Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 304/ШШ2026/00217

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн А танхимд хийсэн иргэний хэргийн хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Б**** аймаг, Б****** сум, Ж*******, Х*******, М******* **-*** тоотод байрлах Б****** аймгийн Т*******ын газрын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б******* аймгийн Т*******ын газар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б***** аймгийн Т*******ын газар нь "Т******* Х*******" ХХК-д холбогдох 66,633,198.82 (жаран зургаан сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун ерөн найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийн т*******ын өрийг "Т******* Х*******" ХХК-ны хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан ба 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 304/ШЗ2025/03454 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2, 155.3 дахь хэсэгт заасанаар хариуцагч Б****** аймаг Б****** сум ** дугаар баг Ж*******ад үйл ажиллагаа явуулж байсан "Т******* Х*******" (*********) ХХК-ныг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал (РД: *******) регистрын дугаартай Н******* овогтой М*******-ыг эрэн сурвалжилж өгнө үү. гэжээ.

Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж *******өн.

-Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт,

-Итгэмжлэл,

-Н.М*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа,

-Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа,

-Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 304/ШЗ2025/03454 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Булган аймгийн Т*******ын газрын хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Хүсэлт гаргагч нь Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М*******д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл түүний оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул шүүхээр эрэн сурвалжлуулна гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.

3.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1."Т******* Х*******" ХХК-д холбогдох 66,633,198.82 (жаран зургаан сая зургаан зуун гучин гурван мянга нэг зуун ерөн найман төгрөг наян хоёр мөнгө) төгрөгийн т*******ын өрийг "Т******* Х*******" ХХК-ны хөрөнгөөс гаргуулан улсын төсөвт төвлөрүүлэхийг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон болох нь хэрэгт авагдсан Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 304/ШЗ2025/03454 дугаар захирамж, хүсэлт гаргагчийн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

3.2.Хүсэлт гаргагч нь "Т******* Х*******" ХХК-д холбогдуулан Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягт Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М******* нь оршин суудаггүй тухай Булган аймгийн Цагдаагийн газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.Сумъяабазарын илтгэх хуудсыг үндэслэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж хэрэгт авагджээ.

4.Иймд шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалган шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Булган аймгийн Т*******ын газар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т******* х******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Н.М******* /РД:*******/-ыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Булган аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Т*******ын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА