| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00435/И |
| Дугаар | 193/ШШ2026/00369 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00369
| 2026 03 04 | 193/ШШ2026/00369 |
|
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******, *******, *******, *******,******* хаягт байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, , хаягт оршин суух, овогт гийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 6,649,664.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Г. нь 2024.09.20-ны өдөр Голомт банктай ЗГ-К001543449-2024/09/20 тоот Дижитал зээлийн гэрээ /Дижитал зээл-харилцагч/-ийг байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, сард 1 удаа (сар бүрийн 30-нд) буцаан төлөхөөр тохирсон. Гэтэл зээлдэгч нь дээрх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч шаардлагыг эс биелүүлж, зээлийн төлбөрөө төлөлгүй, хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2026 оны 02-р сарын 05-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч Г.эс нийт 6,649,664.31 төгрөгийг гаргуулж Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,649,664.31 төгрөгийн 800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,849,664.31 төгрөгийг хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 974,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 979,664.31 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Г.д холбогдуулан 6,649,664.31 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,649,664.31 төгрөгийн 800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,849,664.31 төгрөгийг хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 974,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 979,664.31 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.
Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,345 төгрөгийн 50 хувь буюу 60,672.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,672.5 төгрөгийг улсын орлогоос, 60,672.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 6,649,664.31 төгрөгийн 800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,849,664.31 төгрөгийг хариуцагч Г. нь 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2026 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдөр 974,000 төгрөгөөр, 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 979,664.31 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121,345 төгрөгийн 50 хувь буюу 60,672.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 60,672.5 төгрөгийг улсын орлогоос, 60,672.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА