2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 193/ШШ2026/00391

 

2026 03 09

193/ШШ2026/00391

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Э.Дулмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, *******,*******,*******, хаягт оршин суух, овогт ийн /РД:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 25,339,932.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х. нь ******* ХК-тай LendMN аппликейшнийг ашиглаж 2023 оны 11 дүгээр сарын27-ны өдөр FLEXI зээлийн шугам буюу зээлжих эрх нээх цахим зээлийн гэрээ байгуулж зээлийн шугамын эрхийг нээлгэсэн. Зээлдэгч нь өөрийн ашиглах боломжтой дээд хэмжээнд багтаан хүссэн үедээ, хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжтой байдаг бөгөөд зээл авах бүрд гэрээний хавсралтаар зээлийн хэмжээ, хүү, хугацаа үлдэгдэл зэргийг Ашиглаж буй зээлийн нөхцөлд тусгаж гэрээнд нэмэлт оруулдаг. Зээлдэгч Х. нь 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 14 удаагийн хүсэлтээр нийт 29,618,008 төгрөгийн зээлийг сарын 3.99 хувийн хүүтэйгээр авсан. Зээлдэгч нь2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 9,893,963 төгрөг, хүү 15,906,037 төгрөг төлсөн байна. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар FLEXI зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 19,724,045 төгрөг, зээлийн хүү 5,578,887.08 төгрөг, нотариатын зардал 37,000 төгрөг, нийт 25,339,932.08 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна. Үүнд: Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага 25,339,932.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 24 сарын хугацаанд хуваан төлөхөөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2028 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,055,000 төгрөг, 2028 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,074,932.08 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч Х.д холбогдуулан 25,339,932.08 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан байна. Үүнд: Хариуцагч Х. нэхэмжлэлийн шаардлага 25,339,932.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2028 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,055,000 төгрөг, 2028 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,074,932.08 төгрөгөөр төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцсон байна.

Зохигчийн эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,650 төгрөгийн 50 хувь буюу 142,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 142,325 төгрөгийг улсын орлогоос, 142,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгох нь хуульд нийцнэ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Х. нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжилсэн 25,339,932.08 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2028 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүрийн 15-ны өдрийн дотор 1,055,000 төгрөг, 2028 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор 1,074,932.08 төгрөгөөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284,650 төгрөгийн 50 хувь буюу 142,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 142,325 төгрөгийг улсын орлогоос, 142,325 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА