2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 193/ШШ2026/00312

 

 

 

 

 

 

 

 

2026 02 13

193/ШШ2026/00312

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,******* тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,

300,000 гаргуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.т холбогдуулан 300,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийн 45,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 254,500 төгрөгийг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 127,250 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 127,250 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн 50 хувь буюу 4,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,825 төгрөгийг улсын орлогоос, 4,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийн 45,500 төгрөгөөс татгалзаж, үлдэх 254,500 төгрөгийг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 127,250 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 127,250 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгийн 50 хувь буюу 4,825 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4,825 төгрөгийг улсын орлогоос, 4,825 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА