| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Элбэгзаяа |
| Хэргийн индекс | 304/2026/00041/И |
| Дугаар | 304/ШШ2026/00185 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 304/ШШ2026/00185
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, **** дугаар хороо, Г******* п******* **** тоотод байрлах, Н******* к******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Т******* сум, *** дугаар баг, Ж*******, Б******* *** дугаар гудамж *** тоотод оршин суух С Э холбогдох,
Нийт *** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 "Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно", 7.2-т "Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц уг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ." гэж тус тус заасны дагуу иргэн С.Эрдэнэцогт нь 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр цахимаар *** дугаартай зээлийн гэрээ байгуулж, мөн өдөр цахимаар **** төгрөгийн дүнтэй, 9 сарын хугацаатай, 3.8 хувийн хүүтэй зээлийг Хаан банкин дахь***дугаартай харилцах данс руугаа авсан. Ийнхүү Н******* к******* гэрээний үүргээ биелүүлсэн боловч С.Эрдэнэцогт Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтын дагуу, **** дугаартай Зээлийн гэрээг цуцалж, 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэл *** төгрөгийг С.Эрдэнэцогтоос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Санжаалхам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.Эрдэнэцогт нь нэхэмжлэлийн дүн 432,772 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК нь хариуцагч С.Э холбогдуулан нийт 432,772 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Эрдэнэцогт нь Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 432,772 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэцогтоос*** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Н******* к******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Э холбогдох 432,772 /дөрвөн зуун гучин хоёр мянга долоон зуун далан хоёр/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Эрдэнэцогт биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Эрдэнэцогтоос 6,817 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н******* к******* ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА