| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2303 00198 0078 |
| Дугаар | 2025/ДШМ/1098 |
| Огноо | 2025-09-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ, |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 2025/ДШМ/1098
2025 09 11 2025/ДШМ/1098
Ч.Д-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,
цагаатгагдсан этгээд Ч.Д-ий өмгөөлөгч Б.Борхүү,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1483 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Д-д холбогдох 2303 00198 0078 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Ч-ын Д.........., /РД........../;
Цагаатгагдсан этгээд Ч.Д- нь Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, “Их өвөр” хүнсний дэлгүүрийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 44 минутын орчим “Тоёота Сай” загварын **** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцох үедээ Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөД-д санаатайгаар саад хийхийг хориглоно”, 12.3. “Жолооч хөД-д аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3. “Замын хөД-д оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөД-д осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам дээр хэвтэж байсан Д.Б-ийг дайрч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Ч.Д-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Д-д холбогдох эрүүгийн 2303 00198 0078 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг хянавал шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
1. Анхан шатны шүүхээс “Хохирогч Д.Б-ийн үйлдэл нь осол гаргах шалтгаан болсон байна гэж үзсэн бөгөөд Монгол улсын Замын хөД-ий дүрмийн 12.3. Жолооч хөД-д аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй гэж үзсэн үндэслэл нь тээврийн хэрэгсэл жолоодож байх үед “мэдсэн үед буюу мэдэх боломжтой” байсан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолооч буруутгагдахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Ч.Д-ий хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байх үед буюу тээврийн хэрэгсэл явж байх үед зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой болон мэдэх боломжтой эсэхийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй” хэмээн үзэж гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн жолооч Замын хөД-ий аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Замын хөД-ий дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөний улмаас хуульд заасан хохирол учруулсныг ойлгоно. Өөрөөр хэлбэл, жолооч Ч.Д-ий Тээврийн хэрэгслийн жолоочийн хөД-ий аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэнд хохирсон “хохирол” хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Мөн дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг. Жолооч Ч.Д- нь хөД-д аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй. Аюул саад тулгарахыг мэдсэн үед гэдэгт аюул саад тулгарахыг мэдэх боломжтой эсхүл мэдсэн нөхцөл байдлыг хэлэх бөгөөд жолооч хүн тээврийн хэрэгслийн хөД-ий аюулгүй байдлыг хангаж, зам, орчныг анхаарч, харж явах үүрэгтэй. Тухайн зам дээр хүн хэвтэж байгааг харах боломжтой нөхцөлд хараагүй буюу хайнга хандаж дайрсан үйлдлийг аюул саад тулгарахыг мэдээгүй гэсэн үндэслэлээр цагаатгаж байгаа нь тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоочийг Замын хөД-ий аюулгүй байдлыг хангаж, зам, орчны нөхцөл байдалд дүгнэлт хийж хөД-өө үргэлжлүүлэх үүргээс чөлөөлж, харах боломжтой саадыг хараагүй, өөр зүйлд анхаарлаа хандуулсан зэрэг хайхрамжгүй байдлаас болж зам тээврийн осол гаргасан жолоочид энэ дүрэм үйлчлэхгүй гэж байгаатай нэгэн адил тайлбар хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар Ч.Д- нь ямар нэгэн юман дээгүүр гарах шиг болсон талаар дурддаг ба ямар нэгэн зүйл дээгүүр гарснаа мэдсэн тэр даруй зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан, мөн жолооч урд дугуйгаар дээгүүр нь гарсны дараа хөД-өө үргэлжлүүлсэн цааш арын дугуйгаар дахин дээгүүр нь гарч цааш явсан үйл баримт тогтоогддог. Мөн тухайн осол болсон газар нь хорооллын доторх зам бөгөөд хорооллын дотор замд явган зорчигч нь давуу эрхтэй оролцдог, харин санаатайгаар саад хийхийг хориглодог. Гэвч дээрх тохиолдолд хохирогчийн үйлдэл нь шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос хэргийг цагаатгах нөхцөл байдал болохгүй юм. Мөн хохирогчийн зүгээс машины урдуур гүйсэн, эсвэл эргэж буцах зэрэг санаатай үйлдэл хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй. Харин мөрдөн шалгах туршилтаар газар хэвтэж байсан хохирогчийг Ч.Д- нь харах боломжтой байсан болох нь тогтоогддог. Иймд шүүхээс “Шүүгдэгч Ч.Д-ий хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байх үед буюу тээврийн хэрэгсэл явж байх үед зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой болон мэдэх боломжтой эсэхийг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, бичлэг зэргийг үндэслэж гэм буруутайд тооцох хууль зүйн боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт хохирогч Д.Б-ийг харах боломжтой байсан талаар туршилтаар тогтоосон байхад энэ талаар баримт байхгүй гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана, 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан тул 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/22 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/07 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд нь хэрэг, учрал болсон нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагааны туршилт явуулсан үйл баримттай тохироогүй, мөн хохирогчийн дээгүүр гараад зогсолгүй цааш явсан зэрэг хэргийн үйл баримттай тохироогүй тул нотлох баримтаар тооцоогүй. Дээрх туршилтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу явуулсан болно. 2. Цагаатгах тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийн талаар “шүүгдэгч Ч.Д-ий хувьд тээврийн хэрэгсэл жолоодож байх үед буюу тээврийн хэрэгсэл явж байх үед зам дээр хүн хэвтэж байгааг мэдэх ёстой буюу мэдэх боломжтой эсэхийг тогтоосон нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй байна” гэснээр хязгаарлаж шийдвэр гаргасан нь мөн хуулийн 39.6 дугаар зүйл “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”-ийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1483 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтад заасныг зөрчсөн үндэслэлүүдээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Энэ хэрэг урьд хоёр удаа давж заалдах шатны шүүхээр хянагдаж байсан, мөн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №24, 2025.07.22-ны өдрийн №38 дугаартай прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хууль зүйн дүгнэлтүүдийг өмгөөлөгч би бүрнээ хүлээн зөвшөөрч, дэмждэг. Анхан шатны шүүхийн дүгнэлтийн гол агуулга нь “...жолооч Ч.Д- нь Замын хөД-ий дүрэм зөрчөөгүй, харин явган зорчигч Д.Б-э нь тээврийн хэрэгслийн хөД-д санаатайгаар саад учруулан, зам дээр хэвтэж байсан нь осол гарах шалтгаан болсон, үүнийг жолооч мэдэх боломжтой байсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй /туршилт хийсэн тэмдэглэл, бичлэг зэргийг үнэлэхгүй/ учраас цагаатган шийдвэрлэв" гэжээ. Үүнийгээ техникийн шинжээчдийн дүгнэлтүүдээр хамгаалах гэж оролдсон байна. Техникийн шинжээчийн дүгнэлтүүдтэй холбогдуулан хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс аль ч үед /шат шатны шүүх хуралдаанууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад/ нэг л зүйлийг буюу “...техникийн шинжээчид нь гэм бурууг урьдчилан тогтоож, улмаар тэдний дүгнэснээр шүүх алх цохидоггүй юмаа...” гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, шинжээчид нь шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан, өөрсдийн эзэмшсэн тусгай мэдлэгт хамаарах асуудлаар дүгнэлт гаргадаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад оролцогч болохоос биш хууль тайлбарлах, хэн буруутай, буруугүйг эцэслэн тогтоодог субьект биш юм. Тэдний дүгнэлтийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох, болгохгүй эсэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасанчлан шүүх шийдэхээс бус, шинжээч буруутай гэж үзсэн бол гэм буруутай, буруугүй гэж үзсэн бол гэм буруугүй гэж үзэх нь “Шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байна. Дүгнэлтүүд дотроос хуульд нийцсэн цор ганц дүгнэлт нь Шүүх шинжилгээний байгууллагаар хийлгэсэн 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3837 дугаартай дүгнэлт бөгөөд түүнд: “1. Ч.Д- нь замын хөД-ий дүрмийн заалт биелүүлээгүй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. 2. Д.Б-э нь замын хөД-ий дүрмийн заалт биелүүлээгүй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. 4. Хохирогч болон жолооч нь замын хөД-ий дүрмийн ямар шаардлагыг удирдлага болгон замын хөД-д оролцох үүрэгтэй эсэх асуулт нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй” хэмээн дүгнээд гэм буруугийн асуудал руу халиагүй нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.17, 19.1.8 дахь заалтуудтай нийцнэ. Харин тухайн дүгнэлтийн 6, 8 дугаар заалтад “6. Мөрдөн шалгах ажиллагааны туршилтаар зорчих хэсэгт хэвтэж байгаа хүн /манекан/ нь харагдаж байна. 8. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн материалд техникийн хувьд зогсох боломжтой байсан гэж үзэх үндэслэлтэй байна.” гэсэн нь шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан, бодитой болжээ. Энэхүү хэргийн явцад хэрэгт ач холбогдолтой тодорхой нөхцөл байдал, үйл явдлыг сэргээн дүрслэх зорилгоор прокурорын даалган явуулсан ажиллагаа болох Мөрдөн шалгах туршилтын үр дүнд цугларсан нотлох баримтууд /тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зэрэг/ нь харин ч чухал нотлох баримт болсон билээ. Үүнийг шүүх үнэлэхгүй орхигдуулсан нь хэт нэг талыг барьсан гэж үзэхэд хүргэж байна. Тухайн туршилтаар жолооч Ч.Д-ийг “мэдэх, харах, зогсоох боломжтой байсаар атал хайхрамжгүй хандан, хохирогчийг урд дугуйгаараа дайрсан атлаа хөД-өө цааш үргэлжлүүлэн улмаар арын дугуйгаар гарч, улмаар хүнд гэмтэлд хүргэсэн” гэж буруутгахад хангалттай. Тиймээс ч улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгчдийн зүгээс “мэдэх боломжтой байсан гэдгийг туршилтаар тогтоосон. Мэдэх боломжтой байсан учраас жолооч хариуцлага хүлээх учиртай” гэж шүүгдэгчийн өмгөөлөгчтэй мэтгэлцэн, шүүх хуралдаанд оролцсон юм. Эцэст нь хэлэхэд тээврийн хэрэгслийн жолоодон яваа этгээд нь Замын хөД-ий дүрмийн заалтыг чанд сахин хөД-д оролцох үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээс нь “би хараагүй, мэдээгүй юм” гэх яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг чөлөөлөхгүй бөгөөд “Аюул” гэдгийг Замын хөД-ий дүрмийн заалтыг зөрчиж буй хөД-т обьект буюу хүн, тээврийн хэрэгслийг ойлгодог тул явган зорчигч буруутай байлаа ч гэсэн жолоочийн зүгээс зайлшгүй зогсоох үйлдлээ хийсэн байхыг шаардана. Энэ хэргийн хувьд Ч.Д-ий хайхрамжгүй үйлдэл хор уршиг, хохиролтой шалтгаантай холбоотой. Түүний хувьд харах боломжтой аюулыг мэдэх үүргээ хэрэгжүүлсэн, улмаар зогсоох арга хэмжээ авсан байсан бол нөхцөл байдал өөр байх байлаа. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 1483 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Ч.Д-ий өмгөөлөгч Б.Борхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогч талаас гаргаж байгаа санал гомдлын талаар шүүгдэгч талаас хүлээцтэй хандсаар ирсэн. Шүүгдэгч болон өмгөөлөгч миний хувьд болсон асуудлыг бодитоор нь хуулийн дагуу дүгнүүлж тогтоолгохыг хүссэн. Прокурорын үзэж байгаагаар энэ гэмт хэргийг санаатай үйлдэгдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гэсэн агуулгаар өнөөдрийг хүртэл явж ирсэн. Гэтэл өнөөдрийн байдлаар тийм нөхцөл байдал байхгүй байхад ийм асуудал ярьж байна. ... Хэрэгт 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргасан ба уг дүгнэлтүүдэд “хохирогч замын хөД-ий дүрэм зөрчсөн байна” гэдэг агуулгаар гарахад мөрдөгчийн магадалгаа хийлгээд мөрдөгчийн магадлагааныхаа дараа туршилт хийсэн. Мөрдөгчийн магадалгаа гаргах, шинжээч томилох ажиллагаанууд урвуу явагдсан тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулж анхан шатны шүүх хуралдаан болсон. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тухайн шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд нийцсэн үндэслэлтэй байна гэж үзсэн. Туршилт хийсэн тэмдэглэлд Ч.Д-ийг оролцуулсан гэж бичсэн гэсэн боловч оролцуулаагүй. Үүнийг шүүхийн шатанд тайлбарлахдаа “Ч.Д-ийг оролцуулсан, чамайг ингээд харж байхад чинь тэнд харагдаж байгаа биз дээ” гэдэг. Мөн тухайн туршилт нь бодит нөхцөл байдалд ямар байсан гэдэг нь тодорхойгүй, машинуудын байрлал өөр байсан. Зөвхөн туршилтаар хүнийг гэм буруутай гэж үзэх гэж байгаа тохиолдолд тухайн туршилтад оролцож байгаа хүний сэтгэл зүй өөр гэж үзэж байна. Эдгээр ялгаатай нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.
Прокуророос Ч.Д-ийг Баянзүрх дүүргийн 30 дугаар хороо, “Их өвөр” хүнсний дэлгүүрийн хойд замд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 22 цаг 44 минутын орчим “Тоёота Сай” загварын **** УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөД-д оролцох үедээ Монгол Улсын Замын хөД-ий дүрмийн 19.1 “Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөД-д санаатайгаар саад хийхийг хориглоно”, 12.3. “Жолооч хөД-д аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, мөн дүрмийн 1.3. “Замын хөД-д оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөД-д осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг тус тус зөрчиж, зам дээр хэвтэж байсан Д.Б-ийг дайрч, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан байх ба анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалсны үндсэн дээр Ч.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагааны явцад Техникийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04/22 дугаартай дүгнэлт /1 хх 98/, Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 06/07 дугаартай дүгнэлт /1 хх 126/, 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 48-25/174 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдэд /2 хх 128/ явган зорчигч Д.Б-э нь Замын хөД-ий дүрмийн 5.12 “б” заалтыг зөрчсөний улмаас осол хэрэг гарах шалтгаан болсон, жолооч Ч.Д- нь Замын хөД-ий дүрмийн зохих заалтыг зөрчөөгүй талаар, харин Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3837 дугаар шинжээчийн дүгнэлт /1 хх 154-160/ нь шинжээч нар санал зөрөлдсөн, эргэлзээтэй байдлаар гарчээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 841 дүгээр магадлалд заасан ажиллагаа хийж, 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулсан байх ба уг дүгнэлтээр өмнөх Техникийн шинжээчийн 04/22, 06/07, 48-25/174 дугаартай дүгнэлтээс зөрүүгүй гарсан бөгөөд анхан шатны шүүх мөрдөгчийн магадлагаанаас бусад бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж, Ч.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна.
Иймд прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/1483 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 38 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х-ын өмгөөлөгч Д.Чинзоригийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ М.АЛДАР