тухай хуулиар заагдсан үүргүүдийг ноцтой зөрчиж байна гэж үзээд 2025 оны 5 сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн байдаг.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүргээ ноцтойгоор зөрчсөн учир Хөдөлмөрийн хууль, дүрэм журмын дагуу хариуцлага тооцсон байгаа. Түүнээс одоо байгууллагын даргын хувьд Алтантуяа гэх хувь хүний үзэл санаа гэдэг ч юм уу, тийм байдлаар ажлаас чөлөөлөөгүй.

Нэхэмжлэгчийн хувьд бол 2022 онд өндөр настны тэтгэвэрээ тогтоолгож, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Ингээд ажилдаа эргэж оръё гэдэг хүсэлт гаргасных нь дагуу түр хугацаагаар ажилд буцааж авсан. 2024 оны 1 сарын 18-ны өдөр өөртэй нь тохиролцоод ажлын байрыг нь өөрчлөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргаар шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан. 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан. Ер нь бол энэ хүний хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусчихсан байгаа тул ажилд эргүүлэн томилуулах гэдэг шаардлага гаргах эрх байхгүй гэж үзэж байна.

Ажил олгогчийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 81.4, 123.2.5-д заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлын байран дээрээ согтуу ирсэн гэдэг үндэслэлээр чөлөөлсөн үндэслэлтэй тушаал гаргасан.

Нэхэмжлэгч ч үүнийг зөвшөөрч байгаа бөгөөд 5 сарын 13-ны өдөр ажилдаа ирсэн. Урьд өдөр нь төрсөн өдөр учраас орой болтол тэмдэглэсэн талаараа нэхэмжлэлдээ бичсэн байгаа.

Согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд маргааш нь архи бүрэн гараагүй байх тохиолдол бол байдаг. За тийм нөхцөл байдал тухайн үед үүсчихжээ гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгчийн хувьд удирдлагын зүгээс гэртээ харих санал тавихад бол тэр саналыг хүлээж аваагүй. Согтуугаар ажил үүргээ гүйцэтгэсэн нөхцөл байдал гэрчүүдийн мэдүүлэг болон үзлэг хийсэн тэмдэглэл хурлын тэмдэглэлээр тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.

3.Нотлох баримтууд:

нэхэмжлэгчээс 2015 оны 3 сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, газрын 2025 оны 05 сарын 14-ний өдрийн Б/111 тоот сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/111 тоот тушаал, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын 2025 оны 6 сарын 25-ны өдрийн шийдвэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт,

хариуцагчаас улсын бүртгэлийн гэрчилгээ, эрүүл мэндийн газрын даргын 2024 оны 2 сарын 16-ны өдрийн №А/19 тоот тушаал, Амаржих газрын дүрэм, тушаалын хавсралт, газрын бүтэц, 2024 оны 5 сарын 22-ны өдрийн №А/20 дугаар тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2025 оны 5 сарын 14-ний өдрийн №б/111 тоот тушаал, Хүрээ газры төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хоорондын 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ, 2025 оны 5 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл, сидинд үзлэг хийсэн тэмдэглэл, Хүрээ газрын төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн захирлын 2022 оны 11 сарын 18-ны өдрийн Б/163 дугаар тушаал, 2022 оны 11 сарын 21-ний өдрийн Б/170 дугаар тушаал, 2024 оны 01 сарын 18-ны өдрийн Б/19 тоот тушаал зэрэг бичгийн баримтуудыг тус тус шүүхэп гаргаж өгсөн.

талуудын хүсэлтээр гэрч Б.Азжаргал, М.Маралгоо, Б.Туяа нарын асуусан тэмдэглэл, 2025 оны 5 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч С. нь хариуцагч т холбогдуулан, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх, баталгаажуулалт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, ажилд эгүүлэн тогоолгох нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, холбогдох бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн тайлбарыг гаргасан.

2.Шүүхээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь гаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагыг гуулах үндэслэлийг, газрын даргын 2025 оны 5 сарын 14-ний өдрийн Б/111 тоот тушаалын үндэслэл болсон ажлын байран дээрээ согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн зөрчил гаргасан гэх үндэслэлийг эс зөвшөөрч зөрчил гаргаагүй тул дээрх тушаалыг хууль бус гэж тодорхойлж байна.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...гэрчийн мэдүүлэг болон 2025 оны 5 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэлээр нэхэмжлэгч С. нь 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн зөрчил гаргасан нь тогтоогдох тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

3.Ажил олгогч Хүрээ төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгийн захирлын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрйн Б/19 тоот тушаалаар эх барих эмэгтэйчүүдийн эмч С.ийг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргын ажил албан тушаалд өөрчлөн шилжүүлэн ажиллуулсан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 326/20 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж, ажилтан гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байх бөгөөд талууд уг үйл баримтад маргаагүй.

ТБ-ын даргын 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Б/111 дугаартай С.д сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5 дахь заалт, Хүрээ газрын дүрмийн 5 дугаар зүйлийн 5.8.8, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.11.6, 12 дугаар зүйлийн 12.9, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.4, 14.6.2, Хөдөлмөрийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.1, 10.3, 10.4, 10.5, 10.7.2 дахь заалтуудыг үндэслэн С.ийг 2025 оны 5 сарын 13-ны өдөр ажлын байран дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасан зохицуулалт нь ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр эсхүл хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр тус тус ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож болохоор зохицуулсан байна.

Тушаалын үндэслэл болон талуудын тайлбараар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан буюу ажлын байран дээр архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан тул шүүх дээрх үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байна.

5.Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр зүйлийн 14.6.2-т ажлын байранд / газрын хашаан доторх бүх объектууд хамаарна/ ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцно гэжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчийг ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ирсэн гэх үндэслэлийг 2015 оны 5 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон гэж тайлбарлаж байна.

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үйл баримтыг энгийн хүний субьектив дүгнэлт буюу хэн нэгэн этгээдүүдийн сэтгэгдлээр тодорхойлох боломжгүй бөгөөд энэ нь архи уусан болохыг тодорхойлох эрх бүхий байгууллагын дүгнэлт эсхүл тогтоох төхөөрөмж зэргээр тогтоогдсоны үндсэн дээр тухайн байгууллагын эрх бүхий этгээдүүдийн энэ талаар хэлэлцсэн дүгнэлтийг үндэслэн ажлаас чөлөөлөх ноцтой зөрчил гаргасан гэж үзнэ. Тодруулбал, хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогч, ажилтан гэсэн тэнцвэргүй хоёр субьектүүдийн хооронд үүсдэг харилцаа бөгөөд ажил олгогчийн зүгээс шууд ажлаас чөлөөлөх үндэслэл болсон ноцтой зөрчлийн хувьд тухай зөрчил нь эрх бүхий байгууллагын шийдвэр, дүгнэлтээр тогтоогдсоны үндсэн дээр тухайн хүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2025 оны 5 сарын 13-ны өдрийн хурлын тэмдэглэл болон гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээрээ ирсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, тухайн хуралдааны тэмдэглэл ажилтны зүгээс гарын үсэг зураагүй болон хуралд оролцсон этгээдүүдийн хувьд ноцтой зөрчлийн талаар шийдвэрлэх эрх бүхий этгээдүүд гэж үзэх бичгийн баримтгүй байна. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлэг болон өглөөний хүн гэх ярианы үйл явцад үзлэг хийсэн тэмдэглэлээр нэхэмжлэгчийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байран дээрээ ирсэн болох нь эргэлзээгүй нотлогдохгүй байна.

Иймд газрын даргын 2025 оны 5 сарын 14-ний өдрийн Б/111 тоот С.тэй байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай гэх тушаал нь хууль бус байна гэж үзэхээр байна.

6.Нэхэмжлэгчээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр талууд сарын үндсэн цалин хөлсийг 1,637,000 төгрөг, мэргэжлийн зэрэг цолны нэмэгдэл 15 хувь буюу 245,550 төгрөг, хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувь буюу 163,700 төгрөг, ажил, албан тушаалын нэмэгдэл 10 хувь буюу 163,700 төгрөг, ур чадварын нэмэгдэл 10 хувь буюу 163700 төгрөг, нийт 2,373,650 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэг сарын цалин хөлсний хэмжээн дээр гэрээгээр тохиролцсон нэмэгдлүүдийг нэмж олгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэг сарын цалин хөлс 2,373,650 төгрөг буюу 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 8 сар цалин хөлс 18,898,200 төгрөг, нэг өдрийн /2,373,550:21/=113,031 төгрөг буюу 13 өдрийн цалин хөлс 1,469,402 төгрөг, нийт 20,458,602 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь С.ийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 20,458,602 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хэсэгт зааснаар хариуцагчаас 260,243 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 20,458,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.д олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 43.2.7. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч газраас улсын тэмдэгтийн хураамжид 260,243 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА