Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 694

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг,

Улсын яллагч: Н.Онон,

           Шүүгдэгч: Д.Д өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Дад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1705015940749 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Д, 199 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, вагоны инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... гэх газар оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах О зочид буудалд хохирогч С.Дтэй марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Дын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй ” гэв.

         Хохирогч С.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр найз Дтай хамт Нисэхийн буудлаас түүний ах Даыг тосож аваад гэрт нь хүргэж өгөөд М плазагийн хойд талд байрлах биллъяарданд Д.Д, Б бид хэд уулзаад Ныг хүлээгээд биллъяард тоглоод байж байсан. 23 цагт Нын ажил тарахаар нь дагуулж гараад Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О нэртэй зочид буудал руу орсон. Ингээд уг буудал дотор ороод пиво, архи, Дын гаргаж ирсэн сөжү архийг хувааж уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Дараа нь найзуудаасаа асуухад би өөрөө согтуурхаж найз Н болон Д.Д нартай муудалцсан гэсэн. Тэгээд зүгээр байхгүй агсам согтуу тавиад байхаар нь Д.Д намайг нэг удаа цохьсон гэсэн. Одоогоор уруулд язарсан шарх байгаа, цохиулсаны дараа гэмтлийн эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. ...Тэр үед би согтуу агсам тавиад Д.Д намайг нэг удаа цохьсон өөр зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/,

         Гэрч С.Нын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Д, Б, Д.Д, С.Д нар намайг хүлээж байсан. Би ажилаа тараад энэ дөрөвтэй хамт Баянгол дүүргийн 5 дугаар хороо, О зочид буудалд шөнө 00 цагийн үед орсон. Зочид буудалд ороод тавуулаа 0.75 граммын архи уусан. Б, Д хоёр нэг орон дээр унтсан. Д.Д бид хоёр хажуу орон дээр унтах гээд хэвтэж байсан. С.Д унтахгүй гээд сууж байсан. С.Д надтай юм ярих гээд би ярихгүй унтлаа гэхэд Д.Дтай юм ярина гээд татаад Д.Д уурлаад цохьсон. Тухайн үед С.Дгийн уруулнаас цус гарч байсан. Цусыг нь Д.Д тогтоосон. Тэгээд бид нар унтаад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

     Сэжигтэнээр Д.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...Хөзөр тоглоод сууж байхад манай найз Д сөжү архи гаргаж ирээд тэндээс нь уух гэсэн боловч муухай амтагдаад байсан болохоор болиод унтахаар болоод Н бид хоёр нэг орон дээр унтаад Б, Д хоёр нөгөө орон дээр гараад унтсан бөгөөд орны голд байсан ширээний ойролцоо С.Д суучихсан тамхи татаад сууж байснаа бид хэд рүү хандаж та нар ойрд уулзахаа больчихсон байна, хэзээ ийм байсан юм гэх зэргээр бид нарт томроод Ныг хэвтэж байхад нь ноолоод оролдоод зүгээр байлгахгүй байсан. Тэгэхээр нь С.Дгийн гарыг нь холдуулж түлхээд зүгээр унт гэж хэлсэн. Тэгсэн С.Д хуруугаараа миний цээжин дээр хоёроос гурван удаа цохихоор нь дургуй хүрээд нүүрэн тус газар нь нэг удаа хүчтэй цохьсон. Тэр цохилтын улмаас шууд газар унасан бөгөөд босч ирэхдээ нүүр нь цус болчихсон байсан. ...Би энэ гэмтлийг ганцаараа үүсгэсэн, надтай нийлж С.Дг зодсон хүн ерөөсөө байхгүй ...Хохирогч С.Дтэй өс хонзонгийн асуудал байхгүй. Бид найз байгаа юм. С.Д согтуу агсам тавиад байхаар нь нэг удаа цохьсон өөр зүйл болоогүй. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. С.Д бид хоёрын дунд хохирлын мөнгөний маргаан байхгүй, бид хоёр эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 18/,

          Шинжээчийн 14878 дугаартай дүгнэлтэд: “...С.Дгийн биед уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлт /хх-н 15/,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Хохирогчийн өргөдөл /хх-н 7/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 19-22, 31-35/, хохирогчийн хүсэлт /хх-н 37/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

          Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

          Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

          Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах О зочид буудалд хохирогч С.Дтэй марган улмаар нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

          Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Дгийн: “...Ингээд уг буудал дотор ороод пиво, архи, Дын гаргаж ирсэн сөжү архийг хувааж уугаад хөзөр тоглоод сууж байсан. Тэрнээс хойш юу болсоныг санахгүй байна. Дараа нь найзуудаасаа асуухад би өөрөө согтуурхаж найз Н болон Д.Д нартай муудалцсан гэсэн. Тэгээд зүгээр байхгүй агсам согтуу тавиад байхаар нь Д.Д намайг нэг удаа цохьсон гэсэн. Одоогоор уруулд язарсан шарх байгаа, цохиулсаны дараа гэмтлийн эмнэлэгт очиж 4 оёдол тавиулсан. ...Тэр үед би согтуу агсам тавиад Д.Д намайг нэг удаа цохьсон өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 11/, гэрч С.Нын: “...С.Д унтахгүй гээд сууж байсан. С.Д надтай юм ярих гээд би ярихгүй унтлаа гэхэд Д.Дтай юм ярина гээд татаад Д.Д уурлаад цохьсон. Тухайн үед С.Дгийн уруулнаас цус гарч байсан. Цусыг нь Д.Д тогтоосон. Тэгээд бид нар унтаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, шинжээчийн 14878 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Дын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Д нь хохирогч С.Дг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 37/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч нь торгуулийн ялыг 3 сарын хугацаанд төлөх боломжтой гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Дад шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулахыг түүнд даалгах нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

         Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Дыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Д.Дад шүүхээс оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4.   Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР