| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00036/И |
| Дугаар | 311/ШШ2026/00166 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2026/00166
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: .......... хот, .......... дүүрэг, ....... хороо, ........., .......... ...... үйл ажиллагаа явуулж буй, “..........” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, .........баг, ............. тоот хаягт оршин суух, Б...........д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 523,225.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
…“………” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: 2024-03-30-ны өдөр ………. тоот ………. кредит үйлчилгээний гэрээг байгуулж 310,000.0 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд ……… аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, ануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, Шүүхэд дараах эхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: …… тоот ……. кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 310,000.0 төгрөг, үндсэн үүнд 178,560.0 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 24,665.95 төгрөг, шимтгэлд 1,000.0 төгрөг, нотариатын төлбөрт 9,000.0 төгрөг, Нийт 523,225.95 төгрөгийг хариуцагч ……..гийн ………гаас гаргуулах гэжээ.
Хариуцагч Б........... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй холбогдуулан Б.........д холбогдуулах 523,225.95 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг тусгай журмаар буюу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “........” ХХК нь хариуцагч Б.........д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 523,225.95 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч “.........” ХХК-ийн нэхэмжилсэн 523,225.95 төгрөгийг хариуцагч нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “............” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,346.77 төгрөгөөс 8,173 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,173 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,173 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 16,346.77 төгрөгийг нэхэмжлэгч “...........” ХХК-нд олгох нь зүйтэй байна гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “........” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.........д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 523,225.95 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар “...........” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16,346.77 төгрөгөөс 8,173 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,173 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 8,173 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 16,346.77 төгрөгийг нэхэмжлэгч “.........” ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ