| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00432/И |
| Дугаар | 193/ШШ2026/00372 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00372
| 2026 03 04 | 193/ШШ2026/00372 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, тоот хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 365,693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ******* ХХК нь 2009 оны 06 сарын 25-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл Банк бус санхүүгийн үйл ажиллагаагаа явуулж байна. Нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 25-ны өдөр Н.тай цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсны үндсэн дээр 2024 оны 07 сарын 26-ны өдөр 200,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр мөн оны 08 сарын 26-ны өдөр, 09 сарын 26-ны өдөр, 10 сарын 26-ны өдрүүдэд төлөх нөхцөлтэйгөөр зээлсэн. Гэтэл зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 165,693 төгрөг, нийт 365,693 төгрөгийн үлдэгдлийг төлж барагдуулаагүй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000 төгрөг, зээлийн хүү 165,693 төгрөг, нийт 365,693 төгрөгийг Н.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 365,693 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Н.д холбогдуулан 365,693 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлага 365,693 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,621 төгрөгийн 50 хувь буюу 5,810.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,810.5 төгрөгийг улсын орлогоос, 5,810.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 365,693 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,621 төгрөгийн 50 хувь буюу 5,810.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 5,810.5 төгрөгийг улсын орлогоос, 5,810.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА