Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 311/ШШ2026/00165

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,

Нэхэмжлэгч:................ хот, ........... дүүрэг, ......... хороо, ................ үйл ажиллагаа явуулж буй, “.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан, ............. баг, ............тоот хаягт оршин суух,  ..........ын .............. холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 534,394.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “………….” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Хариуцагч ……….. нь ………… ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 1. 2024-08-14-ны өдөр 2160371 тоот ………. кредит үйлчилгээний гэрээг байгуулж 360,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ……….. аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэ төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, ануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах эхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2160371 тоот ………. кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 313,223.11 төгрөг, үндсэн үүнд 202,816.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,354.86 төгрөг, шимтгэлд 0.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 534,394.22 төгрөгийг хариуцагч ………. ……….аас гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгч “……….” ХХК нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...“………..” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б……….. нь нэхэмжлэлийн шаардлага. бүрэн биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “……….” ХХК нь хариуцагч Б............. холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 534,394.22 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б............ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Хариуцагч Б......... нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “...........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,681.82 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь хариуцагч  Б........... нь 16,681.82 төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-д төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар ................. ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 534,394.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б............ нь бүрэн төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “.........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,681.82 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                      ШҮҮГЧ                                      Т.БАЛЖИННЯМ