| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 193/2026/00484/И |
| Дугаар | 193/ШШ2026/00387 |
| Огноо | 2026-03-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 193/ШШ2026/00387
| 2026 03 09 | 193/ШШ2026/00387 |
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ,,, хаягт оршин суух, овогт н ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 2,247,597 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Манай компанид хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 2024.06.15-ны өдөр 400,000 төгрөг, 2024.07.07-ны өдөр 100,000 төгрөг, 2024.08.29-ний өдөр 80,000 төгрөг, 2024.08.31-ний өдөр 65,000 төгрөг, 2024.09.15-ны өдөр 50,000 төгрөг, 2024.09.16-ны өдөр 50,000 төгрөг, 2024.09.21-ний өдөр 9,500 төгрөгийг 8.7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваариа зөрчиж өнөөдрийг хүртэл зээлийн төлөлтөө хийгээгүй тул зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас нийт 2,247,597 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийн шаардлага 2,247,597 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч Ш.*******д холбогдуулан 2,247,597 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Ш.******* нэхэмжлэлийн шаардлага 2,247,597 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул шүүх иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,912 төгрөгийн 50 хувь буюу 25,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,456 төгрөгийг улсын орлогоос, 25,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгох нь хуульд нийцнэ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ш.******* нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжилсэн 2,247,597 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,912 төгрөгийн 50 хувь буюу 25,456 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 25,456 төгрөгийг улсын орлогоос, 25,456 төгрөгийг хариуцагчаас гаргуулж ******* ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА