| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2026/00062/И |
| Дугаар | 311/ШШ2026/00170 |
| Огноо | 2026-02-24 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 311/ШШ2026/00170
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би,
Нэхэмжлэгч: Завхан,............ баг, ........... тоот хаягт оршин суух Б…………гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан, ........... багт оршин суух, О.................ид холбогдох,
16 төлөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б…………. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: …О…………..нь 2022 онд нийт 4 удаагийн үйлдлээр хүнсний бараа бүтээгдэхүүний үнэд 16 төлөг өгөх ёстойгоос өнөөдрийн хүртэл нэг ч төлөг өгөөгүй. Иймд О…………….оос 16 төлөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.............. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б............гийн нэхэмжлэлд О.................ид холбогдох 2,400,000 төгрөг гаргуулах буюу 16 төлгийг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй танилцаад 16 төлгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б........... нь хариуцагч О...............ид холбогдуулан 2,400,000 төгрөгт 16 төлөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.............гийн нэхэмжилсэн 2,400,000 төгрөгт 16 төлөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч О............... нь бүрэн хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Б.............гийн нэхэмжлэлтэй хариуцагч О.............ид холбогдох 16 төлөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч О............. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,500 төгрөгийг, төрийн сан буюу 100090000941 тоот данснаас 27,500 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 55,000 төгрөгийг нэхэмжлэгч Б...........д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ