Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 304/ШШ2026/00182

 

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, шүүх хуралдааны А танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, *** дугаар хороод оршин суух Б******* овогт А******* Б******* /ИБД:*****/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, **** дугаар багт оршин суух М******* овогт Б******* Ш******* /ИБД:****/-т холбогдох

 

Нийт***** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбагэрэл нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-т зааснаар нэхэмжлэгч А.Б*******, хариуцагч Б.Ш******* нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Авирмэд овогтой нь Б******* би Батдорж овогтой Ш*******д 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн удаа дараа мөнгө шилжүүлэн зээлүүлсэн бөгөөд одоогийн байдлаар нийт 70,000,000 төгрөг зээлсэн болно. Зээлийн гэрээ Б.Ш******* гараар бичин иргэний үнэмлэх хавсаргасан болно. Уг 70,000,000 төгрөгийг *** оны ***дугаар сарын ***-ний өдөр өгөх байсан бөгөөд одоог хүртэл өгөөгүй. Иймд шүүхээс хүсэхэд хариуцагч Батдорж овогтой Ш*******гаас зээлдүүлсэн мөнгө болох 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Шүүхийн зардлыг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ш******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй харилцах явцад 2025 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хүү гэж *** төгрөг төлсөн. Бидний хооронд 70,000,000 төгрөгийг зээлэхдээ зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй үед хүү авах эрхээ алдах тухай иргэний хуульд заажээ. Иймд одоо нэхэж буй 70,000,000 төгрөгийг зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн эвлэрлийн гэрээг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Б.Ш*******д холбогдуулан нийт 70,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Б.Ш*******д холбогдуулан 70,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Б.Ш******* **** төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар 01, 2026 оны 04 дүгээр сарын 01, 2026 оны 07 дугаар сарын 02, 2026 оны 12 дугаар сарын 01, 2027 оны 01 дүгээр сарын 01, 2027 оны 02 дугаар сарын 01, 2027 оны 03 дугаар сарын 01, 2027 оны 04 дүгээр сарын 01, 2027 оны 05 дугаар сарын 01, 2027 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш*******гаас **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б*******ид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б******* хариуцагч Б.Ш*******д холбогдуулан 70,000,000 гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Б.Ш******* 60,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 03 дугаар 01, 2026 оны 04 дүгээр сарын 01, 2026 оны 07 дугаар сарын 02, 2026 оны 12 дугаар сарын 01, 2027 оны 01 дүгээр сарын 01, 2027 оны 02 дугаар сарын 01, 2027 оны 03 дугаар сарын 01, 2027 оны 04 дүгээр сарын 01, 2027 оны 05 дугаар сарын 01, 2027 оны 06 дугаар сарын 01-ний өдрүүдэд тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ш*******гаас 228,975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Б*******ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Б.Ш******* энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА