| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/03430/И |
| Дугаар | 191/ШШ2026/02618 |
| Огноо | 2026-02-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/02618
| 2026 о 02 с 16ө | Дугаар*******1/ШШ2026/02618 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин суух,******* /рд:******* /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,тоотод оршин суух,/рд: /-т холбогдох,
72,080,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б. , нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. , хариуцагч Л. , хариуцагчийн өмгөөлөгч Т., гэрч Г. , нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. миний бие Л.тай эрх зүйн эчнээ оройн нэг ангид сурдаг байсан бөгөөд бид мөнгөний шаардлага гарсан үедээ харилцан бие биендээ тусалж итгэсний үндсэн дээр мөнгө зээлдэг байсан. Зээлийн харилцаа анх Л.ын хүсэлтээр 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч нь өөрийн Хаан банкны тоот дансаар дамжуулан нийт 129,300,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Харин дээрх хугацаанд миний бие нь өөрийн Хаан банкны тоот дансаар дамжуулан хариуцагчид нийт 221,160,000 төгрөгийг шилжүүлсэн буюу 91,860,000 төгрөгийг зээлсэн болно. Нэхэмжлэгч миний бие хариуцагч Л.аас шилжүүлсэн мөнгөө тооцоо нийлье, таниас 91,860,000 төгрөгийг авахаар байна гэж нэхсэн боловч төлөхгүй байгаа тул шүүхийн журмаар ийнхүү нэхэмжилж байна... гэжээ.
Нэхэмжлэгч 2025 оны 12-р сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ... Миний бие 2022 оноос 2023 оны хооронд Хаан банк дахь Л.Баасанжавын эзэмшлийн тоот данс руу нийт 287,880,000 төгрөгийг шилжүүлж зээлдүүлсэн. Хариуцагч нь уг зээлээс 170,800,000 төгрөгийг Хаан банк дахь миний эзэмшлийн тоот данс руу шилжүүлэн, эргэн төлсөн байна. Одоогоор хариуцагч нь эргэн төлөх зээлийн төлбөрөөс үлдэгдэл 117,080,000 (287,880,000 - 170,800,000 = 117,080,000) төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа 25,220,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагчаас нийт 117,080,000 төгрөгийг нэхэмжилж байна.... гэжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Б. Дорждавга миний бие 2022-2023 оны хооронд хариуцагч Л. руу нийт 287,880,000 төгрөгийг шилжүүлсэн. Хариуцагч нь мөн тус хугацаанд Б. Дорждавга над руу нийт 215,800,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Тус мөнгөн гүйлгээний зөрүү нийт 72,080,000 төгрөг болж байна. Иймд миний бие өмнө гаргасан 117,080,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 45,000,000 төгрөгийн хэмжээгээр багасгаж, хариуцагч Л.аас нийт 72,080,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Баасанжав эгч манай нөхөр рүү яриад мөнгө нэхсэн тул манай нөхөр 2023.06.29-нд 5,000,000 төгрөгийг, 2023.07.07-нд 2,000,000 төгрөгийг утгатайгаар нийт 7,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Анхнаасаа бид хоёр тохиролцож мөнгө зээлсэн, би өөрөө давхар ажилтай байсан болохоор ерөөсөө дансаа шүүж тооцоогоо тулгаж байгаагүй, анхнаасаа би мөнгө төгрөгтэй харьцаж үзээгүй байсан, ажлаа хийгээд явдаг. Би Л. эгчид итгэж байгаа юм, тооцоогоо тулгаад яваарай эгчээ, дөнгөж сургуулиа төгссөн, би ашиг олчихъё гэдэг үүднээс зээл олгое гэж бодож байсан. Хамгийн сүүлд Л. надаас 2023 оны 7,8 сарын үед 3,000,000 төгрөг нэхсэн, тэгээд манай нөхөр миний дансыг шалгаад энэ үйл явдал эхэлсэн, тэр үед л би өөрийгөө илүү мөнгө өгсөнөө мэдсэн, тэрнээс өмнө тулгаж байгаагүй, эгчид би итгэсэн. Би бусдад зээлсэн мөнгөө нэхэмжлээд шүүхээр явж байгаа... гэв.
Хариуцагч Л. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.тай оройн эчнээ ангид суралцаж байсан. Нэг ч удаа би мөнгө авч байгаагүй, хамтарч хүнд мөнгө зээлж байгаагүй. Суралцаж байх хугацаанд н.Чимгээ гээд 4, 5 багшийн нэрийг хэлээд л мөнгөний хэрэг байна эгчээ та мөнгөтэй юм байна, Тэр багшид 300 мянган төгрөг, 800 мянган төгрөг хэрэгтэй байна та өгчих гээд хэлхээр нь би хүүтэй мөнгө өгөхгүй, хугацаа надад хэрэгтэй, яагаад гэхээр бид нар ах дүү олуулаа мөнгөө надад хадгалуулдаг. Тэгээд би охин шигээ санаад хүү хэрэггүй ээ, гол нь хугацаандаа өгөөрэй гэж би хэлсэн. Оюутан байх хугацаанд би хэлсэн мөнгө болгоныг өгч байсан гэхдээ би мөнгө авч байгаагүй, ангийн хүүхдүүд ч батална. Би мөнгөтэй гээд хүнд мөнгө зээлээд тэндээсээ ашиг авсан зүйл байхгүй, дээрээс нь би өдөр болгон Л.Дорждагвад хоолны мөнгө өгдөг байсан. Тэр үеийн дансны хуулгаар нотлогдоно. Би хүнд тусална гэдэг зарчмаар л явдаг. Зээлийн гэрээ байгуулсан нэхэмжлэгчид байх ёстой гэрээнд гарын үсэг зурна гэхээр ажил дээр орхичихсон байна гэж хэлдэг байсан. н. багшийг боловсруулсан гэрээ байгаа та надаас айлтгүй гэдэг байсан учраас би итгэсэн. багштай найдвартай зээлдэгч миний байнгын зээлдэгчээс найдвартай хүмүүс байна. Бид хоёрын мөнгө арай багадаж байна, та мөнгө нийлүүлээд өдрийн 10% өгнө гэсэн тэгж хэлсэн боловч хэзээ ч 10%-аа өгч байгаагүй, би мөнгө зээлж аваагүй байхад намайг мөнгө зээлсэн гээд шүүхэд ачаалал үүсгэж байна. Надад тийм их мөнгөөр битгий хэл 1000 төгрөгөөр ч хүнийг хохироох ухамсар байхгүй нэхэмжлэгч өөрөө ч мэдэж байгаа... гэв.
Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 3-54, 183-202-р тал.
Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 65-104, 114-115, 119, 172-175, 223-243-р тал.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 1-р хавтаст хэргийн 136-144-р тал, гэрчийн мэдүүлэг.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б. хариуцагч Л.д холбогдуулан зээлд 91,860,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 25,220,000 төгрөгөөр нэмэгдүүлж 117,080,000 төгрөгийг нэхэмжилсэн.
2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 45,000,000 төгрөгөөр багасгаж 72,080,000 төгрөг нэхэмжилсэн ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.
3. Хариуцагч тал мөнгө зээлээгүй, хамтарч мөнгө зээлж ашгаа авсан, Б. хүүгээ өөрөө тодорхойлж байсан гэх үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
4. Зээлдүүлэгч Л. зээлдэгч Б. хүсэлтийн дагуу бичгээр гэрээ байгуулалгүй, хүүтэй, өөрийн Хас банкны тоот данснаас 2022.10.07-нд 5,000,000 төгрөг, 2022.10.08-нд 5,000,000 төгрөг, Хаан банкны тоот данснааас 2022.10.08-нд 4,000,000 төгрөг, нийт 14,000,000 төгрөгийг Б. Хаан банкны тоот дансанд шилжүүлэн өгч зээлсэн болох нь зохигчдын тайлбар, Л.ын Хас банкны дансны хуулга, шилжүүлгийн баримт, Л.Баасанжавын эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /1хх-87, 93-95, 137-144/
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...анх хүү өгнө гэсэн нь үнэн боловч гэрээг бичгээр байгуулаагүй, бусад зээлд хүү тохироогүй, мөнгө хэрэгтэй байна, шилжүүл гэсэн үед нь мөнгө шилжүүлж байсан, шилжүүлсэн мөнгөний зөрүүгээ авна, харилцан нэгэндээ мөнгө зээлж байсан ... гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заажээ.
4.1. Зээлдүүлэгч Л. анх буюу 2022.10.07, 2022.10.08, 2022.10.10-нд зээлсэн 14,000,000 төгрөгийг Б.д хүүтэй зээлэхээр амаар тохиролцсон хэдий ч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул зээлдүүлэгч Л. зээлдэгч Б. шилжүүлэн өгсөн мөнгөнөөс хүү тооцон авах эрхгүй буюу хүү шаардах эрхгүй гэж дүгнэв.
4.2. Зээлдэгч Б. 2022.10.11-нд 2,000,000 төгрөг, 2022.10.11-нд 2,400,000 төгрөг, 2022.10.15-нд 500,000 төгрөг, 2022.10.19-нд 3,000,000 төгрөг, 2022.10.20-нд 2,505,000 төгрөг, 2022.10.20-нд 500,000 төгрөг, нийт 10,905,000 төгрөгийг зээл авснаас хойш 4 дэх хоногоосоо эхлэн зээлдүүлэгч Л.д буцаан шилжүүлэн өгсөн болох нь Б. Хаан банкны, Л.ын Хаан банкны тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-4-6, 87-88/
4.3. Зээлдэгч Б. зээлдүүлэгч Л.тай ...500,000-ийнхаа хүүг өгөөд сунгах... талаар ярилцаж байсан болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх боловч хэдэн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай зээлсэн болох нь баримтаар тогтоогдохгүй, анх мөнгө зээлсэн өдрөөс хойш 4 хоногийн дараа зээлдэгчээс зээлдүүлэгчид мөнгө төлж эхэлсэн үйл баримтаас талуудын хооронд тодорхой хугацаа, хүүтэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ...хүүтэй зээлсэн, хүүг Б.Дорждагва өөрөө тогтоож байсан... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.4. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан ...би хүүтэй мөнгө зээлээгүй, би хүнд аль болохыг тусалж явдаг... гэх тайлбар нь хариуцагчийн өмгөөлөгчийн ...хүүтэй зээлсэн, Б.Дорждагва хүүгээ өөрөө тогтоож байсан, хамтарч бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олсон... гэх тайлбартай зөрчилдөж байна.
Дээрх үйл баримтаас талуудын хооронд Л.аас Б.д анх хүүтэй мөнгө зээлсэн, үүнээс хойш Б.ас Л.д хүүгүй мөнгө зээлсэн зээлийн харилцаа үүссэн гэж дүгнэв.
Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна.
4.5. Зээлдүүлэгч Л. Хас банкны данснаасаа 2022 оны 10 сарын 07-ны өдрөөс 2023 оны 05 сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд 6 удаагийн гүйлгээгээр 34,000,000 төгрөг,
Хаан банкны данснаасаа 2022 оны 10 сарын 08-ны өдрөөс 2023 оны 06 сарын 07-ны өдрийг дуусталх хугацаанд 37 удаагийн гүйлгээгээр 181,800,000 төгрөг, нийт 215,800,000 төгрөгийг Б. Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн болох нь Л.ын Хаан банкны тоот, Б. Хаан банкны тоот дансны хуулга, Хас банкны дансны хуулга, шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч талын хэргийн 205-р хуудсанд өгсөн тооцооллын баримт дансны хуулгад үндэслэсэн байна. /1хх-4-54, 65-104, 183-202/
4.5.1. Хариуцагч Л. 2023 оны 06 сарын 15-нд Хас банкнаас 8,000,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч баримтаар тогтоогдохгүй, энэ нь буюу төрсөн ахдаа шилжүүлсэн мөнгө байх тул тооцох боломжгүй. /хх-102-105/
4.5.2. Хариуцагч Л. нөхөр Ч. тоот данснаас 2023.07.08-нд 7,000,000 төгрөгийг Б.д шилжүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул тооцооноос хасах боломжгүй.
Л.ын нөхөр гэх Ч. 7,000,000 төгрөгийг Л.ын өмнөөс Б.д шилжүүлсэн бол баримтаа бүрдүүлэн тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдав.
4.6. Зээлдэгч Б. 2022 оны 10 сарын 11-ний өдрөөс 2023 оны 08 сарын 23-ны өдрийг дуусталх хугацаанд Хаан банкны данснаасаа 112 удаагийн гүйлгээгээр 274,330,000 төгрөгийг, Худалдаа хөгжлийн банкны данснаасаа 2 удаагийн гүйлгээгээр 6,550,000 төгрөгийг, нөхөр Г. 5070123819 тоот данснаас 2023.06.29-нд 5,000,000 төгрөгийг, 2023.07.07-нд 2,000,000 төгрөгийг утгатайгаар 7,000,000 төгрөгийг, нийт 287,880,000 төгрөгийг Л.ын Хаан банкны дансанд шилжүүлэн өгсөн болох нь Л.ын эзэмшлийн Хаан банкны тоот, Б. эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга, гэрч Б. мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба нэхэмжлэгч талын хэргийн 203-204-р хуудсанд өгсөн тооцооллын баримт дансны хуулгад үндэслэсэн байна. /1хх-4-54, 65-104, 183-202/
4.7. Зээлдүүлэгч Л. анх буюу 2022.10.07-нд 5,000,000 төгрөг, 2022.10.10-нд 5,000,000 төгрөг, нийт 10,000,000 төгрөгийг Хас банкны данснаасаа зээлдэгч Б. эзэмшлийн Хаан банкны дансанд шилжүүлсэнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч нийт авсан 215,800,000 төгрөгт оруулан тооцсон байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Хас банкны данснаас нь 10,000,000 төгрөг авсанаа хүлээн зөвшөөрч байна... гэх тайлбарыг үндэслэн 10,000,000 төгрөгийг давхар хасах боломжгүй. /хх-205/
4.8. Л., Б. нарыг бусдад хүүтэй мөнгө зээлж ашиг олох үйл ажиллагаа явуулсан, хамтран ажилласан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, хариуцагчийн өмгөөлөгчийн ...хамтарч ажилласан, ашгаа хүртсэн... гэж тайлбар Иргэний хуулийн 476-480 дугаар зүйлд нийцэхгүй байх тул энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.9. Дээр дурдсанаас, зээлдүүлэгч Л.аас зээлсэн 215,800,000 төгрөгийг зээлдэгч Б.Дорждагва бүрэн төлсөн, зээлдүүлэгч Б.ас зээлдэгч Л.т 72,080,000 төгрөгийг шилжүүлсэн нь дансны хуулгаартогтоогдож байх тул зээлдэгч Л.т 72,080,000 төгрөгийг хариуцуулах үндэслэлтэй.
4.10. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэх үндэслэлгүй.
4.11. Иймд хариуцагч Л.аас зээлд 72,080,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.
5. Нэхэмжлэлийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 917,250 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн дансанд төлсөн 284,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 72,080,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.аас 72,080,000 /далан хоёр сая наян мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 901,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 518,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ