| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 320/2026/00415/И |
| Дугаар | 320/ШШ2026/00400 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 320/ШШ2026/00400
| 2026 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 320/ШШ2026/00400 | Хөвсгөл аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О,
хариуцагч: Хөвсгөл аймгийн *** тоотод оршин суух, Ц.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 6,259,997.09 төгрөг, зээлийн хүү 1,361,391.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,707.30 төгрөг, шимтгэл 23,200 төгрөг, нотариатын хөлс 6,500 төгрөг, нийт 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00415/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.М нь манай компанитай 2024 оны 5 сарын 15-ний өдөр И3600348 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.
*** зээлийн дансны дугаартай, 160,000.00 /нэг сая нэг зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 200000259102 банкны тоот дансанд; 2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7100375103 зээлийн дансны дугаартай, 2.600.000.00 /хоёр сая зургаан зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 200000259102 банкны тоот дансанд; 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 7100819708 зээлийн дансны дугаартай, 2.500.000.00 /хоёр сая таван зуун мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол ваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5903024894 банкны тоот сансанд зээл олголтыг хийсэн.
Гэвч Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2026 оны 1 сарын 13-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:
1. 2025 оны 6 дугаар сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь :
-Үндсэн зээл: 1,160,000.00 /нэг сая нэгзуунжаран мянган төгрөг/
- Шимтгэл: 23,200.00 /хорин гурван мянга хоёр зуун төгрөг/
- Үндсэн хүү: 348,381.37 /гурван зуун дөчин найман мянга гурван зуун наян нэгэн төгрөг гучин долоон мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 59,379.29 /тавин есөн мянга гурван зуун далан есөн төгрөг хорин есөн мөнгө /
- Нийт: 1,590,960.66 /нэг сая таван зуун ерөн мянга есөн зуун жаран төгрөг жаран зургаан мөнгө /
2. 2025 оны 2 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,599,998.87 /хоёр сая таван зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн найман төгрөг наян долоон мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 720,078.59 /долоон зуун хорин мянга далан найман төгрөг тавин есөн мөнгө /
- Нэмэгдүүлсэн хүү: 20,717.41 /хорин мянга долоон зуун арван долоон төгрөг дөчин нэгэн мөнгө /
- Нийт: 3,340,794.87 /гурван сая гурван зуун дөчин мянга долоон зуун ерөн дөрвөн төгрөг наян долоон мөнгө /
3. 2025 оны 1 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 2,499,998.22 /хоёр сая дөрвөн зуун ерөн есөн мянга есөн зуун ерөн найман төгрөг хорин хоёр мөнгө /
- Шимтгэл: 0.00
- Үндсэн хүү: 292,931.29 /хоёр зуун ерөн хоёр мянга есөн зуун гучин нэгэн төгрөг хорин есөн мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 4,610.60 /дөрвөн мянга зургаан зуун арван төгрөгжаран мөнгө /
- Нийт: 2,797,540.11 /хоёр сая долоон зуун ерөн долоон мянгатаван зуун дөчин төгрөг арван нэгэн мөнгө /
Иймд зээлдэгч Д.Б аас үндсэн зээлийн төлбөрт 6,259,997.09 /зургаан сая хоёр зуун тавин есөн мянга есөн зуун ерөн долоон төгрөг есөн мөнгө / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1.361,391.25 /нэг сая гурван зуун жаран нэгэн мянга гурван зуун ерөн нэгэн төгрөг хорин таван мөнгө / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,707.30 /наян дөрвөн мянга долоон зуун долоон төгрөг гучин мөнгө/ төгрөг, шимтгэл 23,200.00 /хорин гурван мянга хоёр зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 6,500.00 /зургаан мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 7,735,795.64 /долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Б тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.Б би Д.Б банк бусын нэхэмжилж буй 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь Д.Б д холбогдуулан үндсэн зээл 6,259,997.09 төгрөг, зээлийн хүү 1,361,391.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,707.30 төгрөг, шимтгэл 23,200 төгрөг, нотариатын хөлс 6,500 төгрөг, нийт 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 2 дугаар сарын 16-ны өдөр бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б -ийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,723 (нэг зуун гучин найман мянга долоон зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Б -д олгохоор тогтов.
Хариуцагч Д.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б д холбогдох, үндсэн зээл 6,259,997.09 төгрөг, зээлийн хүү 1,361,391.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 84,707.30 төгрөг, шимтгэл 23,200 төгрөг, нотариатын хөлс 6,500 төгрөг, нийт 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 7,735,795.64 (долоон сая долоон зуун гучин таван мянга долоон зуун ерэн таван төгрөг жаран дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Д.Б -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Б -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,723 (нэг зуун гучин найман мянга долоон зуун хорин гурав) төгрөгийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Б аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 69,361.50 (жаран есөн мянга гурван зуун жаран нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Б -д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ