2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 193/ШШ2026/00378

 

2026 03 06

193/ШШ2026/00378

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, *******, хаягт оршин суух, овогт ын /РД:/-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 2,036,113.47 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Зээлдэгч Б. нь зээлийн гэрээний үүргийг 39 хоногийн хугацаа хэтрүүлсэн байх тул шүүхийн журмаар 7110417964 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 2,020,113.47 төгрөг, нотариатын төлбөрт 16,000 төгрөг, нийт 2,036,113.47 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 2,036,113.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Б.т холбогдуулан 2,036,113.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч Б. нэхэмжлэлийн шаардлага 2,036,113.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,528 төгрөгийн 50 хувь буюу 23,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,764 төгрөгийг улсын орлогоос, 23,764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хариуцагч Б. нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,036,113.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,528 төгрөгийн 50 хувь буюу 23,764 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 23,764 төгрөгийг улсын орлогоос, 23,764 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА