Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2026/00222

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, ** дугаар хороо, С******* т*******, ** давхар, *** тоотод байрлах А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б******* аймаг, Б******** сум, ** дугаар баг, Х******* х******* *******, ** гудамж, **** тоотод оршин суух Ж.Д*******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,145,270.86 /нэг сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун далан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй 304/2026/00217/И индекстэй хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Д******* нь зээлийн гэрээний үүргийг 208 хоног хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7111522124 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 1,130,270.86 төгрөг, нотариатын төлбөрт 15,000 төгрөг, нийт 1,145,270.86 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ж.Д******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д*******д холбогдох 1,145,270.86 /нэг сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун далан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ж.Д******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д*******д холбогдох 1,145,270.86 /нэг сая нэг зуун дөчин таван мянга хоёр зуун далан төгрөг наян зургаан мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Д******* нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 16,019 (арван зургаан мянга арван ес) төгрөг, хариуцагч Ж.Д*******ас 16,019 (арван зургаан мянга арван ес) төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захи*******жийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА