Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 304/ШШ2026/00195

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа би

Нэхэмжлэгч: У******* хот, Б******* дүүрэг, **** дугаар хороолол, **** дугаар хороо, С******* **** хотхоны **** тоотод байрлах О******* ББСБ ХХК /хувийн хэргийн дугаар:****, регистрийн дугаар:****/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Булган аймаг, О******* сум,*** дүгээр баг, М******* **** тоотод оршин суух, Х******* А******* холбогдох,

Нийт 627,279.5 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Монгол Улсын иргэн Хишиг-Очир овогтой Амин-Эрдэнэ нь манай байгууллагаас*** оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ***тоот зээлийн гэрээг байгуулж хэрэглээний зориулалтаар **** төгрөгийг 1 сарын хугацаатай, 8.1%-ийн хүүтэй авсан. Тус зээлийг авсанаас хойш ****төлөлт хийсэн. Удаа дараа өөрийнх нь болон холбоо барих хүний холбогдох утас руу дуудлага хийж, мессеж илгээн, аман болон бичгэн хэлбэрээр шаардлага хүргүүлсэн боловч удаа дараа биелүүлээгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлээс нэмэгдүүлсэн хүү тооцож зээлийн *** хоногийн нэмэгдүүлсэн хүү *** төгрөг, үндсэн зээлийн *** хоногийн хүү *** төгрөг, үндсэн зээлийн *** төгрөг, нотариатын зардал*** төгрөг, шуудангийн зардал ***төгрөг, нийт*** төгрөгийг хариуцагч талаас гаргуулж тус байгууллагад олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Х.Амин-Эрдэнэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлж зээлээ төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О******* ББСБ ХХК нь хариуцагч Х.А******* холбогдуулан нийт 627,279.5 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Амин-Эрдэнэ нь О******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн нийт 627,279.5 төгрөгийг төлж барагдуулан нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *** төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Амин-Эрдэнээс **** төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан О******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.А******* холбогдох 627,279.5 /зургаан зуун хорин долоон мянга хоёр зуун далан есөн төгрөг таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Амин-Эрдэнэ биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 19,468 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Амин-Эрдэнээс 9,734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЭЛБЭГЗАЯА