| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 319/2026/00060/И |
| Дугаар | 319/ШШ2026/00118 |
| Огноо | 2026-02-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 319/ШШ2026/00118
| 2026 02 27 | 319/ШШ2026/00118 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 8-р хороо, С******* *******, ******* давхарт байрлах, М ******* ХК-нийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, Ж******* сумын Ц******* багийн ******* ******* орон сууцны тоотод оршин суух, Хгийн Чд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,251,628.65 (дөрвөн сая хоёр зуун тавин нэгэн мянга зургаан зуун хорин найман төгрөг жаран таван мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр индекстэй иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Ч нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,811,513.82 төгрөгийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж эргэн төлөлтийн хугацаагаа хэтрүүлсэн. Тухайн авсан зээлээс 108,486.18 төгрөг, хүүд 93,813.82 төгрөг нийт 202,300.00 төгрөгийг төлсөн. Одоо нийт 4,251,628.65 төгрөгийг Х.Чгээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Зохигчоос тус шүүхэд 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч М ******* ХХК-нийн нэхэмжлэлтэй, Х.Чд холбогдох 4,251,628.65 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт бид дараах нөхцөлөөр харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгууллаа.
1. Хариуцагч Х.Ч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага болох 4,251,628.65 төгрөгийг дараах байдлаар төлж барагдуулна.
-2026.04.25-ны өдрийн дотор 850,300 төгрөг,
-2026.05.25-ны өдрийн дотор 850,300 төгрөг,
-2026.06.25-ны өдрийн дотор 850,300 төгрөг,
-2026.07.25-ны өдрийн дотор 850,300 төгрөг,
-2026.08.25-ны өдрийн дотор 850,428.65 төгрөгөөр тус тус төлж барагдуулна.
3. Хариуцагч нь эхний төлөлт болох 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлөх ёстой 850,300 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн үнийн дүн болох 4,251,628.65 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлнэ.
4.Эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр, ямар нэгэн дарамт шахалтгүй байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М ******* ХК нь хариуцагч Х.Чд холбогдуулан 4,251,628.65 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Х.Ч нар нь харилцан тохиролцож, хариуцагч Х.Ч нь нэхэмжлэлийн шаардлага болох 4,251,628.65 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 2026 оны 04 дүгээр сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 850,300 төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 850,428.65 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, хариуцагч нь эхний төлөлт болох 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой 850,300 төгрөгийг төлөөгүй тохиолдолд үндсэн үнийн дүн болох 4,251,628.65 төгрөгөөр шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэхээр эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
3. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,976 төгрөгийн тал хувь болох 41,488 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,488 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Чгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,488 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.
5. Хариуцагч Х.Ч нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 3 дугаар зүйлийн 3.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Х.Ч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 4,251,628.65 төгрөгийг 2026 оны 04 дүгээр сараас 2026 оны 07 дугаар сарыг дуустал сар бүрийн 25-ны өдрийн дотор 850,300 (найман зуун тавин мянга гурван зуу) төгрөгөөр, 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор 850,428.65 (найман зуун тавин мянга дөрвөн зуун хорин найман төгрөг жаран таван мөнгө) төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нтэй эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,976 төгрөгийн тал хувь болох 41,488 (дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 41,488 (дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.Чгээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 41,488 (дөчин нэгэн мянга дөрвөн зуун наян найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Ч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ТАСХЫН