| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00341/И |
| Дугаар | 193/ШШ2026/00320 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 193/ШШ2026/00320
| 2026 02 24 | 193/ШШ2026/00320 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, “*******” ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******, тоот хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 12,049,278.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч овогтой нь банктай дахимаар ЗГ-К.000631001 тоот “Дижитал зээлийн гэрээ” байгуулж, 2024 оны 06 сарын 08-ны өдөр 1205284365 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000 зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 (Гуч ) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч овогтой нь ЗГ-К00063Ю01 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2026 оны 01 сарын 28-ны өдрийн байдлаар 516 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 12,049,278.08 төгрөгийн өр үүсгэж банкийг хохироож байна. Иймд зээлдэгч овогтой ээс банктай байгуулсан ЗГ-К00063Ю01 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 12,049,278.08 төгрөгийг гаргуулж банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г. нэхэмжлэлийн шаардлага 12,049,278.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,738 төгрөгийн 50 хувь буюу 103,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 103,869 төгрөгийг улсын орлогоос, 103,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “*******” ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. нэхэмжлэгч “*******” ХК-ийн нэхэмжилсэн 12,049,278.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 207,738 төгрөгийн 50 хувь буюу 103,869 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 103,869 төгрөгийг улсын орлогоос, 103,869 төгрөгийг хариуцагчаас гаргуулж “*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА