| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00407/И |
| Дугаар | 193/ШШ2026/00355 |
| Огноо | 2026-02-26 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 193/ШШ2026/00355
| 2026 02 26 | 193/ШШ2026/00355 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: *******, *******,*******,*******,*******,*******ны төв байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, *******,*******,, хаягт оршин суух, овогт ын /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,222,507.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Ж.д холбогдуулан 6,222,507.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлага 6,222,507.55 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,037,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,037,507.55 төгрөгөөр төлж төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,510 төгрөгийн 50 хувь буюу 57,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 57,255 төгрөгийг улсын орлогоос, 57,255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Ж. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 6,222,507.55 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,037,000 төгрөгөөр, 2026 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 1,037,507.55 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114,510 төгрөгийн 50 хувь буюу 57,255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 57,255 төгрөгийг улсын орлогоос, 57,255 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА