Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2026/00348

 

 

 

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 320/ШШ2026/00348

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                       

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ** сумын ** багт байрлах, Х.К-ийн  газар,

хариуцагч: Хөвсгөл аймгийн **** дугаар багт оршин суух, Р.Х

Нэхэмжлэлийн шаардлага: Өрхийг малжуулах гэрээний үүрэгт 1,274,000 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00215/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К-ийн  газрын дарга Т.Р шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн О.Р  нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Өрхийг малжуулах гэрээ-г байгуулж, түүнд 5,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлдүүлсэн.

Гэтэл О.Р  нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөөс 3,726,000 төгрөгийг төлж, үлдэх 1,274,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Өрхийг малжуулах гэрээ-ний үүрэгт 1,274,000 төгрөгийг О.Р оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Р  тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: О.Р  миний бие Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын нэхэмжилж буй 1,274,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К-ийн  газар нь, О.Р ид холбогдуулан өрхийг малжуулах гэрээний үүрэгт 1,274,000 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Р  нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,274,000 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөгийг төрийн сангийн холбогдох дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн  газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч О.Р оос 1,274,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,126 (гучин таван мянга нэг зуун хорин зургаа) төгрөгийн тал хувь болох 17,563 (арван долоон мянга таван зуун жаран гурав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулахаар тогтов.

Хариуцагч О.Р  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн  газрын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Р ид холбогдох, өрхийг малжуулах гэрээний үүрэгт 1,274,000 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч О.Р  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 1,274,000 (нэг сая хоёр зуун далан дөрвөн мянга) төгрөгийг төрийн сангийн холбогдох дансанд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн  газрын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.Р оос улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 17,563 (арван долоон мянга таван зуун жаран гурав) төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч О.Р  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ