| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2026/03014/И |
| Дугаар | 192/ШШ2026/02878 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2026/02878
2026 03 13 192/ШШ2026/02878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн оны 03 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие *******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт байрны түрээсийн төлбөр 2,900,000 төгрөг, амьдарч байх үеийн СӨХ-ны төлбөр 174’688 төгрөг, ус дулааны төлбөр 261,720 төгрөг, ариун цэврийн өрөөний хаалга эвдсэний 1,200,000 төгрөг, унтлагын өрөөний хаалганы цоож болон гал тогооны шүүгээ эвдсэний засварын хөлс 150,000 төгрөг, түлхүүрээ хүлээлгэж өгөөгүй тул цагдаа дуудаж, цагдаагийн хяналт дор хаалга онгойлгуулж гол солиулсны 60,000 төгрөг, нүүхдээ хог новшоо цэвэрлээгүй явснаас цэвэрлэгээ хийлгүүлсний ажлын хөлс 100,000 төгрөг нийт 4,846,408 төгрөгийг гаргуулахаар Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар хариуцагч *******гийн оршин суугаа хаягийг тодорхойлж өгнө үү. ******* нь 2023 оны 01 сарын 21-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээ хийн ******* дүүрэг, 19 хороо Туул гол гудамж 83а-13 тоот 43.22 м.кв 2 өрөө байрыг түрээслэн амьдарсан. 2025 оны 12 cap, 2026 оны 01 cap болон 2025 оны 7-12 сарын сөх, ус, дулаан, 2026 оны 01 сарын сөх, ус дулааны мөнгө төлөөгүй, өр төлбөрөө төлж барагдуулаагүй байрнаас нүүсэн тул нэхэмжлэл гаргахаар шүүхэд хандсан тул хаашаа нүүсэн ямар хаяг дээр амьдардгийг нь мэдэхгүй байна. Орон сууц хөлслөх гэрээн дээрх хаяг дээрээ амьдардаггүй, мөн түрээсийн байраар амьдардаг, оршиг суугаа хаяг нь тодорхойгүй тул *******ыг *******г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Мөн тус хэргийн шүүх хуралдаан зарлагдсан тохиолдолд нэхэмжлэгч миний эзгүйд явуулж өгнө үү гэжээ.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нь ******* дүүрэг, 19 дүгээр хороо, УБ таун хотхон, 83а дугаар байр, 13 тоот хаягт оршин суудаг болох нь түүний шүүхэд гаргасан нэхэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар/ХХ 3 тал/-аар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд ******* овогтой *******/РД:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, орон сууц хөлслөх гэрээ/ХХ 4 тал/-ээр, мөн түүний оршин суугаа газрын хаяг тодорхойгүй байгаа нь *******, Хан-уул, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 624 дугаартай албан бичиг, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж, ******* овогтой *******/РД:/-г эрэн сурвалжлан, мөн зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасны дагуу ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой *******/РД:/-г эрэн сурвалжлуулсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжилж, ******* овогтой *******/РД:/-ийн оршин суугаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***