2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 193/ШШ2026/00352

 

2026 02  26  193/ШШ2026/00352

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* өөрийн байранд байрлах ,т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О., Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Серк нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: дүүргийн*******, Хөх давааны энгэрт байрлах өөрийн зуслангийн сууц, газрыг 412,920,000 төгрөгөөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Би 500,000,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. Өөрийн хөдөлмөрөөр барьсан үл хөдлөх хөрөнгө тул бодит үнэ цэнийг мэдэж байгаа. Иймд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч , хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр Д.*******гаас 64,424,093 төгрөг гаргуулж Төрийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгө, газрыг хуульд заасны дагуу битүүмжилж, хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн. Шинжээч зах зээлийн үнэлгээг 412,920,000 төгрөгөөр тогтоосон. Шинжээч нь тусгай зөвшөөрөлтэй тул үнэлгээг өөрчлөх үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч хуульд заасан 7 хоногийн гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 104/ШШ2024/00704 дугаартай Шүүгчийн захирамжаар Төрийн банкны нэхэмжлэлтэй Д.*******, Б.Эрдэнэбат нарт холбогдох иргэний хэрэгт зээлийн гэрээний үүрэгт 64,114,717.13 төгрөг гаргуулах, 14 төрлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх 19-22/

2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 193/ШЗ2025/00472 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж, 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 193/ГХ2025/00103 дугаар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудаст , шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Улаанбаатар хот, **************, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай м.кв талбайтай газрыг битүүмжилж, эд хөрөнгө хураах бусад ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулна.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Д.*******гаас хураагдсан хөрөнгийг 500,000,000 /таван зуун сая/ төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөөгүй, хөрөнгийн үнэлгээчин томилж хөрөнгийг үнэлүүлэхийг хүссэн байх тул , дүүргийн*******, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн дугаартай м.кв талбайтай газарт үнэлгээ тогтоолгохоор 2025 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр 11/05 дугаартай шинжээч томилох тухай тогтоолыг гаргасан байна. / 83-р тал/

ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ш-12/3 дугаартай хөрөнгийн үнэлгээг гаргаж, дүүргийн*******, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн дугаартай 148 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн дугаартай м.кв талбайтай газрыг нийт 412,920,000 төгрөгөөр үнэлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгтэй заасантай нийцсэн.

Нэхэмжлэгчээс дээрх хөрөнгүүдийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн, 500,000,000 төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгчээс хөрөнгийн үнэлгээг няцаасан баримтыг гаргаж ирүүлээгүй байна.

Шинжээч, хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй.

Нэхэмжлэгч Д.*******д хариуцагч , Багахангай дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 2025 оны 12 дугаар сарын 11-ны өдөр 02/2580 дугаартай албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг оршин суух хаягаар нь хүргүүлсэн гэж шүүх хуралдаанд хариуцагчаас тайлбар гаргасан, нэхэмжлэгч Д.******* уг хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хорооны засаг даргаас очиж авсан гэж шүүх хуралдаанд тайлбар гаргасан.

2025 оны 12 дугаар сарын 15-нд Д.*******гаас үл хөдлөх хөрөнгүүдийг 412,920,000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй, бие даан худалдан борлуулах талаар саналаа бичгээр ,т хүргүүлжээ. /хх 50 тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргана.

Нэхэмжлэгч Д.******* нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдлыг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргаж, хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна. /хх 1 тал/

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Нэхэмжлэгч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан болохоо нотлох баримтаар нотлоогүй бөгөөд хуульд заасан хугацааг хэтрүүлж шүүхэд гомдол гаргасан талаар маргаагүй.

Иймд нэхэмжлэгч Д.*******гийн хариуцагч, , Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759 .1, 759.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Д.*******гийн нэхэмжлэлтэй , Багахангай дүүрэг дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст холбогдуулан гаргасан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1.-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА