Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 304/ШШ2026/00184

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, **** дугаар хороо, Г******* п******* *** тоотод байрлах, Н******* к******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:*****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, Ж*******, Б******* 5 дугаар гудамж **** тоотод оршин суух С Э холбогдох

Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага А-3 маягт хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуy иргэн С. Эрдэнэцогт нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цахимаар *** төгрөгний дүнтэй, 9 сарын хугацаанд 45.60 хувийн хүүтэй, *** дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Банк нь *** оны 03 дугаар сарын 03-ны өдөр С. Эрдэнэцогтын Хаан банкны* дугаартай** харилцах дансанд 400,000 төгрөгийг шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлдэгч нь Банктай байгуулсан *** дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар *** хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 2040559 дугаартай Зээлийн гэрээг цуцалж, гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр болох *** төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 19-ний байдлаар үндсэн хүү*** төгрөг, нэмэгдүүлсэн хүү*** төгрөг, зээл олголтын шимтгэл 4,000 төгрөг, нийт ** төгрөгийг хариуцагч С.Эрдэнэцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н******* К******* ББСБ нь тус шүүхэд гаргасан С.Э холбогдох нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзаж байна. Уг нэхэмжлэл нь өмнө нь тухайн хариуцагч С.Э холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан болно. Иймд С.Э холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг хүлээн авч, тухайн нэхэмжлэлд холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь хариуцагч С.Э холбогдуулан нийт 414,053.10 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, агуулгын хувьд давхардсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгөөс **** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч С.Э холбогдох нийт 414,053.10 /дөрвөн зуун арван дөрвөн мянга тавин гурван төгрөг арван мөнгө/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,072 төгрөгөөс 6,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 6,536 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА