Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/ма2020/01281

 

 

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2020/01281

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01175 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй хариуцагч Б- ХХК-д холбогдох

Б.М- болон Б- ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Л- ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 1055А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.М-т шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, Б.Баттуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь өөрийн 100 хувийн хувьцааг нь эзэмшдэг Л- ХХК-ийн нийт хувьцааг, компанийн нэр дээрх тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийн хамт 5 500 000 ам.доллараар худалдахаар Б- ХХК-ийн Захирал Тан Ихантай 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулсан. Талуудын гэрээний 5.2, 6.1, 7.12-д зааснаар гэрээ байгуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор Б- ХХК нь урьдчилгаа 1 000 000 ам.долларыг шилжүүлэх, нэхэмжлэгчийн зүгээс хувьцааг тус компанийн нэр дээр шилжүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлж, холбогдох байгууллагад хүргүүлэх үүргийг тус тус хүлээсэн бөгөөд хувьцааны үлдэгдэл төлбөр болох 4 500 000 ам.долларыг 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон.

Ингээд нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Л- ХХК-ийн 100 хувийн хувьцааг, тус компанийн эзэмшлийн ашигт малтмал ашиглалтын 10559А дугаар тусгай зөвшөөрлийн хамт Б- ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн боловч Б- ХХК нь гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл зөвхөн 3 300 000 ам.долларыг төлж, үлдэгдэл 2 200 000 ам.долларын төлбөрийг төлөөгүй. Б- ХХК-иас 2013 оноос хойш хувьцааны үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардаж, тус компанийн Захирал Тан Ихатай БНХАУ болон Монгол улсад 50-60 удаагийн уулзалтыг зохион байгуулсны дүнд Б- ХХК нь 2 200 000 ам.долларын төлбөрт өөрсдийн эзэмшлийн банк болон зочид буудлын хувьцааг шилжүүлэх амлалтуудыг өгсөн боловч уг амлалтууд нь огт хэрэгжээгүй.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй нь тодорхой болсон учир гэрээний 9.1, 11.2-т заасны дагуу гэрээнээс татгалзаж буйгаа 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тус компанид бичгээр мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дагуу Б- ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн хариу албан бичигтээ Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж огт үндэслэлгүй, худал тайлбарыг өгсөн нь тус компани залилан мэхэлсээр ирсэн болохыг нотолж байна. Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Иймд Б. М- болон Б- ХХК-ийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Л- ХХК-ийн 100%-ийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.М-т шилжүүлэхийг Б- ХХК-д даалгах шаардлагыг гаргаж байна.

Нэмэлт гэрээ гэдгийг байгуулах үед би Монголд байгаагүй болох нь хилээр орж гарсан баримтаар тогтоогдож байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 6 000 000 багагүй хүдрийн нөөцтэй ордод холбогдох баримтыг хүлээлгэж өгөхөөр болж хариуцагч нь 5 500 000 ам.доллар төлөхөөр тохирсон. Нэхэмжлэгч нь анх нөөцийг 7 000 000 тонн гэсэн. Энэ талаар 6 дугаар хавтаст байдаг. Гэрээний 6.6-д 2013 оны 5 дугаар сарын 5-ны өдөр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Нэхэмжлэгч нь үүргээ бүрэн биелүүлж байж төлбөрөө шаардахаар заасан. Нэхэмжлэгч нь 6 000 000 доошгүй нөөцтэй орд хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй байсан тул хариуцагч талаас холбогдох арга хэмжээг авсан. Улмаар гэрээний үнийг багасгаж дахин гэрээ байгуулсан. Улмаар энэ хэлцлийг дахин баталгаажуулж гэрээг дуусгавар болгосон. Ингэхдээ зээлийн гэрээний дагуу зээлсэн 1 180 000 доллар шилжүүлэхээр тохиролцсон. Холбогдох баримтыг хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Нөөцийн тайлан дээр ордын нөөц бүрэн тогтоогдсон бөгөөд хүдрийн боломжит нөөц нь 2 200 000 тонн гэсэн байдаг. Иймд худалдсан ордын нөөц нь доголдолтой байсан. 4-р хавтасны 69 дүгээр талд байх хурлын тэмдэглэлээс үзэхэд 2.2 сая тонн нөөцөөс 1.3 тонныг ашиглахаар тооцсон байдаг. Энд үйлдвэрийн нөөц нь 1.3 тонн өсөх боломжит нөөц нь 2.2 сая тонн гэдэг. Эдгээрээс нэхэмжлэгчийн анх санал болгосон орд нь нөөц болон чанар их хэмжээгээр багассан тул нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогддог.

Гэрээнд заасан асуудлыг санаатай нуун дарагдуулсан. Нэхэмжлэгч нь тухайн тайланг гаргах үед 7 сая тоннын нөөц нь 2,2 сая тонн болж буурах болсон тул санаатай нуусан байна. Нэхэмжлэгч нь нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг. Иймд хэрэгт байгаа баримтаар нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзах эрхгүй байна. Үлдэгдэл 2.2 сая доллар авна гэдэг боловч 6 саяаас багагүй нөөцтэй ордыг өгөх үүргээ биелүүлээгүй. Мөн бичиг баримтаа өгөөгүй байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар тогтоогдсон. Тамга тэмдэг бичиг баримт хүлээлгэж өгөх үүрэгтэй байсан. Үүргээ биелүүлсэн гэж байгаа бол бага нөөцтэй байдлаар тохиролцсон гэдгээ баримтаар нотлоогүй. Нөөц тогтоогдоогүй гэж байна гэтэл 2.2 сая тонноор боломжит нөөцийг тогтоосон. Дуусгавар болсон гэрээнээс ямар үндэслэлээр татгалзаад байгаа нь ойлгомжгүй. Гэрээний дагуу 200 000 000 шилжүүлэх үүргээ биелүүлсэн. Талууд нэмэлт гэрээ байгуулаад төлбөрөө бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б- ХХК-д холбогдох зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Л- ХХК-ний 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.М-т шилжүүлэхийг Б- ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэрийг цуцалж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 68 566 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дах хэсэгт тус тус заасныг ноцтой зөрчсөн.

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд 2013 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө хайгуулын хяналтын ажил хийгдээгүй, 2014- 2015 онд хийгдсэн болохыг бүрэн илэрхийлсэн байдаг /6 хх шүүхийн шийдвэрийн 17 дахь тал/ бөгөөд үүнээс өмнө хайгуулын ажил хийсэн эсэхийг нотлох баримтаар нотлож чадаагүй.

Хариуцагчийн өмгөөлөгч нь 3 хавтаст хэргийн 39 дүгээр тапд эвагдсан Монголын нотариатчдын танхимаас Иргэн Б.Гэрэлтуяагийн түүний ирүүлсэн хүсэлтийн дагуу гаргаж өгсөн нотариатч Н.Хишигсүхийн /140/-ийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр гэрчилсэн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, бүртгэлийн дэвтрийн хуулбарыг тус тус хавсралтаар хүргүүлж байна гэх баримтаар БНХАУ-ын иргэн Тан И Хан Монгол Улсад байсныг нотлоно гэжээ.

Гэтэл уг албан бичгийг иргэн Б.Гэрэлтуяагийн хүсэлтийг үндэслэж гаргаж өгсөн байх бөгөөд мөн 2013 оны 09 дүгэзр сарын 18-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээг хийсэн гэх бөгөөд Эрх шилжүүлэх гэрээ болон Хувьцаа худалдах худалдан авах гэрээг хийгээгүй, түүнчлэн тус гэрээг Монгол Улсад нотариатаар гэрчлүүлэн хийсэн гэж үзвэл Монгол Улсын Үндсэн хууль, Нотариатын тухай хууль болон холбогдох бусад дүрэм, журмын дагуу Монгол хэл дээр байх ёстой боловч зөвхөн англи, хятад хэл дээр үйлдэгдсэн байгаа бөгөөд хавсралтаар ирүүлсэн 9 хуудас баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй зэргээр энэхүү албан бичгээр БНХАУлсын иргэн Тан И Хан Монгол Улсад байсан нь нотлогдохгүй, Хувьцаа худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээ гэх баримтыг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн хийгээгүй болох нь бүрэн тогтоогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэн магадлахуйн институтын 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 19/01 дугаар дүгнэлтийг Улсын дээд шүүхийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн тогтоолыг үндэслэн 2013 оны 05 сарын 02-ны өдрийн болон 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн баримтуудаар талууд гэрээг дүгнэж, харилцан тохиролцож баримт үйлдсэн гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгийг зөрчсөн.

Шүүх дээрх эрүүгийн хэргийн журмаар хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд уг баримтыг урьдаас хэдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон гэж үзэн түүнийг үндэслэж талууд гэрээнд өөрчлөлт оруулсан гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй.

Талууд гэрээний гол хөрөнгө гэж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үзсэн тул худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд хяналтын хайгуулын ажлыг гүйцэтгэж эд хөрөнгөө хүлээн авах, энэ байдлаар эд хөрөнгөө хүлээж аваагүй тул

Дзэрх зүйлээс Худалдагч нь гэрээнд заасан тоо хэмжээг тогтоосон тайлан, мэдээ, холбогдох баримтуудыг Худапдан авагчид хүлээлгэн өгсөн, Худалдан авагч гэрээний зүйлийн онцлог шинж буюу ашигт малтмалын нөөц өсөх эсхүл буурах талаар мэдэж байсан, гэрээнд тапууд нөөц буурсан үзүүлэлт гарвал Худалдан авагчийн гомдлын шаардлагуудыг зааж өгсөн тул Худалдагчийг гэрээний үүргээ зөрчиж, мэдээ мэдээллийг нуун дарагдуулсан гэж үзэж буруутгах боломжгүй.

Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Худалдагч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан бөгөөд татгалзсанаас үүдэн талууд хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг үндэслэн гэрээний гүйцэтгэлийг харилцан буцааж өгөх хууль зүйн үндэслэлтэй.

1 000 000 ам.доллар нь нэхэмжпэгчийн хүлээн авсан болохоо зөвщөөрсөн тооцоонд заасан 2 400 007 ам.долларт багтсан байхад шүүх 1 180 000 ам.долларыг дахин нэмж бодсон байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянэн үзэж, 166 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01175 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Б- ХХК-д холбогдуулан зохигчдын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Литтиуммайнинг ХХК-ийн 100 хувьцаа болон ашигт малтмалын 1055А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч хувьцаа худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон гэж маргажээ. /хх1, 87/

Анхан шатны шүүх тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжгүй байна.

Хариуцагч хувьцаа худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болсон гэж маргахдаа нотлох баримтаар нэмэлт гэрээг иш татжээ. /хх221-225/

Талууд нэмэлт гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан эсэх асуудлаар маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилох бөгөөд шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримталах юм. Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч Б.М-ын гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан бол хариуцагч талаас шүүхэд гаргасан бичмэл нотлох баримт болох эрүүгийн хэрэгт гаргасан гэх шинжээчийн дүгнэлтэд уг нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг Б.М-ын гарын үсэг мөн гэж гарчээ. /5хх148-152/

Анхан шатны шүүхээс уг эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн шинээчийн дүгнэлт гэх баримтыг иргэний хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд авч үзсэн нь буруу юм. Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд нь өөр процедуртай бөгөөд дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт буюу нотолгооны хэрэгслийн түвшинд авч үзэх боломжгүй юм.

Анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Улсын Дээд шүүхийн тогтоолыг нотлох баримтын үнэлгээтэй холбон авч үзэж, дахин нотлох шаардлагагүй үйл баримт мэтээр тайлбарласан нь буруу юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчмыг шат шатны шүүхүүд хараат бусаар хэрэгжүүлэх бөгөөд шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй юм. Өөрөөр хэлвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэдэгт тухайн тохиолдолд нотлох баримтыг үнэлэх асуудал хамаарахгүй юм. Тэр тусмаа шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хэргийг агуулгаар нь эцэслэн шийдвэрлэсэн хэрэг биш юм. Улсын Дээд шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх боломжтой гэсэн үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн шийдвэр, тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан үйл баримт тогтоогдсон нь шүүхээс хэрэг маргааны талаар шүүхийн эцэслэн дүгнэж шийдвэр гаргасан мэтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ. Өмнө шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдээр нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг Б.М-ын гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан байж болох ч сүүлд хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэрэгт гаргасан гэх шинжээчийн дүгнэлтэд нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг Б.М-ын гарын үсэг мөн гэж гарсан нь өмнөх дүгнэлтийг шууд үгүйсгэхгүй бөгөөд харин шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй байдлыг л үүсгэж байгаа юм. /5хх148-162/

Иймд шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан дахин шинжилгээ хийж магадлах үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу болжээ.

Тухайн баримт дээр гарын үсэг зурсан зураагүй гэх үйл баримтыг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой байхад энэ ажиллагааг дутуу хийсэн. Эрүүгийн хэрэгт гарсан гэх баримтыг иргэний хэрэгт шинжээчийн дүгнэлт гэх нотолгооны хэрэгслийн хэмжээнд үнэлсэн нь буруу. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дах хэсэгт заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт зааснаар өөрийн санаачилгаар дахин шинжилгээ хийж магадлах үүрэгтэй.Энэ үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дах хэсэгт заасан энэ хуулийн 38.6-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй зөрчилд хамаарах юм.

Нэхэмжлэгч нэмэлт гэрээ байгуулагдах үед Монголд байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд шүүх энэ нөхцөл байдал үүссэн эсэх, гарын үсэг зурсан эсэх үйл баримтыг нарийвчлан тогтоох шаардлагатай.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн 101/ШШ2020/01175 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 566 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ш.ОЮУНХАНД