| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00465/И |
| Дугаар | 193/ШШ2026/00373 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 193/ШШ2026/00373
| 2026 03 04 | 193/ШШ2026/00373 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, хаягт оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,
151,114 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... ын // нь 2023.07.04-ны өдөр манай компанитай 3737605 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан дугаарыг дараа төлбөрт нөхцөлөөр авсан. Гэвч Ж. нь тус дугаарын төлбөрийг төлөлгүй гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхээс зайлсхийж 100,743 төгрөгийн үлдэгдэл байгаа болно. Иймд ярианы төлбөр 100,743 төгрөг, гэрээний 8.8-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувь алданги 50,371 төгрөг нийт 151,114 төгрөгийг Ж.ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлага 151,114 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ж.т холбогдуулан 151,114 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Ж. нэхэмжлэлийн шаардлага 151,114 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,183 төгрөгийн 50 хувь буюу 2,591.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,591.5 төгрөгийг улсын орлогоос, 2,591.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 151,114 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,183 төгрөгийн 50 хувь буюу 2,591.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,591.5 төгрөгийг улсын орлогоос, 2,591.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА