Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00291

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 308/ШШ2026/00291

Дорноговь аймаг

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, * дугаар хороо, * дугаар хороолол /*****/, Д.Сын гудамж, ** дүгээр байрны * дугаар давхар *** тоотод оршин байрлах, Нк ББСБ ХХК,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дүгээр баг, *** гудамж, *-* тоотод оршин суух, Д б овогт Нын Ө,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 799,510.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нк ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр **** дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ****** зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 240,000 төгрөгийг зээлж авч зээлийн төлбөрийг одоог хүртэл төлөөгүй байна. ...иймд Н.Өаас 799,510.72 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ

Хариуцагч Н.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... 799,510.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, гэрээ, хүү тооцооллын хүснэгт, дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нк ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Өт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 799,510.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нк ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Өт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 799,510.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,738 төгрөгөөс 11,869 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 11,869 төгрөгийг, 11,869 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ