2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2026/02471

 

 

 

2026 о 02 с 12ө

Дугаар 191/ШШ2026/02471

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоотод оршин суух,*******, /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:*******,*******,******* тоотод оршин суух, /рд: /-д холбогдох,

25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагч Б.ужин, хариуцагчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Б.ужинтай 2024 оны 10 сарын 03-ны өдөр гэрээ байгуулж 25,000,000 төгрөгийг 1 сарын хугацаанд төлөхөөр нотариатаар батлуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Б.ужин төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээний дагуу 25,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2025 оны 09 сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулга болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г. миний бие 2024.09.10-ний өдөр Б. 10,000,000 төгрөг бэлнээр өгч, 15,000,000 төгрөгийг Б. хаан банкны тоот данс руу шилжүүлж нийт 25,000,000 төгрөгийг зээлсэн. Б. нь харилцан тохиролцсон хугацаанд мөнгөө төлөхгүй байсан тул 2025 оны 10 дугаар сард би цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч Б. нь нотариат дээр зээлийн гэрээ хийгээд батлан даагчаар өөрийн дүүгээ болгочихъё, иагдаагаас өргөдлөө татчих, 1 сарын дотор зээлсэн мөнгөө, 3.5 хувийн хүүгийн хамтаар төлнө хэмээн хүсэлт гаргаад гуйгаад байсан тул 2024.10.03-ны өдөр 2214 дугаартай 'Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж, 2024.10.10-ны өдөр дугаартай "Батлан даалтын гэрээ-г зээлдэгч Б. төрсөн дүү Б.ужинтай байгуулсан. Зээлдэгч Б.аас би 2024 оны 11 дүгээр сараас 2025 оны 02 дугаар сарыг Whats up чатаар холбогдож зээлээ төлөхийг шаардсан боловч зээлийн төлбөрөө төлөөгүй бөгөөд түүний хаана амьдарч буй нь тодорхойгүй байсан. Монгол Улсад бараг оршин суудаггүй Оросын Холбооны Улсад ихэвчлэн амьдарч байгаа гэх яриа гарах болсон тул гэр бүл болон дүү нараас нь энэ тухай лавлах үед холбоогүй байгаа хаана байгаа талаар нь мэдэхгүй байна хэмээсэн. Зээлдэгч болон батлан даагч Б.ужин нараас зээлийн гэрээний үүргээ төлүүлэхийг утсаар ярьж, мессеж болон чат бичиж удаа дараа шаардсан боловч одоог хүртэл биелүүлээгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан дугаартай Батлан даалтын гэрээ-ний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ...Үүрэг гүйцэтгэгч нь үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй ... байвал үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж харилцан тохиролцсон. 2214 дугаартай Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-ний дагуу Б. нь зээлсэн 25,000,000 төгрөгөө 2024.11.03-ны өдрийн дотор төлж барагдуулах үүрэгтэй байсан боловч биелүүлэлгүй хугацаа хожимдуулсаар байна. Зээлдэгч Б. нь зээл төлөх үүргээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд батлан даагч Б.ужингаар дугаартай Батлан даалтын гэрээ-ний дагуу үүргийг гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцон гэрээг нотариатаар батлуулсан болно. Иймд 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2214 дугаартай Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний үндсэн төлбөрийн үүрэг болох 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай Батлан даалтын гэрээ- ний дагуу Батлан даагч Б.ужингаас гаргуулж өгнө үү.гэжээ.

 

Хариуцагч Б.ужин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Г.тай 2024 оны 10 сарын 03-ны өдөр ямар нэгэн гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй... гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 4-5, 23-24, 29, 31, 33, 38-43-р тал.

 

 Хариуцагч талаас хэрэгт өгсөн нотлох баримт: хавтаст хэргийн 89-р тал.

 

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: 58-62, 65-71, 74-76 -р тал.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г. хариуцагч Б.ужинд холбогдуулан батлан даалтын гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

3. Хариуцагч тал гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй, Б. нэрээ Б. болгосон байхад гэрээг Б.тай байгуулсан нь эргэлзээтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

4. Нэхэмжлэгч Г. 2024 оны 09 сарын 10-ны өдөр ***  ***  зээлийн гэрээ амаар байгуулж 10,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгийг дансаар, нийт 25,000,000 төгрөгийг зээлдүүлж, 2024 оны 10 сарын 03-ны өдөр бичгээр байгуулсан, ингэхдээ сарын 3.5 хувийн хүүтэйгээр 2024 оны 11 сарын 03-нд төлөхөөр харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр тогтоогдож байна. /хх-5, 66-67/

 

4.1. Г. Б.эд 10,000,000 төгрөгийг бэлнээр, 15,000,000 төгрөгийг дансаар, нийт 25,000,000 төгрөгийг өгсөн болох нь Б. 10,000,000 төгрөг бэлнээр авсан нь үнэн гэх бичвэр, гэрч Ч. мэдүүлэг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, үзлэгийн тэмдэглэл зэргээр хангалттай тогтоогдож байна. /хх-23-24, 29, 75-76/

 

4.2. *** ***  /рд: / 2022 оны 06 сарын 23-ны өдөр өөрийн нэрээ өөрчилж Батмөнхийн /рд: /-ээр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн дугаартай лавлагаагаар тогтоогдож байна. /хх-60-61/

 

4.3. Зээлдэгч Батмөнхийнийн төрсөн дүү хариуцагч болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.

 

4.4. Г. Б. нарын хооронд байгуулагдсан 2024 оны 10 сарын 03-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр үндэслэн нэхэмжлэгч Г. хариуцагч Б.ужинтай 2024 оны 10 сарын 10-нд 25,000,000 төгрөгийн батлан даалтын гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна. /хх-4/

 

Зохигчдын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ,

459 дүгээр зүйлийн 459.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна,

460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ,

460 дугаар зүйлийн 460.2-т үрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй гэж заажээ.

 

4.5. Зээлдэгч Б. зээлийн төлбөрөө төлөхгүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй, эрэн сурвалжлагдаж байгаа болох нь талуудын тайлбар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 10 сарын 20-ны 3093-2/ дугаартай албан бичгээр тогтоогдож байх тул хуулийн дээрх заалтын дагуу үүрэг гүйцэтгүүлэгч Г. батлан даагч Б.ужингаас батлан даалтын гэрээний үүргийг шаардах хуулийн шаардлагыг хангасан гэж үзэв. /хх-89/

 

4.6. Нэхэмжлэгч Г.аас зээлдэгч Б.ээс зээлийн гэрээний дагуу мөнгө буцаан авсан эсэхийг тодруулахад, Б.ээс 2024 оны 12 сарын 02-нд 2,000,000 төгрөгийг өөр хүний дансаар дамжуулан хүлээн авсан гэж хариулсан тул батлан даалтын гэрээнд заагдсан 25,000,000 төгрөгөөс 2,000,000 төгрөгийг хасаж 23,000,000 төгрөгийг батлан даагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

4.7. Хариуцагч талын .2024 онд Б. гэж хүн байгаагүй, нотариат дээр биеэр очоогүй ... гэх тайлбар нь баримтаар тогтоогдоогүй ба нэхэмжлэгч талын хэрэгт өгсөн баримтуудыг няцаагаагүй болно.

 

5. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.ужингаас батлан даалтын гэрээний үүрэгт 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй шүүгчийн захирамж гаргасантай холбоотой хариуцагч тал шүүгчээс татгалзсан ба хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой шүүгчээс татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, 92 дугаар зүйл, Улсын дээд Шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийг тайлбарласан тогтоолд нийцээгүй гэж үзэн, хүсэлтийг Ерөнхий шүүгчээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хариуцагч Б.ужингаас 23,000,000 /хорин гурван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.т олгож, нэхэмжлэлээс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ