| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00045/И |
| Дугаар | 304/ШШ2026/00216 |
| Огноо | 2026-03-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 304/ШШ2026/00216
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б****** аймаг, Х*******-Ө******* сум, Т******* ** дүгээр багт оршин суух Г.О*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2026/00045/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Хүсэлт гаргагч Г.О*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.О******* нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Г.О******* миний бие 1975 онд төрсөн. Одоо ө******* насныхаа тэтгэврийг тогтоолгон авах болоод байна. Би 1995-1998 он хүртэл З******* аймгийн Б******* суманд Б******* багт хувийн малаа маллаж байсан. 1999-2000 он хүртэл Б****** аймгийн Х*******-Ө******* суманд Тээг 4 дүгээр багт хувийнхаа малыг одоо хүртэл маллаж байна. Малын А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч А данс гарч ирэхгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би ө******* насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг гаргаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад нотлох баримтуудыг үндэслэн З******* аймгийн Б******* суманд 1995-1998 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Х*******-Ө******* суманд 1999-2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Үүнд:
-Иргэний үнэмлэхийн хуулбар,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай албан бичиг,
-Ө*******ын О*******, Ө*******ын Л, Ө*******ын Ц нарын төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажсэн хуулбар,
- Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 304/ШШ2025/00635 дугаар шийдвэрын нотариатаар баталгаажсэн хуулбар,
- Малчны мэргэжлийн үнэмлэхний нотариатаар баталгаажсэн хуулбар зэрэг болно.
4.Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримт:
-Булган аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн Г.О*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа,
-Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон мэд*******эл,
-Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 26-ны өдрийн №03-01/759 тоот архивын лавлагаа зэрэг болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Б.С, Г.Ө******* нараас гэрчийн мэдүүлгийг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2.Хүсэлт гаргагч нь З******* аймгийн Б******* суманд 1995-1998 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Булган аймгийн Х*******-Ө******* суманд 1999-2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсан бөгөөд тухайн үеийн малын А данс архиваас гарахгүй байгаа тул шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нийгмийн даатгалын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2025 оны 12 сарын 22-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай албан бичгээр хүсэлт гаргагчын мал маллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд мэдүүлэх эрхтэй байдал,
3.2.Хүсэлт гаргагч нь Гончиграгчаагийн Ө*******тай 1994 оноос гэр бүл болж 1994 онд Ө*******ын О*******, 1997 онд Ө*******ын Ц, 2006 онд Ө*******ын Л нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажсан хуулбар,
3.3.Хүсэлт гаргагч Г.О*******, Г.Ө******* нарыг хамтын амьдралтай байдлыг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 304/ШШ2025/000635 дугаартай шийдвэрээр 1994 оноос 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд тогтоосон.
3.4.Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1993 оны 07-12 сар, 1994-2000 оны 1-12 саруудыг нөхөн тооцуулсан тухай мэд*******эл,
3.5.Үндэсний төв архивын 2026 оны 01 сарын 26-ны өдрийн №03-01/759 тоот архиваас ирүүлсэн лавлагаанд: Булган аймгийн Х*******-Ө******* сум, Т******* баг, хөдөө, Ггийн О******* эхнэр 1975 онд төрсөн, 24 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл- мал аж ахуй гэж бичигдсэн лавлагаа зэрэг болно.
4.Мөн хүсэлт гаргагч нь З******* аймгийн Б******* суманд 1995-1998 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Х*******-Ө******* суманд 1999-2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, түүнд хавсарган ирүүлсэн баримтууд болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Гэрч Г.Ө*******ын Би 1989 онд 8 дугаар ангиа төгсөөд илг*******тийн эзэн болоод мал маллаж эхэлж байсан. Г.О******* бид 2 1994 онд гэр бүл болж амьдарч эхэлсэн. Бид хоёулаа анх удаа гэрлэж, гэр бүл болцгоосон ба анх гэр бүл болохдоо л мал маллаж эхэлсэн. Өдийг хүртэл тасралтгүй малаа маллаж амьдарч байна. Г.О******* нь 1994 онд надтай нэг гэрт орж гэр бүл болохоосоо өмнө өөрийн аав, ээжийн хамт мал маллаж амьдарч байсан. Малчин айлын хүүхэд юм. Бид 1994 онд гэр бүл болохдоо 2 талын ээж, аавын тасдаж өгсөн малыг маллан амьдарч эхэлсэн. Насаараа л жоохон хүүхэд байхаасаа эхлэн өнөөдрийг хүртэл мал маллаж байна. Манай эхнэр 10 дугаар анги төгсөөд малчин болсон. Түүнээс хойш өдийг хүртэл насаараа мал маллаж амьдарч байгаа. Бид 2 1999 онд З******* аймгийн Б******* сумаас аав ээжийгээ даган Булган аймгийн Х*******-Ө******* суманд нүүж ирэн өнөөдрийг хүртэл амьдарч байна гэх,
Гэрч Б.Сын Би 1974 оноос 1995 оныг хүртэл З******* аймгийн Б******* суманд мал маллаж амьдарч байсан. Г.О******* нь 1995 оноос З******* аймгийн Б******* сумын Бужар багт нөхрийн хамт мал маллаж амьдарч байсан. Одоо ч нөхрийн хамт мал маллаж амьдарч байгаа. З******* аймгаас хадмуудын хамт Булган аймаг Х*******-Ө******* сум руу нүүж ирж байсан. Тухайн үед би бэр нь байсан. Манайх дараа нь нүүж ирсэн гэх мэдүүлэг зэрэг болно.
5.Иймд хүсэлт гаргагч Г.О*******ийн З******* аймгийн Б******* суманд 1995-1998 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл, Булган аймгийн Х*******-Ө******* суманд 1999-2000 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож, хуульд зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт Ггийн О*******ийг З******* аймгийн Б******* суман 1995 оноос 1998 оныг дуустал, 1999 оноос 2000 оныг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА