| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2025/01044/И |
| Дугаар | 304/ШШ2026/00181 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, Х******* у******* **** тоотод оршин суух С******* овогт О******* У******* /ИБД:****/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ***дугаар баг, У******* *** тоотод оршин суух хаягтай, Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, *** тоотод түр оршин суух Д******* овогт М******* Д******* /ИБД:****/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.У*******
Хариуцагч М.Д*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т заасныг баримтлан С******* овогт О******* У*******, Д******* овогт М******* Д******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин Д.Х, 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Х******* нарыг эх О.У*******ийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан *** оны *** дугаар сарын ***-ны өдөр төрсөн охин Д.Х, **** оны *** дүгээр сарын 28-ны өдөр төрсөн хүү Д.Х******* нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг М.Д*******оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.У*******т даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримлан нэхэмжлэгч О.У*******ийн нэхэмжилсэн байр худалдан авахаар урьдчилгаанд төлсөн 50,000,000 төгрөгөөс хүү 5,000,000 төгрөгийг хасаж, 45,000,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр О.У*******т төлөхөөр, 150,000,000-170,000,000 төгрөгийн хооронд хоёр өрөө байрны урьдчилгаанд өгч, үлдэгдэл сар бүр гарах байрны төлбөрийг төлөхийг хариуцагч М.Д******* тус тус хүлээн зөвшөөрч HILUX маркийн 08-47 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хариуцагч М.Д*******ид, HS маркийн 39-01 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч О.У*******т тус тус үлдээхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийг 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д*******оос улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.У*******т олгосугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах /А.Лхагвасүрэн/-д даалгасугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан эцэг, эх хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, эдлэх эрх, хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглохыг мэдэгдсүгэй.
9.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА