Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/1027

 

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2016/1027

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 3 танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т****  гүн овогт Д******* Ту*****

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр олгосон А******* ХХК-ийн ******* ректор талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай 330 тоот шийдвэрийг Мөн Ашигт малтмалын газрын Геологи Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ Ал************  ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 тоот шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Да*********************, Н.Цо*********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ту***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...А********************* ХХК-д 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрөл авах болзлыг хангаагүй, эрх үүсээгүй байхад ********************* гектар талбай бүхий газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ-г Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар дамжуулан батлуулсныг үндэслэн А зөвшөөрөл олгох ёстой.

Тус компани нь 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Байгаль орчны ерөнхий үнэлгээ-г харьяа яамаар батлуулаагүй байна.

Ал*********************ХХК-ийн удирдлагууд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 7 сар хүртэл Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ-г Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хүрээлэн буй орчин нөөцийн газраар батлуулахгүйгээр 3 сарын турш уул уурхайн олборлолт явуулсан.

Ал********************* ХХК-ийн удирдлагууд 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 6 дугаар сар хүртэл Ашигт малтмалын газраар Уулын ажлын төлөвлөгөө батлуулахгүйгээр ашиглалт явуулсан.

Ал********************* ХХК-ийн ерөнхий захирал Т.Г********************* 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 7 сар хүртэл Туул голын сав газрын захиргаанаас Ус ашиглалтын зөвшөөрөл аваагүй, усны гэрээ хийхгүйгээр ус ашигласан.

Тус компаний эдгээр хууль зөрчсөн үйл ажиллагааны уршгаар орон нутгийн иргэд бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө шууд хэлбэрээр хүрч байна. Миний Үндсэн хуулиар олгогдсон Эрүүл аюулгүй орчинд амьдрах, аж төрөх эрх зөрчигдөж байна. Туул голын ус бохирдсноос үүдэн ундны усны асуудал тулгарч байна. Уул уурхайн хууль бус үйл ажиллагааны улмаас их хэмжээний тоос шороо босч эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатарын Ал********************* ХХК-ийн ерөнхий захирал Т.Г********************* той бүлэглэн, Ашигт малтмалын тухай хуулийг зөрчин олгосон MV-*********************тоот тусгай зөвшөөрөл болон Ал********************* ХХК-ийн ерөнхий захирал Т.Га********************* ын үйлдсэн тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бус байхад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 19.1.1, 19.1.3 дахь заалтыг зөрчин байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж, байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан байдлыг хуулийн дагуу шалгаж, 3828Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*********************  шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Булган аймгийн Дашинчилэн, Төв аймгийн Заамар сумын нутаг байрших ашигт малтмалын хайгуулын 3828Х тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 686 дугаар шийдвэрээр "Ал*********************  ХХК-д олгосон байна.

********************* " ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2008 он хүртэл үйл ажиллагаа явуулж байх үед уг компанийн өмнөх гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтанд эрүүгийн гэмт хэрэг шалгагдаж эхэлсэн, мөн захиргааны болон иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр энэ компанийн татварын өр авлагатай холбоотойгоор шүүхийн шийдвэр, түүний гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны удаа дараагийн мэдэгдэлүүдээр уг компанийн эзэмшилд бүртгэлтэй тусгай зөвшөөрлүүд түүний дотор хайгуулын 3*********** тоот тусгай зөвшөөрлийг шилжилт, хөдөлгөөнийг хориглосны улмаас үйл ажиллагаагаа үргэлжүүлэн явуулаагүй.

2012 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Татварын ерөнхий газар болон "Ал*********************" ХХК-ийн хооронд байгуулсан татварын өр, төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсантай холбогдуулан Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 296 дугаар шийдвэрээр "Ал*********************" ХХК-ийн 26 тооны тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосон ажиллагааг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэрт 3828Х тоот тусгай зөвшөөрөл нь хамрагдсан байна.

Үүний дараа Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар шийдвэрээр 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийг хүртлэх хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч үүргээ биелүүлэх боломжгүй байсан 3.5 жилийг хайгуулын 3828Х тоот тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгож тооцсон.

Тусгай хайгуулын ********************* тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс тооцож, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 69 дүгээр шийдвэр гарсан.

Уг тусгай зөвшөөрлийн талбайд 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу хянан шийдвэрлэж, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж ашиглалтын 1********************* дугаартай тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай шийдвэрээр олгосон нь мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтыг хангасан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Гуравдагч этгээдийн Ал*********************ХХК-ийн гүйцэтгэх захирал М.И*********************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д********************* нар нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Булган аймгийн Да********************* сумын 2 дугаар багт оршин суудаг Д.Ту*****гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул доорх тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.Ту***** нь тус шүүхэд хандан Ашигт малтмалын газар Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чи*********************ыг тусгай зөвшөөрөл олгох болзол хангагдаагүй байхад Ашигт малтмалын тухай хууль зөрчин "Ал*********************" ХХК-ийн ерөнхий захирал Т.Га********************* хуйвалдаж 2015 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай 330 дугаар шийдвэр гаргасан нь хууль бус; мөн тус компанид 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн хэлтсийн дарга асан М.Эн********************* нь Т.Г*********************той хуйвалдан 3********************* тусгай зөвшөөрлийн хугацааг 4 жилээр сунгах тухай 418 шийдвэрийг хууль зөрчин давуу эрхээр олгосон гэжээ.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан үйл баримтын талаар буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэр нь Ашигт малтмалын хууль зөрчсөн эсэхийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр болсон 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 809 дүгээр шийдвэрээр дүгнэсэн билээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэрээр нотлогдсон үйл баримтыг шүүхэд дахин нотлох хууль зүйн үндэслэл байхгүй байна.

Ийнхүү өмнө Б********************* аймгийн Да********************* сумын 3 дугаар багийн нутаг дэвгэр дээр мал малладаг гэх иргэн Энхтөр гэгчээс шүүхэд хандан манай компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай шийдвэрүүд, үүнийг үндэслэн олгосон МV-********************* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хууль зөрчсөн гэх маргаан үүсгэж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байсныг тус шүүх нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл үүний дараа Булган аймгийн Да********************* сумын 2 дугаар багийн иргэн Д.Ту***** мөн энэхүү үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь илтэд бусадтай үгсэн, зохион байгуулалттайгаар компанийн үйл ажиллагаанд саад учруулсан хууль бус бөгеөд шүүхэд нэгэнт, дүгнэж нотлогдсон үйл баримтыг шүүх хүлээн авч дахин шийдвэрлэвэл тус сумын 2000 гаруй иргэн иймэрхүү байдлаар цувруулан дахин дахин нэхэмжлэл гаргах боломжийг олгож байгаа явдал гэж үзэж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д "Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захйргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж заасан.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан, шүүхэд гомдол, нэхэмжлэлээ гаргаж болохоор хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгч Б********************* аймгийн Да********************* сумын 2 дугаар багийн иргэн Д.Ту***** өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа болгож байгаа Ашигт малтмалын газар Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөд байгаа талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ нотлох баримттайгаар тайлбарлаж чадаагүй, энэ талаар нотлох үйл баримт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл "Ал*********************" ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой эрх бүхий байгууллагын дээрх шийдвэрүүд нь иргэн Д.Ту***** гийн эрх ашгийг хэрхэн, яаж зөрчсөн нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэл гаргасан этгээд нь маргаан бүхий актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, энэхүү өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр бус, харин иргэн хүний хувьд нийтийн эрх зүйн хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтныг хууль нийцсэн шийдвэр гаргуулах, эсхүл бусдаар хууль сахиулах зорилгоор нэхэмжлэл гаргасан бол шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д "нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" бол шүүгч нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэл болох юм.

Мөн Булган аймгийн Да********************* сумын 2 дугаар багийн иргэд, үүний дотор нэхэмжлэгч Д.Ту***** нь манай компани 2006 оноос хайгуулын ажил явуулсан, 2015 оны 5 дугаар сараас эхлэн Булган аймгийн Да********************* сумын ********************* Төв аймгийн Заамар сумын Улаан ухаа нэртэй газрыг дамнуулан уурхайн суурин байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлснийг мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан.

Учир нь манай компанийн үйл ажиллагаа явуулах зорилгоор ажилчдыг байрлуулах суурин байгуулж, маш том оврын машин, тоног төхөөрөмж ажлуулдаг тул иргэн хүн хэзээ ч, хаанаас ч харсан хэн нэгэн, ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдах нөхцөлд байдаг тул энэ талаар нэхэмжлэгч Д.Ту*****г маргаан бүхий актын талаар 2006 онд, эсхүл дор хаяж 2015 оны 5 дугаар сард мэдсэн, мэдэх ёстой байсан гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Ту***** нь Ашигт малтмалын газар Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаартай шийдвэр, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаартай "Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай" шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзсэн бол уг актын талаар мэдсэнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байхад олон жил, сарын дараа ийнхүү нэхэмжлэл гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар нэхэмжлэгч нь маргаан бүхий актын талаар мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульчлан тогтоож өгсөн. Хэрэв энэ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол мөн хуулийн 34.1.8-д "энэ хуулийн 12.1, 12.2-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана" гэсний дагуу шүүх Д.Ту*****гийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Дээрх үндэслэлүүдээр Булган аймгийн Дашинчилэн сумын 2 дугаар багийн оршин суугч Д.Ту*****гийн нэхэмжлэл нь үндэслэлгүй бөгөөд хууль бус байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Д.Ту*****гийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418, 2015 оны *********** дугаар шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрээр Ал***********  ХХК, Б***********  ХХК-иудын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн талаарх Ашигт малтмалын тухай хуульд заасан үүргийг гүйцэтгэхийг 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2012 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд хуулийн байгууллагаас хязгаарлаж зогсоосонтой холбоотойгоор үүргээ гүйцэтгэх 3 жил 5 сарын хугацааг хавсралт 1-д дурдсан байдлаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг тогтоож шийдвэрлэсний хавсралт 1-ийн 12 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын 3828Х дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөр тооцох-оор шийдвэрлсэн байна.

Нэхэмжлэгчээс уг захиргааны актыг ...хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь хууль зөрчсөн шийдвэр гаргаж Ал*********** ХХК-д давуу байдал олгосон... гэж маргасан нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2004 оны 21/606 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын ***********  га талбай бүхий ***********  дугаар тусгай зөвшөөрлийг Ал*********** ХХК-д шилжүүлсний дагуу тус компани хайгуулын ажлыг гүйцэтгэн 2008 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 07-05 дугаар дүгнэлтээр нөөцийн тооцоогоо баталгаажуулжээ.

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 157 дугаар тушаалаар алтны нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 369,7 кг алтны нөөцтэйгээр бүртгэж авсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж заасны дагуу гуравдагч этгээд Ал*********** ХХК-ийн 3*********** дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа 2009 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дууссан байна.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 254 дүгээр шийдвэр, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүхийн 2007 оны 249 дүгээр магадлал, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2008 оны 1268 дугаар захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн 2010 оны 2 дугаар сарын 01, 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2/*********** дугаар хязгаарлалт, 5 дугаар сарын 07-ны өдрийн 10/5-3114 тоот хязгаарлалт, эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудаар Ал***********ХХК болон Бу*********** ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, бусдад шилжүүлэх, худалдах, барьцаалахыг зогсоох иргэний нэхэмжлэл, эд хөрөнгө хурааж болзошгүй явдлыг хангах зорилгоор битүүмжилсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 69 дүгээр тушаалаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн эзэмшлийн талбайд Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж тусгай зөвшөөрлийн эрхийг дуусгавар болгох, цуцлах, хүчингүй болгох буюу тусгай зөвшөөрлийн эзэмших, үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласантай холбоотойгоор шүүхийн журмаар болон холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхээр шийдвэрлэсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа явуулах эрх үүргийг зогсоосон үеэс эрхийг сэргээх хүртэлх хугацааг Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8, 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалт, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.3, 79.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн нийт хүчин төгөлдөр байх хугацаанаас хасч бүртгэл хөтлөх-өөр шийдвэрлэсэн байх ба уг тушаалын хавсралтын 30-д маргаан бүхий 3*********** дугаар тусгай зөвшөөрөл хөтлөгдсөн байна.

Уг шийдвэрийг үндэслэн Ал***********, *********** ХХК-иудын эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын нийт 15 тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг шинэчлэн тогтоож шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ: энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах; гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Д.Ту*****гийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2-т хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлүүлэх; гэж заасны дагуу Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дахь До***********, **********************гектар талбай бүхий уурхайн эдэлбэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээд Ал************* ХХК-д олгох-оор шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ ...байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдээгүй, нутгийн иргэдийн эрүүл амьдрахад сөрөг нөлөө үзүүлж байна... гэж маргасан нь дараахь байдлаар үндэслэлгүй байна.

Байгаль орчны яамны 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 20*********** дугаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээний дүгнэлт гарч Дор*********** ухаа уулын алтны шороон ордын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг хийж, нарийвчилсан үнэлгээг 2008 оны 1 дүгээр улиралд хийх шаардлагатай талаар дүгнэлт гаргажээ.

А**********ХХК-ийн зүгээс дээрх ерөнхий үнэлгээний дүгнэлтэд заасан хугацаанд нарийвчилсан үнэлгээ хийгээгүй учраас тус ерөнхий үнэлгээний дүгнэлт хүчингүй болсон талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 04/*********** дугаар албан бичгээр лавлагаа ирүүлсэн байна.

Харин уг тусгай зөвшөөрлийн одоогийн эзэмшигч Ба*********** ХХК-ийн МҮ-*********** дугаар тусгай зөвшөөрлийн талбайд 2015 оны 7 дугаар сард *********** дугаар Байгаль орчны ерөнхий үнэлгээний дүгнэлтийг гаргасан ба уг дүгнэлтэд дурдсан байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг байгаль орчны үнэлгээний мэргэжлийн байгууллагын эрх бүхий Эко натур ХХК боловсруулж батлуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн байгаль орчны үнэлгээ хийгдээгүй гэсэн нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Бу*********** аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтэд Бу*********** аймгийн Да*********** сумын 2 дугаар баг нь Л*********** баг нэртэй, мөн тус багт Лах нэртэй уул оршдог. Уг Лах уул болон Лах багийн төв нь хоорондоо 6,9 км зайтай байрладаг. Даш*********** сумын До*********** багийн Улаан ухаа хэмээх газраас тус сумын Лах багийн төв хүртэл 53,2 км, Лах уул хүртэл 49***********км зайтай оршдог гэсэн байна.

Нэхэмжлэгч Д.Ту*****гийн хувьд Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 9/*********** дугаартай албан бичгийн хавсралтад хаяг хэсэгт Бу***********, Даш***********, 2-баг, Л*********** гэсэн бах бөгөөд нэхэмжлэгчийн амьдарч байгаа Л*********** буюу 2 дугаар багт маргаан бүхий ашиглалтын шороон орд байдаггүй, хоорондоо 49,9-53,2 км зайтай оршиж байх тул нэхэмжлэгч болон Лах багийн нутгийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Энэ талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 809 дүгээр шийдвэрт ...гуравдагч этгээд Ал*********** М***********ХХК-ийн шүүхэд гаргасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн 2008 оноос хойш ашиглалтын тусгай зөвшөөрөл авах 2015 он хүртэл хугацаанд уг талбайд ямар нэгэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа огт явуулаагүй учир 2007 оны байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээнд ямар нэгэн өөрчлөлт ороогүй, ямар нэг эрх бүхий субьектээс энэ үнэлгээг хүчингүй болгосон шийдвэр гараагүй гэх тайлбарыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Ал*********** ХХК нь 2007 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамаар шинэчлэн батлуулсан болох нь тус яамны 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 05/4125 албан бичгээр нотлогдож байна.

Мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны Т/50 дугаар тушаалаар Ал*********** ХХК-ийн MV-0*********** дугаар ашиглалтын тусгай тусгай зөвшөөрөл бүхий нөөцийг нь тогтоосон Шороон ордыг ил аргаар ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсан бөгөөд уг Шороон ордыг 2015 онд ашиглах уулын ажлын төлөвлөгөө, 2015 оны Байгаль орчны төлөв байдлын ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Туул голоос ус ашиглах дүгнэлт, гэрээ, Улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн хайгуулын ажлын зардлын хэмжээ, түүнийг нөхөн төлөх тухай гэрээ, Орон нутагтай газар ашиглах гэрээ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх байдлуудаас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэрээр Ал********************** ХХК-д Булган аймгийн Да*********** сумын нутаг дахь До***********, Улаан ухаа нэртэй газарт 473.61 гектар талбай бүхий MV-01*********** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон, Ал*********** ХХК нь Ашигт малтмалын газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаар[1][1] шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг Ба*********** ХХК-д шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Иймд Ал*********** ХХК-д Булган аймгийн Да*********** сумын нутаг дахь До*********** ухаа нэртэй газарт 473.61 гектар талбай бүхий MV-*********** тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 330 дугаар шийдвэр, уг тусгай зөвшөөрлийг Ал*********** ХХК-иас Ба*********** ХХК-д шилжүүлсэн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 548 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ гэж дүгнэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана: нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа;  гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Ту***** гийн гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14, 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ту*****гийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 418 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ту*****гийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 330 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ту*****гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дото р хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тус шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

                                    ШҮҮГЧ                               Ц.ОДМАА