Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 304/ШШ2026/00208

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: У******* хот, Ч******* дүүрэг, Ж*******ны гудамж, *** тоотод байрлах М******* Ю******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б****** аймаг, Б******* сум, ** дугаар баг, *******ын төв, **-*** тоотод оршин суух Б.С*******д холбогдох

Хүсэлтийн шаардлага: 397,634.30 төгрөг гаргуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцагч Б.С******* нь 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 53850 дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж Хаан банкны 5270491491 тоот дансанд 150,000 төгрөгний зээлийг UNIPAY зээлийн аппликейшн ашиглан шилжүүлж авсан. Харилцагч Б.С*******д удаа дараа зээлээ төлөхийг шаардаж 99963907 дугаараар холбоглож сануулдагч огт төлөлт хийгээгүй өдийг хүрсэн болно. гэжээ.

Хариуцагч Б.С******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М******* Ю******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******д холбогдох 397,634.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Б.С******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* Ю******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.С*******д холбогдох 397,634.30 (гурван зуун ерэн долоон мянга зургаан зуун гучин дөрвөн төгрөг гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.С******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 6,290 (зургаан мянга хоёр зуун ер) төгрөг, хариуцагч Б.С*******гаас 6,290 (зургаан мянга хоёр зуун ер) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА