Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00322

 

 

 

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 320/ШШ2026/00322

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***дүүрэг, **** тоотод оршин суух, Ж.А

хариуцагч: Хөвсгөл аймгийн ** сумын *** оршин суух, А.Ө

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн төлбөрт нийт 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00053/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.С  нь Ө.Ц д 2023.02.10-нд зээлийн гэрээ аман хэлбэрээр (инстаграм чат) байгуулан 2023.04.01 (1 сар 20 хоног) хүртэл 2,500,000 төгрөг зээлдүүлсэн. Тухайн үед зээлдүүлэхдээ Цэрэнпагматай найз нөхдийн харилцаатай мөн хүүхэдтэй болсон гэх хувийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж итгэсний үндсэн дээр зээлийн хүү тооцолгүйгээр найрсгаар хандаж зээлсэн. Гэвч Ө.Ц ас гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч элдэв шалтаг тоочин миний дуудлага, фэйсбүүк чатанд хариу өгөхөө больж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. иймд хариуцагч Ө.Ц ас үндсэн зээл 2,500,000 төгрөг болон 2 жил 10 сарын хугацаан дахь инфляцийн өсөлтийн хувийг тооцон 300,000 төгрөг, нийт 2,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ц  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.С гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлд дурдсан 2,500,000 төгрөгийг зээлсэн нь үнэн бөгөөд инфляцийн өсөлт 300,000 төгрөг, үндсэн зээлийн хамт бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.С  нь Ө.Ц д холбогдуулан зээлийн төлбөрт нийт 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ж.С д төлөхийг хүлээн тайлбарыг 2026 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С гийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 (таван есөн мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Ц ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.С д олгохоор тогтов.

Хариуцагч Ө.Ц  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.С гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.Ц д холбогдох, зээлийн төлбөрт нийт 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.Ц  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгийг нэхэмжлэгч Ж.С д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Ж.С гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,750 (таван есөн мянга долоон зуун тавь) төгрөгийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ө.Ц ас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 29,875 (хорин есөн мянга найман зуун далан тав) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Ж.С д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ө.Ц  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                             С.ОЮУНЖАРГАЛ