2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2026/01105

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 19 191/ШШ2026/01105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: тоотод оршин суух, Торгууд овогт *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд:  тоотод оршин суух, *******ийн ******* /РД:/-г оролцуулан,

 

- Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай үндсэн,

- Хүүхдийн асрамж тогоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, өр төлбөрийг хуваах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

- гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Торгууд овогт *******ын ******* /РД:*******/, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2014 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Г. (РД:), 2009 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Г. (РД:), 2008 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Г. (РД:) нарыг эцэг Ж.*******ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хэн аль нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг үүрэгтэй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт тус тус зааснаар ...гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Ж.*******ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн дугаартай,  тоот хаягт байршилтай, 80 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,  улсын дугаартай, приус-41 маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хариуцагч Ж.******* болон Г., Г., Г., Г.******* нарын өмчлөлд үлдээх, нэхэмжлэгч С.******* нь хүүхдийн асрамж тогтоолгох, эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах үндсэн шаардлагаасаа, Ж.******* нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх хөрөнгөөс С.*******т ногдох хэсгийг гаргуулах, 18,673,740 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэл хуваалгах тухай сөрөг шаардлагаасаа, Г.******* нь эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай бие даасан шаардлагаасаа тус тус татгалзаж талууд эвлэрсэн болохыг дурдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах У.Нарантуяад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 351,580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж хариуцагчид тус тус олгож, нэхэмжлэгч, хариуцагчаас тус бүрээс нь 87,895 төгрөг гаргуулж Г.*******д олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсноос 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА