| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00023/И |
| Дугаар | 304/ШШ2026/00183 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 304/ШШ2026/00183
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, *** дугаар баг, А******* гудамжид байрлах Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Д******* сум, **** дугаар багт оршин суух Х******* овогт Ц******* Б******* холбогдох,
Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүгдэгч Ц.Батжаргал нь Булган аймгийн Д******* сумын Лах 2 дугаар багийн нутагт 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн орчим Б.Б шөнө оройн цагаар гэрт ирж агсан тавилаа гэх шалтгаанаар маргалдаж зүүн гарыг мушгиж богтос ясны хугарал гэмтэл бүхий э******* мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ****дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн байна. Ц.Батжаргалын үйлдлийн улмаас Б.Баярхүүгийн э******* мэндэд хөнгөн гэмтэл учирч нийт 51,700 төгрөгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг авч Э******* м******* д******* санд хохирол учруулсан байна. Иймд Ц.Батжаргалаас Э******* м******* д******* санд учруулсан хохирол 51,700 төгрөгийг гаргуулан Э******* м******* д******* ерөнхий газрын Төрийн сан банк дахь ****тоот дансанд олгуулж ******* үү гэжээ.
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* х******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Батжаргал нь Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжилсэн 51,700 төгрөгийг бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж ******* үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* хэлтэс нь хариуцагч Ц.Б******* холбогдуулан нийт 51,700 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Батжаргал нь Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжилсэн нийт 51,700 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд и*******сэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжлэлтэй Ц.Б******* холбогдох **** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Баттүшиг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Э******* м******* д******* х******* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА