| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 1902 00000 0217 |
| Дугаар | 2025/ДШМ/1065 |
| Огноо | 2025-09-04 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | С.Болорзул, О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/1065
2025 09 04 2025/ДШМ/1065
А.П-, Д.С-, П.Э-,
П.Э-, Б.А-, Д.С-
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Болорзул, О.Даваахүү,
хохирогч Ч.Л-, түүний өмгөөлөгч Г.Оюунцэцэг,
шүүгдэгч А.П-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, З.Цэнгэнбаяр,
шүүгдэгч Д.С-, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, З.Хүрэлсүх,
шүүгдэгч П.Э-,
шүүгдэгч П.Э-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн, Б.Жаргалсайхан,
шүүгдэгч Д.Сэлэнгийн өмгөөлөгч С.Чинзориг,
нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1214 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.П-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Жаргалсайхан, шүүгдэгч Д.С-, П.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.П-, Д.С-, П.Э-, П.Э-, Б.А-, Д.С- нарт холбогдох 1902 00000 0217 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. М- овгийн А-ны П-, ............, /РД: ............/,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ту сгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар өөрт оногдох эд хөрөнгөөс нь 300.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгийг хурааж, 8 жил хорих ялаар шийтгэж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 659/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 11 хоногийн заримыг нь буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 8 жил 6 сар хорих ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сар хорих ял оногдуулж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 10 жил хорих ялаар тогтоож, 2013 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жилийн хорих ялаар тогтоож шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 163 дугаартай магадлалаар 2 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 1177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сарын хугацаагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн;
2. Б- овгийн Д-гийн С-, ........., /РД: ........./;
3. Т- овгийн П-ийн Э-, ........., /РД: ........./,
2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан;
4. Х- овгийн П-ын Э-, ......, /РД: .........../;
5. Ө- овгийн Б-ийн А-, ........, /РД: ....../,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, ялын хугацаа дуусч суллагдсан;
6. М- овгийн Д-гийн С-, .........., /РД: ........../,
С- аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг С- аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 83 дугаар магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх С- аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан;
- Шүүгдэгч Д.С- нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр:
1. 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 1 дүгээр хорооллын 14 дүгээр байрны **** тоот 4 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******” ХЗШ-д барьцаанд тавьж 20.000.000 төгрөг авсан,
2. 2015 оны 07 дугаар сард Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хангарди ордны гадна “Нийслэлийн автозамын газраас захиалсан 560 сая төгрөгийн төсөвтэй замын нөхөөсний ажил байна, урьдчилгаа мөнгө өгсөн хүнд ажил авч өгч чадна” гэж хуурч мэхлэх аргаар хохирогч И.Д-гаас 13.000.000 төгрөг авсан,
3. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт “***********” ББСБ-д барьцаанд тавих зорилгоор **** УБВ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” загварын автомашины хуурамч гэрчилгээ ашиглаж, 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 18.730.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр **** УБВ улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын автомашиныг “*****” ББСБ-д барьцаалж 15.000.000 төгрөгийг авсан,
5. 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр иргэн Б.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших **** дүгээр байрны 32 тоот 2 өрөө орон сууцыг давхар түрээсэлж иргэн А.Батбаярыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2016 оны 12 дугаар сарын 09-нөөс 28-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Н.М-д “*******” хотхоны 73 дугаар байрны 50 тоот 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшлийн байр гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 23.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
7. Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Ханын материалын эцэст баригдаж буй Хайрхан хотхонд “байрны захиалга авч байна” гэж хохирогч Б.С-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурамч гэрээ байгуулан 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 20.425.000 төгрөг, мөн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 23.825.000 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “******” ХХК-ийн захирал Б.Б-ийн түлш худалдан авах зорилгоор шилжүүлсэн 58.622.400 төгрөгийг “***” ХХК-ийн Голомт банкны ********* дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг авсан,
9. 2018 оны 05 дугаар сарын 09-нөөс 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” төвийн байрны 405 тоот өрөөг түрээслэн “*********” нэртэй аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах компани байгуулж “иргэдэд Бүгд Найрамдах Солонгос улс руу аяллын виз гаргана” гэх утга бүхий зарыг олон нийтийн сүлжээнд байрлуулан хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж зарын дагуу холбогдсон нэр бүхий 44 хохирогчоос “*********” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны ******* дугаартай дансаар нийт 130.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Ё. тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. 2013 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “банкны зээл чөлөөлж өгнө” гэсэн зарын дагуу холбогдсон Х.Г-ийн 5 сая төгрөгийн зээлийг чөлөөлж өгч, нэмж 3 сая төгрөгийн зээл өгнө гэж төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Х.Г-ээс барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, **** тоотод байх 70.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэн авч, бусдад зарж захиран зарцуулсан,
2. 2013 оны 10 дугаар сард хохирогч Х.Г-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, **** тоотод байх 3 өрөө орон сууцыг “Г- миний нөхөр, энэ байрыг танд барьцаалуулан тавьж зээл авъя” гэж хуурч мэхлэх аргаар иргэн Ц.Э-аас 60.000.000 төгрөг авсан,
3. 2014 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны салбарт “АНУ-ын визэнд орох гэсэн чинь банкны дансанд мөнгө байрлуулах хэрэгтэй байна” гэж иргэн А.Ц-ыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, 40.000.000 төгрөгийг авсан,
4. 2014 оны 05 дугаар сард “хямд үнэтэй шатахуун нийлүүлнэ” гэж Б.Б-ыг хуурч ХААН банкны дансаар дамжуулан 14.657.200 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр байрны **** тоот 4 өрөө орон сууцны Ү-****** улсын бүртгэлийн гэрчилгээг хуурамчаар үйлдэн зохиомол байдлыг зориудаар бий болгон, хохирогч О.Д-г хуурч, зээлийн болон барьцааны гэрээгээр халхавчлан хуурч 30.000.000 төгрөг шилжүүлэн авсан,
6. 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хохирогч О.Г-д хямд үнээр шатахуун нийлүүлнэ гэж итгэлийг нь олж, эхний ээлжийн түлшийг нийлүүлэн, үлдэгдэл түлшийг нийлүүлэхгүй алдагдалд орсон гэж төлөхөөс зайлсхийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “*****” ХХК-ийн дансаар 29.755.000 төгрөг шилжүүлэн авсан,
- М.Г-тэй бүлэглэн:
1. 2011 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Д.Д-д хуурамч газар эзэмших гэрчилгээ барьцаанд тавьж зээлэх нэрийдлээр 3.500.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сард түүний эзэмшлийн **** УНА улсын дугаартай “Тоёота ланд круйзер-80” загварын автомашиныг худалдан авна гэж хуурч 19.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.А-д хохирогч Д.Д-гийн эзэмшлийн **** УНИ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-80” загварын автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан давхар худалдах, худалдан авах гэрээ хийж, уг автомашиныг Бу.А-д 14.500.000 төгрөгөөр зарж Б.А-д 14.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгдэгч М.Г-тэй бүлэглэн “*******” ББСБ-д хохирогч Д.Д-гийн эзэмшлийн **** УНИ улсын дугаартай “Ланд-80” автомашиныг хуурамч худалдах, худалдан авах гэрээгээр халхавчлан бусдад барьцаалан, хохирогч С.Д-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
- И.Д-тай бүлэглэн:
1. 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвгэрт байрлах Голомт хотхоны нотариат дээр Ө.А-, Д.Д- нарт “авто замын ажил олж өгнө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч Д.Д-т 15.900.000 төгрөгийг хохирол учруулж залилсан,
- С.Б-, С.Т- нартай бүлэглэн:
1. 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж хуурамч итгэмжлэл үйлдэн Б.У-ын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.У-а гэх нэрээр танилцуулан иргэн Ц.Г- 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- С.Т-тай бүлэглэн:
1. С.Т-ыг Солонгос улсын виз гаргадаг ажил эрхэлдэг, өөрийгөө Элчин сайдын яаманд ажилладаг гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газарт зээлийн гэрээгээр халхавчлан “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн Б.Э-гаас 2.500.000 төгрөг, Б.Т-, Б.Э- нараас 2.020.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
- Шүүгдэгч А.П-тай бүлэглэн:
1. “Монгол банкнаас зээл гаргуулж өгнө” хэмээн хохирогч Д.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч Д.Э-тай бүлэглэн:
1. Хохирогч П.Г-ыг “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулан, ХААН банкны дансаар 5.000.000 төгрөг, бэлнээр 2.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Э-аас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 80.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,
- Б.У-, М.И- нартай бүлэглэн:
1. “Г-” ХХК-ийн захирал Д.Ц-т 128.000 литр түлш худалдахаар 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тохирч, түүнээс урьдчилгаа 17.500.000 төгрөгийн төлбөрийг ХААН банкны дансаар авсны дагуу 14.000 литр түлш нийлүүлэн итгэл олж, 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “түлш хямд үнээр зарна” гэж хуурч мэхлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын Хас банкны дансаар 70.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч А.П- нь үргэлжилсэн үйлдлээр:
1. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сонгодог-2” орон сууцанд “урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөд байр захиалах боломжтой” хэмээн хохирогч Э.Э-ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “**********” ХХК-ийн компанийн нэр дээрх ХААН банкны ******** тоот дансаар 10.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, иргэн С.Е-г хуурч, төөрөгдөлд оруулан Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах ХААН Таурын авто машины зогсоол дээр 26.300.000 төгрөгийг бэлнээр авсан,
3. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хооронд өөрийгөө Монгол банкинд ажилладаг хэлтсийн дарга Мягмарын Оюунгэрэл гэж танилцуулан иргэн Ч.Л-ийг хуурч 2 тэрбум төгрөгийн зээл гаргана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ч.Л-оос 90.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Б.С-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг байрлах “Нарт” хороололд 70.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 168.432.000 төгрөгөөр худалдахаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулан байрны урьдчилгаа 15.000.000 төгрөг, гэрчилгээ гарах гэж байна гэж 800.000 төгрөгийг тус тус шилжүүлж авч, нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өөрийгөө “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарт” хорооллын орон сууцыг барьсан компанийн захирал” гэж хохирогч Н.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, байрны урьдчилгаа төлбөр болох 10.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийгөө “Монгол банкинд ажилладаг, Оюун-Эрдэнэ гэдэг” гэж танилцуулж, хохирогч Ц.Э-ад “Монгол банкнаас зээл гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон зээл гаргах ажлын хөлс гэж 43.850.000 төгрөгийг иргэн А.Б-ы эзэмшлийн ХААН банкны ****** дугаартай дансаар шилжүүлэн авсан,
7. Хохирогч О.О-д өөрийгөө Монгол банкны зээлийн хяналтын албаны дарга ажилтай Оюунгэрэл гэж танилцуулан “Монгол банкнаас зээл гаргаж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сард 25.000.000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр А.Б-ы эзэмшлийн ХААН банк ******* дугаарын дансаар 2.500.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 8.000.000 төгрөг, нийт 35.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан,
8. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч У.Т-од “Монгол банкнаас бага хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бусдыг төөрөгдөлд оруулан 55.000.000 төгрөгийг бэлнээр авч залилсан,
- Шүүгдэгч Д.С-тай бүлэглэн:
1. “Монгол банкнаас зээл гаргуулж өгнө” хэмээн Д.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч залилсан,
- Шүүгдэгч Б.А-тай бүлэглэн:
1. Өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг, тус банкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2” хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн 2 давхарт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хохирогч Т.Б-ийн эзэмшлийн **** УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг Б.А-ын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан,
2. Хохирогч Э.Х-, Б.О- нарт өөрсдийгөө “Монгол банкинд зээлийн эдийн засагчаар ажилладаг, бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн 0,65 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч Э.Х-аагаас 2021 оны 06 дугаар сарын 25-наас 2021 оны 08 дугаар сарын 02-ны хооронд А.Б-ы ХААН банкны ******* дугаарын дансаар 6 удаагийн гүйлгээгээр 17.920.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 25.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч Б.О-ээс 32.869.000 төгрөгийн бэлэн хувцас зэргийг авч залилан бусдад нийт 75.789.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Хохирогч С.Г-т өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг” гэж хуурч, төөрөгдөлд оруулан, дансанд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, 2021 оны 08 дугаар сарын 04-нөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны хооронд дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч Б.А-, Д.С- нартай бүлэглэн:
1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймагт “Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж Б.Н-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирогч Б.Н-т 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дархан уул аймагт Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж В.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирогч В.О-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
- Шүүгдэгч Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр:
1. “Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, хохирогч Н.Б-г төөрөгдөлд оруулж 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Т- гэх хүний ХААН банкны ****** дугаар дансаар 5.128.600 төгрөг шилжүүлэн авсан,
2. 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.Б-д “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 18-наас 11 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 5.128.600 төгрөгийг ХААН банкны ****** дугаарын дансаар шилжүүлэн авсан,
3. 2021 оны 10 дугаар сард хохирогч С.Б-т “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутгаас 2021 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд 5.128.600 төгрөгийг ХААН банкны ****** дугаарын дансаар шилжүүлэн авсан,
4. Хохирогч Б.Б-д “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 01 дүгээр сард 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
5. Хохирогч Х.Б-д “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 5.128.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
6. 2021 оны 10 дугаар сард хохирогч Б.Б-д Б.Б-гаар дамжуулан “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15.125.600 төгрөгийг шилжүүлэн авсан,
7. 2021 оны 10 дугаар сард хохирогч Ө.Э-гыг иргэн Б.Б-гаар дамжуулан “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1.128.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
8. Хохирогч Ж.С-од “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2021 оны 12 дугаар сарын 30-наас 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 5.129.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
9. Хохирогч Б.Б-ад “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5.128.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
10. Хохирогч Б.О- “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч А.П-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. Өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг тус банкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2” хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нисдэг машин” худалдааны төвийн 2 давхарт байрлах Авто тээврийн үндэсний төв дээр хохирогч Т.Б-ийн эзэмшлийн **** УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ланд крузер-200” загварын тээврийн хэрэгслийг Б.А-ын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан,
2. Хохирогч Э.Х-, Б.О- нарт өөрсдийгөө Монгол банкинд зээлийн эдийн засагчаар ажилладаг, бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн 0,65 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө гэж хуурч, бусдыг төөрөгдөлд оруулан, Э.Х-аас 34.420.000 төгрөг, Б.О-ээс 32.869.000 төгрөгийн бэлэн хувцас зэргийг залилан авсан,
3. Хохирогч С.Г-т өөрсдийгөө Монгол банкинд ажилладаг гэж хуурч, төөрөгдөлд оруулан, дансанд мөнгө байршуулах шаардлагатай гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, 2020 оны 08 дүгээр сарын 07-ноос 2021 оны 04 дүгээр сарын 05-ны хооронд дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч А.П-, Д.С- нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дархан-Уул аймагт “Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөрт 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж Б.Н-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Н-т 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дархан-Уул аймагт Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж В.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, иргэн В.О-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
- Шүүгдэгч Д.С- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч А.П-, Б.А- нартай бүлэглэн:
1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дархан-Уул аймагт Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөрт 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж Б.Н-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Н-т 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Дархан уул аймагт Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж В.О-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн В.О-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
- Шүүгдэгч П.Э- нь:
1. 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч М.Б-д “хөнгөлөлттэй байрны зээлд хамруулж, байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч Д.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. Хохирогч П.Г-ыг “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Урт цагаан худалдааны төвийн замын урд байрлах нотариатаар орж, 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, ХААН банкны дансаар 5 сая төгрөг, бэлнээр 2 сая төгрөгийг шилжүүлэн авч залилж, нийт 7.000.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “..Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдад орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулж, хохирогч С.Э-аас 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл нийт 80,500,000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,
- Шүүгдэгч П.Э-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
1. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн ***** тоот гэртээ байсан хохирогч Ц.А-ийг “Нийслэлийн орон сууц корпорацийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун төвийн ХААН банкинд байсан хохирогч Х.Г-ийг “Нийслэлийн орон сууцны корпорацаас иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй орон сууцанд орох иргэдийн жагсаалтад оруулж, орон сууцанд оруулах боломжтой, таньдаг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байсан хохирогч Х.О-ыг “Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж П.Э-аар дамжуулан Ш.А-гаас 4.000.000 төгрөгийг авч зохиомол байдлыг зориудаар бий болгож, хуурч залилсан,
- Шүүгдэгч П.Э- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч П.Э-тай бүлэглэн:
1. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь эхийн ***** тоот гэртээ байсан хохирогч Ц.А-ийг “Нийслэлийн орон сууц корпорацийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
2. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оргилуун төвийн ХААН банкинд байсан хохирогч Х.Г-ийг “Нийслэлийн орон сууцны корпорацаас иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй орон сууцанд орох иргэдийн жагсаалтад оруулж, орон сууцанд оруулах боломжтой, таньдаг хүн байгаа” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, дансаар 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
3. 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хорооллын автобусны буудал дээр байсан хохирогч Х.О-ыг “Төрийн орон сууцны корпорацад таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, П.Э-аар дамжуулан Ш.А-гаас 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, А.П-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Э-, Б.А- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, П.Э-, Д.С- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.А-ыг А.П-тай бүлэглэн хохирогч Э.Х-ыг залилж, 34.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Д.С-г “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, шүүгдэгч А.П-ыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд, шүүгдэгч П.Э-, Б.А- нарыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд, шүүгдэгч П.Э-, Д.С- нарыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.П-д 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-ад 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-, П.Э- нарын цагдан хоригдсон 22 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөг, нийт 330.000 төгрөгөөр тооцож, торгох ялаас хасаж, шүүгдэгч Д.С-д оногдуулсан торгох ялын хэмжээг 270.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Э-д оногдуулсан торгох ялын хэмжээг 470.000 төгрөгөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 270.000 төгрөгөөр, шүүгдэгч П.Э-д оногдуулсан 470.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд болон шүүхээс тогтоосон хугацаанд тус тус биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.С-, П.Э- нарт мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.П-д оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.А-ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гийн цагдан хоригдсон 1577 хоног, шүүгдэгч А.П-ын цагдан хоригдсон 307 хоног, шүүгдэгч Э-ы цагдан хоригдсон 354 хоног, шүүгдэгч Б.А-ын цагдан хоригдсон 187 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, шүүгдэгч Д.С-, П.Э- нар урьд 22 цагдан хоригдсон болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны дансанд байршуулсан 58.425.600 төгрөгөөс 3.700.000 төгрөгийг хохирогч Б.Б-д, 2.000.000 төгрөгийг Б.Б-аад, 19.425.600 төгрөгийг Б.С-д, 2.000.000 төгрөгийг “*****” ББСБ-д, 5.000.000 төгрөгийг “***********” ББСБ-д, 3.000.000 төгрөгийг Б.Батзаяад, 3.000.000 төгрөгийг Б.Б-д, 2.500.000 төгрөгийг Х.Д-д, 2.000.000 төгрөгийг Ч.О-д, 1.000.000 төгрөгийг Б.Л-д, 3.000.000 төгрөгийг Т.Ц-ид, 1.500.000 төгрөгийг Ч.Р-ид, 2.000.000 төгрөгийг Б.О-д, 2.000.000 төгрөгийг Д.Д-т, 2.000.000 төгрөгийг Т.Г-д, 1.800.000 төгрөгийг Б.Н-т, 2.000.000 төгрөгийг 3.Ж-д, 500.000 төгрөгийг С.Д-т тус тус олгохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч А.П-аас нийт 198.770.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Л-ид 40.000.000 төгрөгийг, Э.Х-д 34.420.000 төгрөгийг, Ц.Э-ад 33.850.000 төгрөгийг, О.О-д 35.500.000 төгрөгийг, У.Т-од 55.000.000 төгрөгийг олгох, шүүгдэгч П.Э-аас 61.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Г-од 5.400.000 төгрөгийг, С.Э-д 40.250.000 төгрөгийг, Ц.А-эд 4.700.000 төгрөгийг, Х.Г-т 5.750.000 төгрөгийг, Ш.А-д 3.700.000 төгрөгийг, М.Б-д 1.500.000 төгрөгийг олгох, иргэний хариуцагч Д.ИхБ-с нийт 26.730.000 төгрөгийг гаргуулан 13.730.000 төгрөгийг “***********” ББСБ-д, 13.000.000 төгрөгийг “*****” ББСБ-д олгож, хохирогч Б.О-, Э.Х- нар нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч А.П-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ... нийт 331.070 төгрөгийн мөнгөн дэвсгэртүүдийг улсын төсөвт шилжүүлж, “Дөрвөн улирлын хүлэмж” нэртэй төсөл 3 хавтас тус бүр 41 хуудас, Дөрвөн улирлын хүлэмжийн бизнес төсөл гэх материал 13 хуудас материалыг тус тус устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газарт даалгаж, 140 хуудас бүхий цэнхэр өнгийн хавтас дотор банкны шилжүүлгийн баримт 14 ширхэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 ширхэг, Монголын эхнэрүүдийн холбооны дүрэм гэх хуулбар 16 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл гэх материал 6 хуудас, Монголын эхнэрүүдийн холбоо батлан даалт гэх бичиг 1 хуудас, анкет 100 ширхэг, хоосон анкет, маягт, сим картны үүр 5 ширхэг, нотариатаар хийсэн итгэмжлэл 1 ширхэг, Төрийн банкны виза карт 1 ширхэг, Монголын эхнэрүүдийн холбооны тамга 1 ширхэг, “Нуурын тагт” нөхөрлөл гэсэн тамга 1 ширхэг, баримтууд нийт 50 ширхэг, Монголын эхнэрүүдийн холбоо санхүү тамга 1 ширхэг, эхний 2,3,4 дүгээр хуудас болон 113 дугаар хуудасны ард талд гараар бичигдсэн 118 хуудастай ногоон өнгийн дэвтэр 1 ширхэг, ногоон өнгийн флаш 1 ширхгийг шүүгдэгч Д.С-д буцаан олгож, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хоёрдугаар тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч К.Чулуунбаатарын 2012 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн **** УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.С-, Б.А-, П.Э-, Д.С- нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.П- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх надад 5 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, ухамсарлаж, хохирогчдынхоо хохирлыг 80-90 хувь төлж барагдуулсан. Миний хохирол төлсөн хохирогч Ч.Л-оос бусад нь хохирол авсан гомдол, саналгүй гэсэн баримтуудыг нь авч хэрэгт хавсаргасан байгаа. Ч.Л- нь 90 сая төгрөгийн хохирол төлбөрийг авчихаад аваагүй, төлөөгүй гэж худлаа ярьж намайг гүтгэж байна. Миний хохирлыг барагдуулж дуусаагүй хохирол дээр хохирол төлбөрөө авчихаад үлдэгдэл хохирол болох 157 сая төгрөг дээр нэмж 40 сая төгрөгийн хохирлыг нэмүүлсэнд би гомдолтой байна. Ч.Л- нь цуг амьдарч байх хугацаанд би өөрийн эгч Д.Г-гийн данс, мөн өөрийн Хаан банкны данснаас, дүү О-, Э-ын дансаар хохирлын төлбөрөөс гадна Ч.Л-ийн Хаан банкны данс руу нь шилжүүлж байсныг хагасыг нь өмгөөлөгч Оюунцэцэг хохирол төлөх 5 хоногийн хугацаанд гаргаж ирсэн боловч прокурор Болорзул нь Ч.Л-ийн төлбөрийг төлсөн гэдгийг бол хэлсэн боловч шүүхийн шүүхийн талаас нь авч судлалгүй, өнгөц харж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би Ч.Л-той 2020 онд нэг гэрт 2024 онд хоригдох хүртэл цуг амьдарч байсан. Энэ хүн цуг амьдарч байх хугацаанд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаагүй. Зөвхөн надаар бүгдийг гүйцэтгүүлж байсан. Жич: Байрны төлбөр, тог усны төлбөрүүд утасны төлбөр, барьцаанд байр, утсаа тавьчихсан байсан. Анх танилцахад би бүгдийг төлж барагдуулж байсан. Мөн 2024 оны 01 дүгээр сард өөрийн төрсөн дүү болох Ч.Л-сүрэнгийн охины охин болох Н-ыг гэрт дагуулан ирж “энэ чиний ээж” гэж авчирч цуг амьдарсан. Амьдрах хугацаандаа Н-од хувцас хунар болон хувийн сургуульд оруулж төлбөр тооцоог нь хийсэн байсан. 1.500.000 төгрөгийн төлбөртэй сургуульд явуулж байсан. Мөн Ч.Л- нь найз болон О-ээс зээл гаргаж өгнө гэж 60.000.000 төгрөгийг өөрийнхөө дансаар авч надад дүүгийн данс руу 40.000.000 төгрөгийг хийж 20.000.000 төгрөгийг өөрөө авч үлдэж байсан. Би энэ хүнтэй цуг амьдарснаар улам өрөнд орж ийм байдалд орсон. Энэ хүн намайг мөнгө олуулан, өөрийнхөө цаана байгаа өрөө даруулах бодлоготой надтай амьдарч байсан гэдгийг би сая ойлголоо. Мөн шүүх хуралд өөрөө орохгүй гэж хэлчихээд миний өмгөөлөгч Оюунцэцэгийг гүтгэж байна. Хуулийн өмгөөлөгч хүнийг гүтгэж байгаа хүн намайг бол амархан гүтгэж чадна. Би Ч.Л-ид бэлнээр, дансаар ер нь миний тооцоогоор 200-гаад сая төгрөгийг зарцуулсан гэж хэлмээр байна. Энэ мөнгийг бүхэлд нь өгөөгүй ч гэсэн 2021-2024 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл цуг амьдарч байсан болохоор энэ хүнд энэ хэмжээний мөнгийг өмсөж, зүүх, бусад зардалд өгсөн. Дээрээс нь тусдаа 90 сая төгрөгийн хохирлыг бүрэн төлж дуусгасан. Миний хувьд хэргийг үнэн зөв хүлээж, хохирол төлбөрийг төлж барагдуулна гэдэг үүргийг ухамсарлаж ирсэн. ... 2021 оны Ч.Л-ийн 90.000.000 төгрөгийн өргөдөл бол өөрийнх нь О-ээс зээлж гаргаж өгнө гэж өөрийнх нь дансаар орсон мөнгө юм. 2022 оны 03 сард намайг хоригдож байхад миний 16.000.000 төгрөгийн шинэ цахилгаан барааг маань аваад явсан байсан. Үүнийг яасныг асуухаар зараад өрөндөө өгсөн гэдэг. 2024 оны 09 сарын 24-ний шүүх хурлаас 5 жил 1 сарын ял авсан байхад 2024 оны 10 сарын 07-ны өдөр Ч.Л- эргэлтээр хорих 0461 дүгээр ангид ирж уулзсан, хохирогчид эргэлтийн бичиг өгдөг болсон эсэхийг би мэдэхгүй. Миний аавын дүү болж худлаа хэлж эргэлтийн бичиг авсан байсан. Хохироод байгаа хүн эргэлтээр ирж уулздаггүй гэдгийг хэлмээр байна. Миний хувьд амьдралдаа алдаатай явж байгаад насны эцэст ханьтай болж байна гээд амьдарсан. Энэ хүнийг би хохирооно гэж амьдраагүй. Иймд энэ хүнийг хохироосон хохирлын төлбөрийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг хохирол болгож авсныг нь дахиж шалгуулмаар байна. Миний бусад хохирогчдоос одоог болтол төлбөр, хохирлыг аваагүй гэсэн маргаан байхгүй. Би бүгдийг нь төлсөн. Ч.Л-ийн 40.000.000 төгрөгийг Приус машин 28.000.000 төгрөгөөр, дүү О- Голомтын дансаар 15.000.000 төгрөг, дүү Э- Голомтын дансаар 1.100, дүү Э- дансаар 10 саяыг шилжүүлсэн. 2024 оны 07 сард бид 2 Завханы Отгонтэнгэр явахад 20 сая төгрөг өгсөн. ... Ч.Л-ийн хохирол төлбөрөө үнэн зөв авсан эсэхийг дахин шалгуулмаар байна.
Миний бусадтай хамтарч, дангаараа учруулсан хохирол дээр 673.110.000 төгрөг гэж гарсан байна. Үүнээс Д.С-тай 97.000.000, Б.А-тай 257.740, С- 7.000.000, А.П- 279.950, дангаараа 638.690.
Миний хохирлын хэмжээ 673.110.000 биш бодит тоо 638.690.000 төгрөгийн хохирол байна. Үүнээс 45 сая төгрөгийн зөрүү гарч байгаа тул миний хохирлыг үнэн зөвөөр гаргуулж, бодит болгож өгөхийг хүсэж байна. Миний хохирол төлсөн байдал /533.110.000/. Би 2024 оны 06 сараас бүх хохирлыг төлж барагдуулсан. ... Нийт 12 хохирогчоос би 9 хүний 533.110.000 төгрөгийг ганцаараа төлсөн юм. Хохирол аваагүй гэж маргаан гараад байтал Ч.Л- нь 2020 оны 08 дугаар сараас 2024 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаанд эгч болох Д.Г-гийн дансаар мөнгө шилжүүлж өгдөг байсан. Би Ч.Л- данс руу мөнгө шилжүүлж байхдаа гүйлгээний утга дээр А.П-аас, зарим нэг гүйлгээн дээр П үсэг бичдэг байсан. Дүү О-ын дансаар мөнгө шилжүүлэхдээ би П- гэж бичдэг, Э-ын дансаар ч адилхан, хичнээн хүний дансаар шилүүлсэн ч гүйлгээний утга дээр П гэж тавьдаг. Бага зэргийн 500-1сая төгрөг шилжүүлэхэд гүйлгээний утгыг нь зүгээр орхидог байсан. Миний дангаараа, үргэлжилсэн, хамтарсан үйлдлийг хохирлын тооцоо зөрүүтэй байгаа. Хохирлын зөрүү болон Ч.Л-ийн дансыг мөн хохирол төлбөр нь төлсөн бодит баримтаар 40 саяыг төлсөн эсэх дахин шалгуулмаар байна. Мөн Ч.Л- нь надтай хамт амьдарч байсан хугацаанд надаас дансаар хохирогч нарын мөнгийг авдаг байсан. Иймд та бүхэн миний гомдлыг үнэн зөвөөр нь шийдэж, миний гомдлыг барагдуулж өгнө үү. Би үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж байна. Миний нэр дээр 400 м2 үл хөдлөх байдаг.
Биеийн байдлын хувьд би 2013 оноос эхлэн нарийн мэргэжлийн дотоод шүүрлийн эмчийн хяналтад 12 жил хамрагдаж, хяналтад байдаг. Үүнд бамбай булчирхай, зүрхний шигдээс, сахарын өвчнүүдээс болж дотоод шүүрлийн хяналтаас 2023 онд Хавдар судлалын үндэсний төвд толгой хүзүүний мэс заслын тасагт дахин оношлогдож “бамбай булчирхайн хорт хавдар”, сахарын 4-р үе шатанд орсон, зүрхний импакт гэх өвчнүүдээр хүндэрсэн. ... Хавдар судлалын эмнэлгээс эм тариа схемээр эмчилгээ хийгдэж байгаад 2024 оны 09 сард хоригдож, схемийн эмчилгээ тасарч, биеийн байдал муудаж байна. ... 2025 оны 05 сарын 09-ний өдрийн шүүх хурал явагдаж байх үед дахин бие муудаж 103 дуудаж эмчлэгдэж байсан. ... Хорих байгууллагад схем эмчилгээ хийгдэхгүй, түр зуурын өвчин намдаах эм тариа хэрэглэсээр байгаа. ... Иймд миний эрүүл мэндийн байдал, хохирол 80-90 хувь төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан үзэж, надад оногдуулсан 5 жил 1 сарын хорих ялыг хамгийн доод ялаар өөрчилж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.П-ын өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хэргийг хянуулж байна.
Нэг. ... Анхан шатны шүүхээс А.П-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1. 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 307 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497.1, 510.1-д зааснаар түүнээс нийт 198.770.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ч.Л-ид 40.000.000 төгрөгийг, Э.Х-д 34.420.000 төгрөгийг, Ц.Э-ад 33.850.000 төгрөгийг, О.Оюунд 35.500.000 төгрөгийг, У.Т-од 55.000.000 төгрөгийг тус тус олгож, хохирогч Б.О-, Э.Х- нар гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Хоёр. Шүүгдэгч А.П- мөрдөн шалгах байгууллага болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Зарим хохирлын тооцоо зөрүүтэй байна. Бусдад учруулсан хохирлын ихэнх буюу 80 хувийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирол, төлбөрийг төлөх бүрэн боломжтой. Үүний баталгаа болгож газрын гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Миний хувьд эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Бамбай булчирхайн хорт хавдартай. Эмнэлгийн болон эрүүл мэндийн туслалцаа авч чадахгүй байгааг анхаарна уу гэжээ.
Гурав. Шүүгдэгч А.П- үйлдсэн хэрэгтээ туйлын их гэмшиж байгаа. Зарим хохирлын тооцоо зөрүүтэй байна. Тэрээр Ч.Л-той 2019 оноос 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хамт амьдарсан. Энэ хүний 90.0 сая төгрөгийг төлсөн. Үүнд 50.0 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдсэнийг төлж байгаад хоригдсон. Байрыг нь аваагүй гэж хэлдэг. Бусдад учруулсан хохирлын ихэнх буюу 474.340.000 төгрөгийг буюу 80 хувийг төлж барагдуулсан. Үлдсэн хохирол, төлбөрийг төлөх бүрэн боломжтой бөгөөд бусдад учруулсан хохирлоо хуульд заасны дагуу нөхөн төлөхөө илэрхийлдэг. Үүний баталгаа болгож газрын гэрчилгээг хэрэгт хавсаргасан. Түүний биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. 2014 оноос эхлэн бамбай булчирхайн хорт хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс өвчнөөр өвчилж эмчлүүлж байгаад 2024 оны 09 дүгээр сараас эмчилгээ нь бүрмөсөн тасарсан. Одоо артерийн даралт ихсэх, тархмал хорт бахуу, бөөр өөрчлөлттэй зэрэг өвчнүүд нэмэгдсэн. Эмнэлгийн болон эрүүл мэндийн туслалцаа авч чадахгүй байна. А.П-ын өмгөөлөгч С.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэнтэй санал нэг байна. Түүнд хуульд заасан торгох ял оногдуулах бүрэн боломжтой. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялын хамгийн доод хэмжээгээр ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулахгүй хамтран ажиллаж, дуудсан цагт байнга очиж, өдөр бүр өөрийн биеэр очиж бүртгүүлж байсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нараасаа уучлал хүсэн, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан билгээ. Миний бие гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсан гэмшиж байна. Үүнээсээ болоод ээжийгээ болон 4 хүүхдээ маш их зовоож байна. Өдий насалтлаа ухаан суухгүй, алдаа гаргаж яваадаа үр хүүхдээсээ, ээжээсээ болон өөрөөсөө ч ичиж, ухамсар дорой байгаадаа маш их гутарч байна. Би анх 2018 онд 500.000 төгрөгийн хохирлын улмаас 1 жилийн ял авч биеэр эдэлсэн билээ. Энэ явдлаас болж аав минь цочирдон зүрхний шигдээс болж нас барсан. ... Хийсэн гэмт хэргийн хор уршиг нь эцсийн дүнд ийм байдаг гэдгийг ухаарахад хүргэж байна. Миний бие 4 хүүхэдтэй өрх толгойлсон эх билээ. Хүүхдүүд маань зарим нь энэ жил анги дэвших шалгалт өгөх, алс хэтийн мэргэжлээ сонгох энэ үед нь хажууд нь байхгүй байгаадаа сэтгэл зовниж байна. Ээж маань 2 нүдэндээ болор суулгах хагалгаанд орж байгаа учир одоогоор хүүхдүүдийг минь харж асрах хүнгүй, айл айлаар хэсэж байгаад шаналж байна. Миний эрүүл мэндийн байдлын тухайд сахарын 3 дугаар үеийн хүндрэлээс болж зүрх томорсон, зүрхний хэм алдагдаж байнга хатгуулж, захын мэдрэлийн эсүүд гэмтэж үе үе хөл, гар мэдээ алдаж, үүнээс болж ухаан алдаж унах, юм ярьж чадахгүй болдог. ... Дүүрэг болон япон-монголын эмнэлэгт байнгын хяналтад байдаг. Та бүхэнд бичиж байгаа энэ өргөдөл маань анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эсэргүүцсэндээ биш, надад оноосон 2 жилийн ялыг бага ч гэсэн хөнгөрүүлж хорихоос өөр төрлийн ял оноож өгөхийг хүсэж байна. Иймд миний эрүүл мэндийн байдал болон 4 хүүхдийн минь алс ирээдүйг бодон хүүхдүүдийг минь ээжтэй нь хамт байлгаж, ээжийгээ асарч тойлох охинтой нь хамт байлгаж өгөөч гэж та бүхнээс хүсэж байна. Миний бие дахин гэмт хэрэгт холбогдохгүй ба би барилгын компанид даамлаар сард 3.000.000 төгрөгийн цалинтай ажилладаг, мөн өндөр насны тэтгэвэр 690.000 төгрөг авдаг. Хэрэв та бүхэн надад итгэж өмнө нь шүүхээр оногдуулсан торгох ялыг оногдуулбал хохирол бүрэн төлж барагдуулах боломжтой. Мөн миний өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө болон газар байдаг. Иймд надад хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Ж- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.А-ад холбогдуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг хууль бусаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Б.А-ын А.П-тай бүлэглэн хохирогч Э.Х-ыг залилж 34.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Б.А-ыг бусдад төлөх хохирол төлбөргүйд тооцсон. Шүүгдэгч Б.А- нь холбогдсон хэргийн үйлдэл, зүйлчлэл, гэм бурууд маргаагүй гэм буруугаа хүлээж оролцсон болно. Өмгөөлөгч би анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг, тогтоох хэсэгтэй маргаагүй бөгөөд зөвхөн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.А-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх” эрх зүйн үндэслэл байсан гэж үзэж байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм. Ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбож шийдвэрлэх нь зүйтэй байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан торгох ял оногдуулах бүрэн боломжтой байхад хохирол төлбөргүй, гэм буруугийн талаар маргаагүй шүүгдэгчид хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн Эрүүгийн хуулийн зорилгод нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг багасгах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.А-ад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаангүй, бусдад учруулсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2019 оноос хойш дахин гэмт хэрэгт холбогдоогүй, өнөөдрийн байдлаар 1610 хоног буюу 4 жил 5 сар хоригдож байна. Миний хувьд одоо 53 настай, бага насны буюу 6 настай охинтой. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Иймд та бүхэн надад итгэл үзүүлж, надад өгсөн ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Тус Д.С- нарт холбогдох хэрэг нь шийдэгдэхгүй удсан. Энэ хэрэгт миний бие 2020 оны 09 дүгээр сард Д.С-тай хамтарсан 3 үйлдлээр хамжигчаар татагдан орж ирсэн. Би мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хэргийг шийдвэрлэх хүртэл прокурор, шүүхийн дуудсан цагт ирж, саад учруулахгүй өөрийн зүгээс гэм буруугаа хүлээж ирсэн. Уг хэрэгт холбогдох эцсийн шийдвэр гарах хүртэл 3-4 удаа шүүхээс хэрэг буцсан. ... Миний хувьд өрх толгойлсон амьдардаг. ... Хэрэгт холбогдогч нараас болж нээлттэй хорих ял авчихаад хаалттай хорих ангид 92 хоног хоригдож байна. Хэрэг олон удаа буцаж маргаанаа тайлах боломж бид бүгдэд аль аль шатны шүүх боломжийг олгосоор ирсэн гэж би үзэж байна. Та бүхнээс чин сэтгэлээсээ гуйхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгөөч гэж гуйж байна. Миний хувьд гэм буруугаа маш сайн ухамсарлаж, өөрийнхөө боломж бололцоогоороо хохирлоо төлсөөр ирсэн. Хаалттай хорих ангид хүүхдүүдтэйгээ холбогдох боломж бага, том охин 24 настай, том хүү 16 настай, бага хүү 12 настай, бага охин маань 3-р ангид суралцдаг. Хамгийн бага хүү маань аутизмтэй буюу хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээтэй, байнгын асаргаа шаардагддаг. Нээлттэй хорих ангид очвол ядаж 7 хоногт нэг удаа хүүхдүүдийнхээ сургийг сонсож, ажил хийж 30 хоног ажиллаад шагналын 10 хоногоо авч, хэд хоногийн өмнө үр хүүхэд дээрээ очиж, ажил хөдөлмөр хийж, үлдсэн өр төлбөрөө төлж, хүн шиг амьдрах боломжийг олгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчинтэй болгож, хэвээр үлдээж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Хэрэгт холбогдогч нар гэм буруугаа хүлээн, анхан шатны шүүхээр ордог боловч хурлын дараа өөр, өөр юм ярьж давж заалдаад аяыг нь дагаж явсаар одоо бүр хэнд хандах, яахаа ч мэдэхгүй хэцүү байдлыг минь та бүхэн ойлгоорой. Ер нь бүх шүүгч нар боломж бололцоо цаг хугацааг хангалттай өгсөн гэж миний хувьд бодож байна. Бүгдээрээ хорих ангидаа очиж, ажил хийж, хурдан гарахаа бодъё гэхээр А.П- гуай доог тохуу хийгээд аргаа бараад энэхүү хүсэлтийг явуулж байна. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.П-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч А.П- нь өөрийн хийсэн үйлдэл, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Харин хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүх хуралдаанд маргасан. Хохирлын хэмжээн дээр нотолбол зохих байдал нотлогдон тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч А.П- нь хохирогч Ч.Л-ид 40.000.000 төгрөгийн төлөх төлбөртэй байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хүртэл хоногоор завсарлуулсан. Энэ хугацаанд хохирогч Ч.Л-ид төлөх ёстой 40.000.000 төгрөгөө хэрхэн төлж барагдуулсан талаарх баримтаа гаргаж өгөхөд анхан шатны шүүх хүлээж аваагүй. Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд гаргаж өгсөн хохирол төлсөн гэх баримт нь 37 дугаар хавтаст хэргийн 2 дахь талд авагдсан “...П.О-ын Голомт банкны дансны хуулга...”, мөн 36 дугаар хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар П.О-ын данс болох нь тогтоогдсон. 2023 оны 11 дүгээр сард П.О-ын данснаас нийт 3 удаагийн гүйлгээгээр хохирогч Ч.Л-ийн данс руу 15.000.000 төгрөг орсон. Мөн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр С.Э-ын данснаас Ч.Л-ийн данс руу 1.100.000 төгрөг, миний үйлчлүүлэгчийн данснаас Ч.Л-ийн данс руу 20.050.000 төгрөг орсон. Эдгээр гүйлгээний утга дээр А.П- болохыг илэрхийлж “Пагмаа”, “п” гэх мэтчилэн тэмдэглэгээтэй шилжүүлдэг байсан. Үүнээс дүгнэхэд шүүгдэгч А.П-ын хохирогч Ч.Л-ид төлөх ёстой төлбөрийн үлдэгдэл гэж тогтоосон 40.000.000 төгрөгөөс 36.150.000 төгрөг нь төлөгдчихсөн байна. Миний үйлчлүүлэгч нь хохирогч Ч.Л-ид өнөөдрийн байдлаар төлөх ёстой төлбөр нь 3.850.000 төгрөг л байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс А.П-ыг хохирогч Ч.Л-ид 40.000.000 төгрөгийн хохирол төлөх ёстой гэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Иймд хохирлын хэмжээг үнэн зөв тогтоож өгнө үү. Мөн түүний эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Д.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тус зүйл ангид заасан хорих ялын хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Д.С-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэж болно гэж өмгөөлөгч нарын зүгээс үзэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч З.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн үйлчлүүлэгчийн шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Уг хэргийг анхан шатны шүүх дахин шийдвэрлэхдээ хохирол хор уршгийг бодитой дүгнэж, үндэслэлтэй шийдвэр гарсан. Манай үйлчлүүлэгчийн зүгээс бусдад төлөх ямар нэгэн төлбөргүй. Иймд манай үйлчлүүлэгчийн гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг хэрэглэж, Д.С-д оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч П.Э-ын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Б.Батсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн үйлчлүүлэгч болон өмгөөлөгч Б.Ж- нарын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Миний үйлчлүүлэгч уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 321.763.200 төгрөгийн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Урьд нь хэргийг шүүх хэлэлцээд Б.А-ад 20.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж байсан. Харин 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Миний үйлчлүүлэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирол, төлбөрөө төлсөн. Өөрөөр хэлбэл, хэрэг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэх үед Б.А-ад ямар нэгэн шинэ үйлдэл, оролцоо тогтоогдоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд түүний хувийн байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.С-ийн өмгөөлөгч С.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Оролцогч нарын гаргасан гомдолтой холбоотой хэлэх тайлбаргүй. Манай үйлчлүүлэгчийн тухайд давж заалдах гомдол гаргахаас залхсан. Уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа маш удаашралтай явагдсан. Хавтаст хэрэгт авагдсан зарим нотлох баримтуудад миний үйлчлүүлэгч буруугүй нөхцөл байдал харагддаг. Анхан шатны шүүхээс хэргийн материалд авагдсан нотлох баримтуудад бодиттой, үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “...нотолбол зохих байдал...”, 1.7 дугаар зүйлд заасан “...хэргийн бодит байдал...” зэргийг тогтоогоогүй. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.А- болон А.П- нарын мэдүүлгээс өөр миний үйлчлүүлэгчийг гэм буруутай болохыг тогтоосон баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд миний үйлчлүүлэгчийг гэм буруугүйд тооцож, цагаатгах боломжтой байх тул миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ч.Л- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. ...” гэв.
Хохирогч Ч.Л-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.П-ын шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж байгаа хохирлын асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан дансны хуулга болон бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалсны үндсэн дээр шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Болорзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдлээ үргэлжлүүлсэн цаг хугацаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, учруулсан хохирлын хэм хэмжээ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа ялгамжтай байдлаар оногдуулсан нь үндэслэлтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай анги 17.3 дугаар зүйлд оногдуулахаар заасан ялын доод хэмжээгээр ял оногдуулсан. Прокурорын зүгээс гаргасан ялын саналаас анхан шатны шүүх багасгаж ял оногдуулсан гэж харж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны, шударга ёсны зарчимд нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор С.Болорзулын дүгнэлтийг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
1. Шүүгдэгч Д.С- нь дангаараа үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч И.Д-гаас 13.000.000 төгрөг, Н.М-гаас 23.000.000 төгрөг, Б.С-аас 23.825.000 төгрөг,
орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг хуурамчаар үйлдэж “******” ХЗХ-нд барьцаанд тавьж 20.000.000 төгрөгийн, “***********” ББСБ-д барьцаанд тавих зорилгоор **** УБВ улсын дугаартай “Тоёота ланд крузер-200” загварын автомашины хуурамч гэрчилгээ ашиглаж, 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан 18.730.000 төгрөг, хуурамч тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр **** УБВ улсын дугаартай “Ланд Круйзер-200” загварын автомашиныг “*****” ББСБ-д барьцаалж 15.000.000 төгрөгийн, Б.Б-ын өмчлөлийн орон сууцыг давхар түрээсэлж иргэн А.Б-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 13.000.000 төгрөгийн, Б.Б-ийн түлш худалдан авах зорилгоор шилжүүлсэн 58.622.400 төгрөгийг “***” ХХК-ийн Голомт банкны ********* дугаарын данс руу шилжүүлсэн мөнгийг авсан, “иргэдэд Бүгд Найрамдах Солонгос улс руу аяллын виз гаргана” гэж нэр бүхий 44 хохирогчоос “*********” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны ******* дугаартай дансаар нийт 130.600.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
Ё.Ц-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Х.Г-ийн 5 сая төгрөгийн зээлийг чөлөөлж өгч, нэмж 3 сая төгрөгийн зээл өгнө гэж төөрөгдөлд оруулан хуурч, хохирогч Х.Г-ээс барьцаа болгон Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, **** тоотод байх 70.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 өрөө орон сууцны захиран зарцуулах эрхийг итгэмжлэл хийлгэн авч, бусдад зарж захиран зарцуулсан, хохирогч Ц.Э-аас 60.000.000 төгрөг, А.Ц-аас 40.000.000 төгрөг, Б.Б-аас 14.657.200 төгрөг, О.Д-гээс 30.000.000 төгрөг, О.Г-ас 29.755.000 төгрөгийг тус тус авч залилсан,
М.Г-тэй бүлэглэн, хохирогч Д.Д-д 3.500.000 төгрөг, автомашиныг худалдан авна гэж хуурч 19.500.000 төгрөгийн, иргэн Б.А-д 14.500.000 төгрөгийн, С.Д-т 6.000.000 төгрөгийн хохирол учруулсан
И.Д-тай бүлэглэн, хохирогч Д.Д-т 15.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
С.Б-, С.Т- нартай бүлэглэн, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт *** дугаар байрны 08 тоот орон сууцны гэрчилгээг зээлийн барьцаанд тавьж хуурамч итгэмжлэл үйлдэн Б.У-ын нэр дээр шилжүүлэн, улмаар өөрийгөө Б.У-а гэх нэрээр танилцуулан иргэн Ц.Г- 40.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
- С.Т-тай бүлэглэн, “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж итгүүлэн Б.Э-гаас 2.500.000 төгрөг, Б.Т-, Б.Э- нараас 2.020.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 4.520.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
Шүүгдэгч А.П-тай бүлэглэн, “Монгол банкнаас зээл гаргуулж өгнө” хэмээн хохирогч Д.Л-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,
Шүүгдэгч Д.Э-тай бүлэглэн, “Буянт-Ухаа 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө”, “Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдадаа орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч П.Г-оос 7.000.000 төгрөг, С.Э-аас 80.500.000 төгрөгийг авч залилсан,
Б.У-, М.И- нартай бүлэглэн, “Г-” ХХК-ийн захирал Д.Ц-т “түлш хямд үнээр зарна” гэж хуурч мэхлэх аргаар, Хас банкны дансаар 70.000.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
2. Шүүгдэгч А.П- нь үргэлжилсэн үйлдлээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөөд байр захиалах боломжтой” хэмээн хохирогч Э.Э-аас 10.000.000 төгрөгийг, “жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл гаргаж өгнө” гэж С.Е-гээс 26.300.000 төгрөгийг, өөрийгөө Монгол банкинд ажилладаг хэлтсийн дарга Мягмарын О- гэж танилцуулан, “2 тэрбум төгрөгийн зээл гаргана” гэж хохирогч Ч.Л-оос 90.000.000 төгрөгийг хохирогч Б.С-тай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг байрлах “Нарт” хороололд 70.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 168.432.000 төгрөгөөр худалдахаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээ байгуулан байрны урьдчилгаа 15.000.000 төгрөг, гэрчилгээ гарах гэж байна гэж 800.000 төгрөгийг тус тус шилжүүлж авч, нийт 15.800.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн өөрийгөө “Нарт” хорооллын орон сууцыг барьсан компанийн захирал” гэж танилцуулан хохирогч Н.Б-ээс байрны урьдчилгаа төлбөр гэж 10.500.000 төгрөг, мөн өөрийгөө “Монгол банкинд ажилладаг, Оюун-Эрдэнэ гэдэг” гэж танилцуулж, “Монгол банкнаас зээл гаргаж өгнө” гэж зээл гаргах ажлын хөлс гэж хохирогч Ц.Э-аас 43.850.000 төгрөг, О.Оюунаас 35.500.000 төгрөг, У.Т-оос 55.000.000 төгрөгийг бэлнээр болон бусдын дансаар авч залилсан, хохирогч Э.Х-д “бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн 0,65 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж хуурч, 34.420.000 төгрөгийг,
шүүгдэгч Д.С-тай бүлэглэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, “Монгол банкнаас зээл гаргуулж өгнө” хэмээн Д.Л-оос 97.000.000 төгрөгийг бэлнээр болон дансаар авч залилсан,
шүүгдэгч Б.А-тай бүлэглэн, бусдыг хуурч, төөрөгдөлд оруулан, зохиомол байдлыг зориудаар бий болгож, өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг, тус банкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2” хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж хохирогч Т.Б-ийн эзэмшлийн **** УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота Ланд Круйзер-200” загварын тээврийн хэрэгслийг Б.А-ын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан, хохирогч Б.О-т өөрийгөө “Монгол банкинд зээлийн эдийн засагчаар ажилладаг, бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн 0,65 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж 32.869.000 төгрөгийн бэлэн хувцас зэргийг авч залилсан, хохирогч С.Г-т өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг” гэж хуурч, дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Б.А-, Д.С- нартай бүлэглэн, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Дархан-Уул аймагт “Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөр гэж 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж Б.Н-ийн өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн дээрх аргаар В.О-г хуурч, 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
3. Шүүгдэгч Б.А- нь үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Түрээсийн орон сууцанд хамруулж өгнө” гэж хохирогч Н.Б-гаас 5.128.600 төгрөг, “НОСК, ТОСК-ийн түрээсийн байранд оруулж өгнө” гэж Б.Б-гаас 5.128.600 төгрөгийг, мөн аргаар С.Б- 5.128.600 төгрөгийг, Б.Б-гаас 5.000.000 төгрөгийг, Н.Б-цэрэнгээс 5.128.000 төгрөгийг, хохирогч Б.Б-гаас 15.125.600 төгрөгийг, Ө.ЭрдэнэТ-ас 1.128.000 төгрөгийг, Ж.С-оос 5.129.000 төгрөгийг, Б.Б-аас 5.128.000 төгрөгийг шилжүүлэн авсан, Б.О-аас 5.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч А.П-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, өөрсдийгөө “Монгол банкинд ажилладаг тус банкнаас хэрэгжүүлж байгаа “Алт-2” хөтөлбөрт хамруулж зээл гаргуулж өгч чадна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.Б-ийн эзэмшлийн **** УБН улсын дугаартай 110.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Тоёота ланд крузер-200” загварын тээврийн хэрэгслийг Б.А-ын нэр дээр шилжүүлэн авч бусдад худалдсан, хохирогч Б.О-т өөрсдийгөө “Монгол банкинд зээлийн эдийн засагчаар ажилладаг, бизнес эрхлэгчдэд жижиг дунд үйлдвэрийн 0,65 хувийн хүүтэй зээл гаргаж өгнө” гэж, хохирогч Э.Х-аагаас 17.920.000 төгрөгийг дансаар, 25.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч Б.О-ээс 32.869.000 төгрөгийн бэлэн хувцас зэргийг залилан авч бусдад нийт 75.789.000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Г-т өөрсдийгөө Монгол банкинд ажилладаг гэж дансаар болон бэлнээр нийт 147.740.000 төгрөг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч А.П-, Д.С- нартай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дархан-Уул аймагт “Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөрт 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Н-т 3.500.000 төгрөгийн хохирол, Б.О-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
4. Шүүгдэгч Д.С- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч А.П-, Б.А- нартай бүлэглэн, бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, “Дархан-Уул аймагт “Америкийн хөрөнгө оруулалттай “Ядуурлыг бууруулах сан”-гаас хэрэгжүүлж байгаа төсөлд хамрагдахын тулд барьцааны төлбөрт 3.500.000 төгрөгийг төлснөөр жилийн 4 хувийн хүүтэй 100.000.000 төгрөгийн зээл олгоно” гэж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч иргэн Б.Н-т 3.500.000 төгрөгийн хохирол, Б.О-д 3.500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
5. Шүүгдэгч П.Э- нь хохирогч М.Б-д “хөнгөлөлттэй байрны зээлд хамруулж, байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч Д.С-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, “Буянт-Ухаа” 2 хороололд түрээсийн байранд оруулж өгнө”, “..Нийслэлийн орон сууцны корпораци нь бүх ажилчдад орон сууц өгсөн, орон сууцтай хүмүүс нь эрхийн бичгээ зарж байгаа юм” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж, П.Г-той нотариатаар 7.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан, 7.000.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Э-аас 80.500.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч залилсан,
шүүгдэгч П.Э-тай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр, “Нийслэлийн орон сууц корпорацийн байранд оруулж өгнө”, “хөнгөлттэй нөхцөлөө олгож буй орон сууцанд оруулж өгнө”, “Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.А-ээс дансаар нийт 7.000.000 төгрөгийг, Х.Г-ээс дансаар 7.000.000 төгрөгийг, Х.Оюунаас 7.000.000 төгрөгийг, Ш.А-гаас 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,
6. Шүүгдэгч П.Э- нь үргэлжилсэн үйлдлээр шүүгдэгч П.Э-тай бүлэглэн, “Нийслэлийн орон сууц корпорацийн байранд оруулж өгнө”, “хөнгөлттэй нөхцөлөө олгож буй орон сууцанд оруулж өгнө”, “Төрийн орон сууцны корпорацид таньдаг хүн байгаа, урьдчилгаа 7.000.000 төгрөг шилжүүлбэл Цагаан хуаранд 2 өрөө түрээслээд өмчлөх байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ц.А-ээс дансаар нийт 7.000.000 төгрөгийг, Х.Г-ээс дансаар 7.000.000 төгрөгийг, Х.Оюунаас 7.000.000 төгрөгийг,
П.Э-аар дамжуулан Ш.А-гаас 4.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч ........,
Р.О-, И.Д- нарын байгууясан зээлийн гэрээ /16хх-ийн 193/, Зээлийн гэрээ, холбогдох баримтууд /1хх-ийн 72-80/, ***** ББСБ болон Д.С- нарын байгуулсан гэрээ бусад баримтууд /16 хх-ийн 201-208/, гэрч С.Т-аас “****” ХХК-д 3,400,000 төгрөг шилжүүлсэн| дансны хуулга /16хх-ийн 32/, 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Голомт банкны ******* тоот дансанд Ч.О-ээс 3 сая төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /5хх-ийн 10/,
Ү-*********** дугаартай үл хөдпөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /16хх-ийн 230/, Д.Тунгалаг, Д.С- нарын байгуулсан түрээсийн гэрээ /16хх-ийн 233-234/, Аюушийн Б-, Д-гийн С- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээ /16хх-ийн 239/, Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10 хх-ийн 18-20/, “*********” ХХК-ны байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /8хх-ийн 194-202/, “******” менежмент ХХК болон Д-гийн С- нарын байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /8 хх 203-205/, “*********” хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /8 хх 207/, “********* ХХК-ийн Голомт ба дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Х.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2 дугаар хороолол Төмөр замын *** дүгээр байрны ** тоот орон сууцны зориулалттай 39м.кв талбайтай 3 өрөө байрны Ү-******** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /З хх-ийн 113/, камерын бичлэгт үзлэг хийсэн /2 хх 157-160/, “Дизель түлш хямд зарна. Утас:94340838” гэх зарыг сонинд байршуулсан баримт /3 хх 26/, Д.С-гийн ХААН банкны ******** тоот дансанд 9,000,000 төгрөг, **** ХХК-ийн ХААН банкны ******** тоот дансанд 59,850,000 төгрөгийн орлого орсон тухай орлогын мэдүүлгийн хуудас /Зхх-ийн 85/, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Д.С-гаас 3,000,000 төгрөгийг хураан авсан тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Б.Б-д 3,000,000 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3 хх 45-46/, 2011 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Д.С- нь Ба А-д **** УНИ улсын дугаартай хар ногоон өнгийн ланд круйзер 80 маркийн машиныг худалдах, худалдах авах гэрээ хийж шилжүүлэн өгсөн гэрээний хуулбар /2хх-ийн 60/, Д.С-гаас С-ын С-т 2011 оны 11-р сарын 16-ны өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээ, Монгол банкны албан бичиг /12 хх 56/, Д.Г-ын эзэмшлийн ХААН банкны ****** тоот дансны гүйлгээний хуулга /12хх-ийн 70-77/, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хохирогч Д.Л- нь Д.Г- гэгчийн ХААН банкны данс руу 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн хуулбар /11 хх 166-167/, Монгол банкнаас гаргасан хохирогч Д.Л-ийн зээлийн мэдээллийн лавлагаа /16 хх 43-45/, Хас банкны мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1хх-ийн 13/, Үзлэг хийж хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 21-24/, хохирогч Ч.Л-ийн эзэмшлийн ХААН банкны ******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23хх-ийн 232-234/, А.Б-ы эзэмшлийн ХААН банкны ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23 хх-ийн 250/ А.Тулгын эзэмшлийн ХААН банкны ****** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23 хх-ийн 250/, Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар /25хх-ийн 61/, Мөнгө шилжүүлсэн баримт /25 хх 63-66/, “**********” ХХК-ийн ХААН банкны ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /25хх-ийн 103-109/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Б.А-ыг А.П-тай бүлэглэн хохирогч Э.Х-ыг залилж, 34.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байхаас гадна шүүгдэгч Д.С-г “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд, шүүгдэгч А.П-ыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд, шүүгдэгч П.Э-, Б.А- нарыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэж, их хэмжээний хохирол учруулсан” гэм буруутайд, шүүгдэгч П.Э-, Д.С- нарыг “Бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.С-д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.П-д 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Э-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.А-ад 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.С-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, шүүгдэгч Д.С-, А.П-, Б.А-, П.Э- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Мөн анхан шатны шүүх хохирогч нарын хохирлоос төлөгдөөгүй хохирлын хэмжээ, шүүгдэгч нарын гэмт хэргийг ганцаараа эсхүл бүлэглэн гүйцэтгэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч тус бүрээс тохирох үнийн дүнгээр хувь тэнцүүлэн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.
Хэдийгээр шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч Д.С-, Б.А-, П.Э-, Д.С- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх боловч шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас олон хохирогчид их хэмжээний хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал, гэмт үйлдлийн тоо, давтамж, хохирлын хэмжээ зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан байна.
Иймд “ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялаар солих” талаар гаргасан шүүгдэгч А.П-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Ж-, шүүгдэгч Д.С- нарын давж заалдах гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.П-аас “...Миний хохирлын хэмжээ 673.110.000 биш бодит тоо 638.690.000 төгрөгийн хохирол байна. Үүнээс 45 сая төгрөгийн зөрүү гарч байгаа тул миний хохирлыг үнэн зөвөөр гаргуулахыг хүсэж байна. Ч.Л-той хамт амьдарч байсан ба энэ хугацаанд бэлнээр, дансаар, миний тооцоогоор 200-гаад сая төгрөгийг зарцуулсан. Ч.Л-ид төлөх төлбөргүй гэж үзэж байна. ...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хохирогч Ч.Л- нь Монгол банкинд ажилладаг Мягмарын О- гэж танилцуулсан А.П-д “Монгол банкнаас 2 тэрбум төгрөгийн зээл гаргаж өгнө” гэсний дагуу өөрийн дансаар А.Б-, А.Т- нарын эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлсэн хэргийн үйл баримт хохирогч Ч.Л-ийн мэдүүлэг /23 хх 238-239/, түүний Хаан банкны **** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /23 хх 232-234, 250/ зэргээр нотлогдон тогтоогдсон ба харин хохирогч Ч.Л-ид дансаар болон бэлнээр 200 гаран сая төгрөг өгсөн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. ...” гэж заасан бөгөөд энэ зохицуулалтын хүрээнд шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, хор уршгийг арилгах, бодит хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгах үүрэгтэй.
Энэ зарчмын хүрээнд анхан шатны шүүх А.П- нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч А.П-ын бусдад учруулсан хохирлыг хэрэгт цугларсан нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлгүүд, мөнгө шилжүүлсэн дансны хуулгууд, дансны орлогын мэдүүлэг зэргээр хохирлын хэмжээг зөв тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул “хохирлын хэмжээг буруу тооцсон” гэх шүүгдэгч А.П-ын гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч А.П-, Д.С-, Б.А-, П.Э- нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс энэ өдрийг хүртэл тус бүр нийт 102 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ШЦТ/1214 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.П-, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Б.Ж-, шүүгдэгч Д.С-, П.Э- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.П-, Д.С-, Б.А-, П.Э- нар нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 102 /нэг зуун хоёр/ хоног тус тус цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ М.АЛДАР