| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2026/00219/И |
| Дугаар | 304/ШШ2026/00221 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 304/ШШ2026/00221
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дүгээр хороо, Ю*******гийн гудамж-28, ******* цогцолборт байрлах, М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б**** аймаг, Б****** сум, ** дугаар баг, Х*******, ******* ч******* ** гудамж, **** тоотод оршин суух М.Б*******д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 1,297,885 (нэг сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун наян тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00219/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Б******* нь "М******* ББСБ ХХК-тай 2024/03/06-ны өдөр Зээл, зээлийн эрх нээх 140001045055 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99906785 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. М.Б******* нь уг гэрээний үндсэн дээр өдрийн хооронд 2 удаагийн хүсэлтээр нийт 780,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй.
"М******* ББСБ" ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж гэрээнд заасан зээлдэгчийн өөрийн дугаар болон шаардлагатай тохиолдолд холбоо барих дугаарууд руу мессеж илгээж, утсаар холбогдоход "холбогдох боломжгүй", "орох ярианы эрх хаалттай", "тийм хүн байхгүй" зэргээр холбоо тогтоох боломжгүй болсон тул маргааныг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх шаардлага үүссэн.
2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар М.Б*******гийн нийт зээлийн үлдэгдэл нь 1,297,885 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 780,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 436,858 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 81,027 төгрөг байна. М.Б******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул "М******* ББСБ" ХХК нь зээлийн гэрээний үүрэгт нийт 1,297,885 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ.
Хариуцагч М.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Б*******д холбогдох 1,297,885 (нэг сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун наян тав) төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Б******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Б*******д холбогдох 1,297,885 (нэг сая хоёр зуун ерэн долоон мянга найман зуун наян тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч М.Б******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 17,850 (арван долоон мянга найман зуун тавь) төгрөг, хариуцагч М.Б*******гээс 17,850 (арван долоон мянга найман зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА