Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 308/ШШ2026/00241

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг би:

  Нэхэмжлэгч: У хот С дүүрэг *-р хороо С т *-давхар *** тоотод байрлах, О к ББСБ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д аймгийн С сум *-р баг З ухаа * гудамж *** тоотод оршин суух, Б овогт О холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 526,289 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20** оны 02 дугаар сарын 11-ний өдөр хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ********тоот зээл 20** оны 03 дугаар сарын 11-ний өдөр дуусаж үндсэн зээлээс 44,200 төгрөгийг хасаж, үлдэгдэл дүн 397,800 төгрөг, нийт идэхтэй ашигласан 265 хоног зээлийн гэрээний 30+ хугацаа хэтэрсэн 205+1 удаагийн сунгалтаар 30 хоногийн хүү 171,179 төгрөг, шимтгэл 0 төгрөг, тэрнээс хүүнд төлсөн 42,690 төгрөгийг хасаж нийт хүү 128,489 төгрөг, нийт 526,289 төгрөгийг хариуцагч Б.О-с гаргуулж өгнө үү. гэжээ.

Талуудын ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: О к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 526,289 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.О нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 04 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 263,144.5 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О к ББСБ ХХК нь хариуцагч Б.О холбогдуулан 526,289 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч О к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 526,289 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.О нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 04 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 263,144.5 төгрөгөөр хуваан төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул уг эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч О к ББСБ ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 526,289 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг Б.О нь дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэж мэдэгдэн гар хүсэлт бичсэн ба хялбаршуулсан журмаар нэхэмжлэлийн шаардлагын дүнг дараах эргэн төлөлтийн хуваарийг дагуу төлүүлэхээр болов. Үүнд: 20** оны 03 дугаар сараас 20** оны 04 сар хүртэл сар бүрийн 25-ны өдөр 263,144.5 төгрөгөөр хуваан төлөхөөр талууд харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,438.67 төгрөгийн 8,219.37 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-эс улсын тэмдэгтийн хураамжид 8,219.37 төгрөг, төрийн сангаас 8,219.37 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч О к ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ  Д.НАРАНЦЭЦЭГ