2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 192/ШШ2026/02877

 

 

 

 

 

 

 

 

       2026           03              13                                             192/ШШ2026/02877

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 2010 онд Б.Сүрэнхоролтой анх танилцсан ба 2013 он хүртэл хамт амьдарч байсан. Бидний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бидний хүү болох С.Бодь-Эрдэнэ мэндэлсэн. Б.Сүрэнхоролтой итгэж найдан ирээдүйд миний төлөө бүхнийг хийж чадах, намайг юунаас ч илүү хайрлаж халамжлах хүн гэх итгэл төрж, миний хүүгийн мундаг аав болно гэж найдаж байсан. Тус хүнтэй 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Одоо бид тус тусын амьдралтай ба би 2016 онд одоогийн нөхөр болох Ц.Зоригтбаатартай танилцаж гэр бүл болж 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр З.Алтан-Од хүү маань төрсөн одоо нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тус хүнтэй буцаж нийлэх хүсэл сонирхол байхгүй мөн тус тусдаа амьдраад 12 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа холбогдож байгаагүй ба гэрлэлтийг цуцлахаар *******, Хан-уул, Сонгино-хайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч хариуцагчийн хаяг нь хаана гэдэг нь мэдэгдэхгүй байгаа тул эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 05488 тоот дугаартай *******, Хан-уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх хариуцагч ******* овогтой ын /РД:ВА87042911/-г эрэн сурвалжлах шийдвэр гарч улмаар ******* дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ******* 33 дугаар хороо Тахилт Задгай тоотод оршин суудаг болохыг тогтоож тус ажиллагааг зогсоосон. *******, Хан-уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 07962 тоот дугаартай шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож хариуцагч *******гийн хаягийг тодруулан дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн. Иймд ******* овогтой ын /РД:ВА87042911/-г эрэн сурвалжилж өгнө үү. Тус хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие оролцох боломжгүй тул эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 26 дугаар хороо, Мандал овоо байр, 22-12 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлээр тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогт ын /РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, *******, Хан-уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл/ХХ 5-7 тал/-аар, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, Хан-уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШЗ2026/07962 дугаар захирамж/ХХ 3-4 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогт ын /РД:/-г эрэн сурвалжлуулсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогт ын /РД:/-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                ***