Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00402

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 320/ШШ2026/00402

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***давхарт байрлах, С.Т ,

хариуцагч: Хөвсгөл аймгийн *** оршин суух, Э.Т

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 340,500 төгрөг, торгууль 30,000 төгрөг, алданги 141,307.50 төгрөг, нийт 511,807.50 (таван зуун арван нэгэн мянга найман зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2026/00340/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.А -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Б.А " ХХК нь Хэрэглэгчид худалдан авч буй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг С.Т  аппликейшнээр дамжуулан Үйлчилгээний нөхцөл заасан хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээг санал болгодог. Хэрэглэгч Э.Т  нь 6/30/2022-ний өдөр С.Т  аппликейшнээр дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоор Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Үйлчилгээний нөхцөлд заасны дагуу Хэрэглэгч нь өөрийн эрхийн хэмжээнд 100,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгхүртэл үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрийг 4 хувааж 15 хоногийн зайтайгаар 45 хоногийн хугацаанд хуваан төлөх; 3 хувааж, 30 хоногийн зайтайгаар 60 хоногийн хугацаанд хуваан төлөх боломжтой. Мөн Хэрэглэгч нь хуваарьт төлөлтийг хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсний төлбөр /торгууль/ болон алданги нэмэгдэж бодогддог. Хугацаа хэтрүүлсний төлбөр нь хуваарьт төлөлтөө төлөөгүй тохиолдолд худалдан авалтын үнийн дүнгээс хамаарч тооцогддог ба уг хуваарьт төлбөрийг 7 хоног хэтрүүлсэн тохиолдолд дахин 1 удаа нэмж бодогддог. Тухайлбал, 100,000 төгрөгөөс 500,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 5,000 төгрөг, 500,001 төгрөгөөс 1,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдан авалтад 10,000 төгрөг, 1,000,001 төгрөгөөс 2,000,000 төгрөг бүхий үнийн дүнтэй худалдаг авалтад 30,000 төгрөг зэргээр бодогддог.

Харин сүүлийн төлөлт хийх хугацаанаас 14 хоног хэтрүүлсэн бол дараагийн өдрөөс хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги нэмж тооцогдоно.

Э.Т  нь С.Т  аппликейшнээр дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн 8/15/2022-ны өдөр 454,000 төгрөгийн 248172 дугаартай худалдан авалтыг (Smart store мерчантын Online Smart store) хийж төлбөрөө 45 хоногт 4 хуваах хоногийн хугацаанд төлөхөөр, эхний төлөлт 113,500 төгрөгийг төлсөн. Төлөх эцсийн хугацаа 9/29/2022 -ны өдөр байсан боловч гэрээний үүргээ зөрчиж худалдан авалтын төлбөрөө эргэн төлөөгүй байна.

Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар худалдан авалтын төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд:

248172

Авсан / Бодогдсон

Төлсөн

Үлдэгдэл

Худалдан авалт

454,000.00

113,500.00

340,500.00

Торгууль

30,000.00

-

30,000.00

Алданги

141,307.50

-

141,307.50

Нийт

625,307.50

113,500.00

511,807.50

Э.Т аас С.Т  аппликейшнээр дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөрт 511,808 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Т  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.Т нь Б.А  ХХК нэхэмжилсэн 511,808 төгрөгийн мөнгөн дүнг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т  нь Э.Т д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 340,500 төгрөг, торгууль 30,000 төгрөг, алданги 141,307.50 төгрөг, нийт 511,807.50 (таван зуун арван нэгэн мянга найман зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Т  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 511,807.50 (таван зуун арван нэгэн мянга найман зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.А -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А -ийн 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Төрийн сангийн 100170000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,004 (арван зургаан мянга дөрөв) төгрөгийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.А -д олгохоор тогтов.

Хариуцагч Э.Т  нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.А -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т гын нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Т д холбогдох, үндсэн зээлийн үлдэгдэл 340,500 төгрөг, торгууль 30,000 төгрөг, алданги 141,307.50 төгрөг, нийт 511,807.50 (таван зуун арван нэгэн мянга найман зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Т  нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 511,807.50 (таван зуун арван нэгэн мянга найман зуун долоон төгрөг тавин мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Б.А -д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А -ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,004 (арван зургаан мянга дөрөв) төгрөгийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Т гаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,002 (найман мянга хоёр) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.А -д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Т  нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

  

 

 

ШҮҮГЧ                                             С.ОЮУНЖАРГАЛ