| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/06697/И |
| Дугаар | 191/ШШ2026/01718 |
| Огноо | 2026-01-29 |
| Маргааны төрөл | Даатгал, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2026/01718
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4-р хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, ******* ******* ******* давхарт байрлах, ХК /РД:/-д холбогдох,
ын гэрээний нөхөн төлбөрт 48,007,238 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Оюунбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, шүүх хуралдааныг нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Н.*******ын зүгээс ын нөхөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Учир нь, нэхэмжлэгч Н.******* болон түүний гэр бүлийн хүн болох нар нь 2020 оны 05 дугаар сард банкнаас орон сууцны зээл авахдаа ХК-тай Ипотекийн зээлдэгчийн амь ын баталгаа, ын гэрээ байгуулсан байдаг.
2023 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Н.*******ын гэр бүлийн хүн, хамтран зээлдэгч, даатгуулагч нас барсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ...үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй, ...гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн, ...гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ... гэж дүгнэж ын тохиолдол үүссэн.
Тодруулбал, ХК-тай болон Н.*******, нарын хооронд байгуулсан Даатгалын гэрээ-ний 2.1-д Даатгалын зүйл нь дараах төрөлтэй байна гээд 2.1.1-д Даатгуулагчийн амь нас гэж 3.1-д Даатгагч нь ын зүйлд дараах тохиолдол бий болсон үед ын нөхөн төлбөр олгоно гээд 3.1.1.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах гэж зааснаар даатгуулагчийн нас барсан тохиолдол нь ын тохиолдолд хамаарч байна.
Даатгуулагч Н.******* нь Даатгалын гэрээний 6.2-т заасны дагуу нөхөн төлбөрийн материалаа гэрээнд заасан хугацаанд бүрдүүлэн ХК-д 2024 оны 2 дугаар сард анх хандаж байсан. ХК-ийн зүгээс хүсэлтийг шийдвэрлэхгүй тодорхой хариу өгөхгүй байсан тул нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024 оны 07 дугаар сарын 02-ны 3/2433 албан бичгээр ХК-д ын нөхөн төлбөрийг шийдэж өгөх талаар чиглэл өгсөн байдаг.
Мөн нэхэмжлэгчийн зүгээс ХК-иас шаардсан бүхий л материалыг гаргаж өгсөн бөгөөд даатгуулагчийн нас барсан хэрэг цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаатай холбоотой шийдвэр тоггоолыг шаардсаны дагуу Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокрорын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2378 дугаартай тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын -ны өдөр ХК-д цахимаар хүргүүлэхэд тухайн өдрөө хүлээн авсан тухай хариу ирүүлсэн байдаг. Үүнээс хойш утсаар холбогдож, очиж уулзаж, нөхөн төлбөрийн асуудлаа шийдвэрлүүлэхээр хичээсэн боловч ын тохиолдолд хамаарахгүй байх боломжтой байна гэх албан тус мэдээлэл өгч, дахин шийдвэрлэхгүй хугацаа алдсаар байсан тул нэхэмжлэгчийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд 2025 оны 02 дугаар сард дахин гомдол гаргаж шүүхэд хандаж байна.
Нэхэмжлэгч Н.******* нь ын гэрээний 6.2-т заасаны дагуу холбогдох баримтуудыг хүргүүлсэн боловч ХК-ийн зүгээс шийдвэрлэхгүй байсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан.
Хариуцагчаас ын тохиолдол биш гэж маргаж байгаа бөгөөд Шинжээчийн дүгнэлтээр архинаас болж нас барсан үйл баримт тогтоогдоогүй байхад архинаас болж нас барсан гэж үзэж ын тохиолдолд хамааруулахгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шинжээчийн дүгнэлт дээр нас барсан шалтгаануудыг дурддаг. Энэ олон шалтгаануудаас ганцхан архи уусныг үндэслэн хариуцагч тал маргаж байгаа нь үндэслэлгүй.
Шинжээчийн дүгнэлтээр гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан. Мөн шинжээчийн дүгнэлтэд үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдоогүй гэснээс үзэхэд энэ хүнд архаг хууч өвчин байгаагүйг нотолж байна.
Харин талийгаачид учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэж үзээд нас барсан шалтгааныг гадны буюу гуравдагч этгээдийн нөлөөтэй гэж дүгнэсэн байдаг бөгөөд прокурорын тогтоол дээр хэрэгт холбогдогчийг олж тогтоож чадаагүй, тогтоол дээр дүү Ганчимэгийн мэдүүлэгт талийгаачийг нүүр ам нь битүү хавдсан байдалтай байсан талаар мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлгээр талийгаачтай өөр хүмүүс байсан нь нотлогддог. Гэрчүүдийн мэдүүлгээр эзэн холбогдогч нь тодорхойгүй гэж хэргийг хааж шийдвэрлэсэн гэдэг нь архинаас болоод өөрийгөө гэмтээгээд нас барсан гэсэн үг биш юм. Н.******* нь нөхөраө алдаад шоконд орж тогтоолд гомдол гаргах хугацаагаа алдсан байсныг үгүйсгэхгүй юм. Гэтэл энэ прокурорын тогтоолыг үндэслэн ын тохиолдол биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Манай зүгээс гэнэтийн осол байсан гэж үзэж байгаа бөгөөд гуравдагч этгээдийн нөлөөлөл байгаа нь эрх бүхий байгууллагын тогтоолоос харагдаж байгаа.
Нэхэмжлэлийн шаардлагын хувьд хуульд заасан шаардах эрхийн хүрээнд гаргаж байгаа. Даатгалын тухай хууль болон ын гэрээнд заасан үндэслэл бүрдсэн гэж үзэж гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлсон.
Даатгалын гэрээний 4.3-т даатгуулагчийн эрхийг тусгасан бөгөөд ын тохиолдол бий болсон тул орон сууцны зээлийн гэрээний эргэн төлөлтийн үлдэгдэл төлбөр болох 96,014,476 төгрөгийн 50 хувь болох 48,007,238 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Хариуцагчийн зүгээс ын тохиолдол бий болсон гэж үзэж 48,007,238 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээнэ зөвшөөрөх боломжгүй байна.
Талийгаач архины хамааралтай хүн байсан бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэсэн нь талийгаачийг нас барах шалтган болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоосон тул ын гэрээний дагуу татгалзаж байна. Тодруулбал, зээлдэгчийн амь ын баталгааны гэрээний 3 дугаар зүйлд заасан эрсдэлээс хамгаалуулж даатгуулсан бөгөөд 3.1.1-д даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах гэж байгаа. Манай зүгээс гэрээ хүчин төгөлдөр эсэхэд маргахгүй. Харин гэнэтийн осол мөн үү гэдэгтэй маргаж байгаа бөгөөд шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн цусанд 3,1 промилли, ходоодны шингэнд 3,5 промилли, шээсэнд 4.6 промилли, цөсөнд 3,3 промилли спиртийн зүйл илэрсэн гэж гарсан бөгөөд үүнээс үзэхэд талийгаач нь архины хамааралтай архинд донтсон. Архи согтууруулах ундааны зүйл хэргэлсний улмаас нас барсан болох нь нотлогдож байна. Хэрэв нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг гуравдагч этгээд мохоо зүйлээр гэмтээсэн бол энэ нь эрүүгийн хэрэг болох бөгөөд түүгээр яваа гэмт хэргийн асуудлыг ын компани хүлээнэ гэж байхгүй.
Энэ маргаантай гуравдагч этгээдийн гэмтэл учруулсан асуудлыг хольж байгаа нь үндслэлгүй. Талийгаачийн цусанд спирт илэрсэн гэдэг нь энэ хүн архи хэтрүүлэн хэрэглэж тасарцан байсан болох нь харагдаж байна. Харин гадны нөлөөний улмаас гэмтэл авч нас барсан бол эрх бүхий байгууллага нь шийдэх ёстой.
Нэхэмжлэгчийн хувьд Даатгалын гэрээний 3.1.1-т заасан гэнэтийн осолд хамаарахгүй. Мөн гэрээнд архины хордлогоос болж нас барсан бол ын тохиолдолд хамаарахгүй гэж заасан байгаа.
Түүнчлэн нас барсны гэрчилгээн дээр нас барсан өвчний шалтгааны онош боло R99 гэдэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нас барсан гэсэн утгатай бөгөөд энэ нь манай ын эрсдэлд хамаарахгүй ын нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл болдог.
Тодруулбал, ын гэрээний гол баримталдаг зүйл нь нас барсны гэрчилгээн дээр бичигдсэн код бөгөөд энэ нь гэнэтийн осолд хамаарахгүй юм.
Манай зүгээс даатуулагч нар 50, 50 хувиар даатгуулсан үйл баримттай маргахгүй бөгөөд зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч нас барсан ч гэсэн үндсэн зээлдэгч зээлээ төлөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Архи согтууруулах ундааны зүйл нь нас барсан шалтгаан болсон энэ нь тогтоогдсон бол ын төлбөр өгөхөөс татгалзана гэж гэрээнд заасан бөгөөд талийгаачийн цусан дахь спиртын хэмжээгээр маш хүнд зэргийн согтолттой байсан болохыг нотолж байгаа тул ын тохиолдол бий болоогүй байна гэж үзэх бүрэн үндэстэй.
Иймд дээрх нөхцөл байдал нь амь насны ын гэрээний 8.1.7-д хамаарч байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтууд:
нэхэмжлэгчээс, Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Ипотекийн зээлдэгчийн амь ын баталгааны гэрээ, Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн ын баталгааны гэрээ, гэрлэлтийн гэрчилгээ, нас барсны гэрчилгээ, 2024 оны 02 сарын 05-ны өдрийн 6/1418 тоот ын нөхөн төлбөр хүсэх тухай албан бичиг, Н.*******ын санхүүгийн зохицуулах хороонд гэх хүсэлт, 2025 оны 02 сарын 18-ны өдрийн гомдол, Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 7 сарын 02-ны өдрийн 3/2433 тоот албан бичиг, банкны 2025 оны 02 сарын *******-ны өдрийн 5/3295 тоот албан бичиг, 2025 оны 5 сарын 30-ны өдрийн 4/5155 тоот албан бичиг, Нийслэлийн прокурорын 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 2378 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоол, Баянзүрх Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн тойргийн шүүхийн 2025 оны 5 сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамж, итгэмжлэл, банкны дансны хуулга,
хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 12 сарын 28-ны өдрийн №12 дугаар Шинжээчийн дүгнэлт, ХК-ийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 3/24/34 тоот албан бичиг, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэдрэл судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн 2025 оны 6 сарын 23-ны өдрийн 22825 тоот албан бичиг, 2025 оны 6 сарын *******-ны өдрийн албан бичиг, Эрүүл мэндийн яамны 2025 оны 7 сарын 03-ны өдрийн 5/3367 тоот албан бичиг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
зохигчын хүсэлтээр үзлэг хийсэн тэмдэглэл, банкнаас 20 оны 1 сарын 14-ний өдрийн 6/589 дугаартай албан бичиг, 2025 оны 2 сарын *******-ны өдрийн 5/3295 дугаар албан бичиг, 2025 оны 5 сарын 30-ны өдрийн 4/5155 дугаартай албан бичиг, мэйл зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Х К-нд холбогдуулан, ын гэрээний нөхөн төлбөрт 48,007,238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг, өөрийн нөхөр ийн хамт банк ХК-ийн зээлээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Цэцэг хотхон, гудамж, бай,р тоот хаягт байрлах орон сууц худалдан авсан бөгөөд тус орон сууцыг худалдаж авахдаа ХК-тай 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр, №4АSSR20230525308 дугаартай Ипотекийн зээлдэгчийн амь ын баталгааны гэрээг 2024 оны 5 сарын *******-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Энэ үед нөхөр нь 2023 оны 12 сарын 02-ны өдөр гэнэтийн байдлаар нас барсан тул ХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1.1 дэх хэсэгт заасан ын тохиолдолд бий болсон гэж үзэж, орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 48,007,238 төгрөгийг ын нөхөн төлбөрт гаргуулна гэж тодорхойлж байна.
Хариуцагч ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...Нэхэмжлэгчийн хамтран зээлдэгч нь архины хордлогын улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон тул ын нөхөн төлбөр олгох үндэслэлд хамаарахгүй.
Мөн нөхөн төлбөрийн материалд хавсарган ирүүлсэн нас барсан тухай улсын бүртгэлийн гэрчилгээнд нас барсан шалтгааныг R99 гэсэн нь ын нөхөн төлбөр олгохгүй байх гэрээний заалтад хамаарч байх тул Ипотекийн зээлдэгчийн амь ын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 8 дугаар зүйлийн 8.1.7-д Архи спиртийн төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн нь даатгуулагчаас нас барах, хөдөлмөрийн чадвар алдах шалтгаан болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон бол гэх үндэслэлд хамаарч байх тул нөхөн төлбөр болгох үндэслэлгүй гэж маргасан.
3.Нэхэмжлэгч Н.*******, талийгаач нар нь банк ХК-тай 2020 оны 5 сарын -ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ-г, ХК-тай 2023 оны 5 сарын 29-ний өдөр Ипотекийн зээлдэгчийн амь ын баталгааны гэрээ, Ипотекийн зээлийн барьцаа хөрөнгийн ын баталгааны гэрээ-г тус тус байгуулсан байна.
Талууд хэн аль нь орон сууц зээлийн гэрээ болон ипотекийн зээлдэгчийн ам насны баталгааны гэрээ байгуулагдсан талаар, түүнчлэн ын нөхөн төлбөртэй холбоотой Санхүүгийн зохицуулах хороо, ын компанид хандаж байсан үйл баримт болон зээлийн төлбөр хариуцах хувь хэмжээний талаар маргаагүй.
Талуудын хооронд байгуулагдсан ын гэрээний агуулга, зорилго хүсэл зоригийн илэрхийлэлээс үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан ын гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д ын гэрээгээр даатгагч нь ын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон ын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь ын хураамж төлөх үүргийг тус тус хүлээх-ээр заажээ.
Мөн Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т ын тохиолдол" гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг; 4.1.5-д ын хураамж гэж даатгуулагч ын зүйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг, 4.1.6-д ын нөхөн төлбөр гэж гэрээний дагуу ын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг гэж заасан,
4.Даатгалын гэрээний 3 дугаар зүйлээр ын нөхөн төлбөр олгох тохиолдлыг заасан бөгөөд 3.1.1.1-д Даатгуулагч гэнэтийн ослын улмаас нас барах, 3.1.1.2-т Даатгуулагч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээр хувиар бүрэн алдах гэж заасан бөгөөд 4.1.2-т даатгуулагчийн амь насны ын үнэлгээг зээлийн төлбөрийн үлдэгдлээр тогтоох-оор, 4.2.1-д ын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээ болон ын баталгааны гэрээнд тохиролцсон хугацаа, хэмжээгээр олгох үүрэгтэй байхаар тохиролцжээ.
Улсын бүртгэлийн ерөнхий нас барсны бүртгэлийн гэрчилгээг 2023 оны 12 сарын 04-ний өдөр олгосон байх бөгөөд Бууралдаа овгийн Ганзориг нь 2023 ны 12 сарын 02-ны өдөр нас барсан үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчдын тайлбар татгалзлаас үзэхэд талууд ын гэрээний 3.1.1.1-д заасан гэнэтийн ослын улмаас нас барах эрсдэл буюу ын тохиолдол бий болсон эсэ талаар маргаж байна.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2024 оны 12 сарын 11-ний өдрийн 2378 дугаартай тогтоол, Шүүх шинжилгээний шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №12 дугаар дүгнэлтээр ...талийгаач нь ...дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэж дүгнэсэн байна.
Хариуцагчаас талийгаачийг урт хугацааны туршид согтууруулах ундааны хамааралтай байсан, нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Мөн нас барсны бүртгэлийн гэрчилгээн дээр архины хордлогын улмаас нас барсан гэж бичигдсэн тул ын тохиолдолд хамаарахгүй гэж маргасан.
Хэдийгээр прокурорын тогтоол дахь гэрчийн мэдүүлгүүдэд талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан болон шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн цусанд спиртийн зүйл илэрсэн талаар дурдсан байх хэдий ч гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлээр талийгаачийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Тодруулбал, эрх бүхий этгээд буюу Шүүхийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн нас барсан шалтгааныг гавал тархины битүү гэмтэл-ийн улмаас нас барсан гэж тогтоосон байна.
Мөн бүртгэлийн байгууллагаас олгосон нас барсны бүртгэлийн гэрчилгээ нь R99 буюу архины хордлогын улмаас нас барсан гэж шинжээчийн дүгнэлтээс зөрүүтэй байдлаар олгогдсон байх боловч ын тохиолдолтой холбоотой аливаа маргааны хувьд нас барсан шалтгаан нь мэргэжлийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхойлогдох бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлын талаарх бүртгэл хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн байгууллагаас олгогдсон гэрчилгээгээр тодорхойлох боломжгүй байна. Тодруулбал, эрх бүхий байгууллага болох шинжээчийн дүгнэлтэд дурдсан үндэслэлийг талийгаачийг нас барсан шалтгааныг тогтоосон баримт гэж үзэхээр байна.
Иймд хэрэгт авагдсан бичгийн баримтаар талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас нас барсан гэх үндэслэл тогоогдохгүй буюу Даатгалын гэрээний 8.1.7-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлд хамаарахгүй байна.
6.Хариуцагчаас гэмтлийн улмаас нас барсан нь гэнэтийн осолд хамаарахгүй гэж маргасан.
Ипотекийн зээлдэгчийн амь ын баталгааны гэрээний 10.17-д гэнэтийн осол гэж үйлдвэрлэлийн, ахуй , зам тээврийн, байгалын үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослыг хэлнэ гэж хэд хэдэн үндэслэлийг хамааруулсан байна.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэг үндэслэлийг гуравдагч этгээдийн амь хохироосон үйлдлийн улмаас даатгуулагчийг нас барсан гэж тайлбарласан.
Хэрэгт авагдсан бичгийн баримтаар гуравдагч этгээдийн санаатай үйлдлийн улмаас даатгуулагчийн амь нас хохирсон үйл баримт нотлогдохгүй байна.
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолд дурдсан гэрчийн мэдүүлэг болох мэргэжлийн бус этгээдүүдийн субьектив дүгнэлт, шинжээчийн дүгнэлтэд дурдсан биед учирсан гэмтэл зэргээр талийгаачийг гуравдагч этгээдийн нөлөөтэй нас барсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй бөгөөд нь энэ үйл баримтыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхыг шаардана. Иймд даатгуулагч гэмтлийн улмаас нас барсан нь гэнэтийн осолд хамаарах уу гэдэгт хууль зүйн хувьд дүгнэлт хийх нь зүйтэй байна.
7.Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж, 200 дугаар зүйлийн 200.1-д Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ. гэж заасан.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь ын үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагын хувьд энэ төрлийн, нэг загварын гэрээг байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэж нөгөө талдаа санал болгодог, дээрх зохицуулалтад заасан стандарт нөхцөл бүхий гэрээ байна.
Талууд гэрээндээ гэнэтийн осол гэдгийг ахуйн, байгалийн, үйлдвэрлэлийн... гэж хууль зүйн хувьд хэт ерөнхий заасан байх бөгөөд гэнэтийн гэж үзэхийг гэнэт санамсаргүй үүссэн, даатгуулагчийн санаатай үйлдэл биш байх, гадны хүчин зүйлээс шалтгаалсан байх, урьдчилан таамаглах боломжгүй байх зэрэг шинж тэмдгүүдээр тодорхойлох нь зүйтэй байна.
Тодруулбал, даатгуулагч гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан гэнэтийн үйл явдал болсон хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг нөхцлийн утга санааг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах нь Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д нийцнэ.
Иймд даатгуулагчийг гэнэтийн ослын улмаас нас барсан гэж үзэх үндэслэлтэй тул Даатгалын гэрээний 3.1.1.1-д заасан ын тохиолдол бий болсон гэж үзэхээр байна. Мөн хэрэгт авагдсан бичгийн баримтаар Даатгалын гэрээний 8.1-д заасан нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэлүүд тогтоогдохгүй байна
8.Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын гэрээний 4.2.1-д Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг энэхүү гэрээ болон ын гэрээт баталгаанд тохиролцсон хугацаа хэмжээгээр олгох, 7.8-д Хамтран зээлдэгчтэй зээлийн хувьд даатгуулагч нас барсан тохиолдолд ... нас барсан зээлдэгчийн зээлийн төлбөрт эзлэх хувиар нөхөн төлбөр олгоно. гэж тус тус зааснаар ын нөхөн төлбөрийн хувь хэмжээг үндэслэн тухайн үед төлөгдөөгүй байсан орон сууцны зээлийн үлдэгдлийн 50 хувьтай тэнцэх 48,007,,238 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.1. дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ХК-иас 48,007,238 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397,987 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч ХК-иас 397,987 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА