| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00040/И |
| Дугаар | 311/ШШ2026/00167 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2026/00167
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан, .......... багт байрлалтай, Завхан аймаг дахь ............. нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ........... багийн ........... тоотод оршин суух, Д.........ид холбогдох,
Гэм хорын төлбөрт 1,014,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь .......... нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Тус газраас Д………..ид 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр …….. дугаартай ……. хувийн хэрэг нээж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны эрх, үүрэг танилцуулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх үедээ цахим бугуйвч түүний дагалдах хэрэгслүүдтэй харилцах зааварчлагааг холбогдох албан тушаалтнаас өгч, цахим бугуйвч дагалдах хэрэгслүүдийг хүлээлгэн өгсөн бөгөөд Д…….. нь дээрх ялыг эдлэх хугацаандааашиглалтын зардал болох 335,385 (Гурван зуун гучин мянга гурван зуун наян тав) төгрөг төлхөөс огт төлөөгүй. Фовер банк хаяж үрэгдүүлсэн 120,000 (Нэг зуун хорин мянга) төгрөг, Мөн дээр нь DDX04 загварын цахим бугуйвч эвдэлсэн 559,000 (таван зуун тавин есөн мянган) төгрөг төлөөгүй. Нийт 1,014,385 (Нэг сая арван дөрвөн мянга гурван зуун наян тав) төгрөгний хохирол төрд учруулсан байна. "………" ХХК болон Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх ерөнхий газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2021/51 дугаартай "Тусгай зориулалтын тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ"-нд тусгаснаар улсын хэмжээнд цахим бугуйвч түүний дагалдах хэрэгслийн үнэ ижил байгаа ба уг гэрээний хавсралтад дурдсанар DDx04 загварын цахим бугуйвч 559,000 (таван зуун тавин есөн мянган), "Фовер банк" буюу зөөврийн цэнэглэгчийн нэг бүрийн үнэ 120,000 (Нэг зуун хорин мянган) төгрөг болно. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын /төрийн, нийтийн/ эд хөрөнгөнд хууль бусаар санаатай үйлдлээр гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас хууль бусаар олсон орлогыг улсын орлого болгуулахаар нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага: 1. Д………аас төрийн өмчид учруулсан хохирол болох 1,014,385 (Нэг сая арван дөрвөн мянга гурван зуун наян тав) төгрөгийг гаргуулж Төрийн сангийн ……….. тоот /………./ дансанд төлүүлж өгнө үү. Завхан аймаг дахь ………. нэхэмжлэх нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар "Төсөвт байгууллагын нэхэмжлэл" чөлөөлөгдөхөөр хуульчилсан байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Д......... нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д......... миний бие нь зорчих эрх хязгаарлуулсан үедээ цахим бугуйвчаа эвдсэн нь үнэн болно. Төлбөрийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь .......... нь хариуцагч Д..........ид холбогдуулан гэм хорын төлбөрт 1,014,385 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь .......... нэхэмжилсэн гэм хорын төлбөрт 1,014,385 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Д........ нь бүрэн төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймаг дахь ......... нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д.........ийн төлөх 1,04,385 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28,895 төгрөгийн 50 хувь болох 14,448 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулах нь зүйтэй байна.
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Завхан аймаг дахь ......... нэхэмжлэлтэй хариуцагч Д........ид холбогдох гэм хорын төлбөрт 1,014,385 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч Д........ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймаг дахь ............. нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд хариуцагч Д..........аас 14,448 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ