| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2026/01034/И |
| Дугаар | 191/ШШ2026/02455 |
| Огноо | 2026-02-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/02455
| 2026 02 12 | 191/ШШ2026/02455 |
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******, *** банк оффисс хаягт байрлах, *** банк ХК /рд: *** /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *** дүүрэг,*******, *** ,*******, тоотод оршин суух, *** *** /рд: /-д холбогдох
17,395,944 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б. нь банктай: 1. 2024 оны 02 сарын 09-ний өдөр тоот дугаартай онлайн цалингийн зээлийн гэрээ байгуулан 12,696,699.13 төгрөгийг жилийн 19,8% сарын 1,65% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн цалингийн зээл, 2. 2023 оны 12 сарын 14-ний өдөр тоот дугаартай онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг жилийн 20.4% сарын 1,7% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн хэрэглээний лизингийн зээл, 3. 2023 оны 12 сарын 14-ний өдөр тоот дугаартай онлайн хэрэглээний лизингийн зээлийн гэрээ байгуулан 999,000 төгрөгийг жилийн 20.4% сарын 1,7% хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай онлайн хэрэглээний лизингийн зээлийг тус тус авсан. Зээлдэгч зээлийн барьцаанд iphоnе 14 рго, airpods загварын гар утаснууд, ирээдүйд орж ирэх цалингийн орлого барьцаалуулсан байна. Зээлдэгч нь 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар,, дугаартай зээлийн гэрээнүүдийн дагуу үндсэн зээлд 3,740,240.19 төгрөг, зээлийн хүүд 1,339,879.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,228.58 төгрөг, нийт 5,093,348.49 төгрөгийн зээл, хүүгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөл байдал үүссэн бөгөөд 2025 оны 12 сарын 17-ны өдрийн байдлаар;
1. дугаартай Онлайн цалингийн Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 10,883,858.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,778,811.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 310,341.24 төгрөг буюу нийт 14,973,010.96 төгрөг,
2. дугаартай Онлайн хэрэглээний лизингийн Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 1,540,405.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 250,128.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,943.82 төгрөг буюу нийт 1,803,478.30 төгрөг,
3. дугаартай Онлайн хэрэглээний лизингийн Зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэлд 531,194.86 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 77,319.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,440.35 төгрөг буюу нийт 612,954.69 төгрөг, Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн удаа дараа хугацаа хэтрүүлж, 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нийт 653 хоног гэрээнд заасан үүргээ зөрчиж байна.
Иймд банкны зүгээс 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгон Онлайн хэрэглээний Лизингийн болон Цалингийн зээлийн гэрээний 6.1.1 дэх хэсгийг үндэслэн,, дугаартай Зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэгт дор дурьдсан шаардлага бухий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 12,955,458.94 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,106,259.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 327,725.41 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 6,500.00 төгрөг, нийт 17,395,943.95 төгрөг.... гэжээ.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: ...*******банк ХК-ийн гаргасан 17,395,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Уг мөнгийг дараах графикийн дагуу төлж барагдуулах хүсэлтэй байна. 2026 оны 02 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,895,944 төгрөгөөр тус тус төлөх хүсэлтэй байна... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, холбогдох бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банк ХК хариуцагч Б.д холбогдуулан үндсэн зээлд 12,955,458.94 төгрөг, зээлийн хүүд 4,106,259.60 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 327,725.41 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 6,500 төгрөг, нийт 17,395,944 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч 2026 оны 02 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,895,944 төгрөг, нийт 17,395,944 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Б.гийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б. 2026 оны 02 сарын 28-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 03 сарын 30-ны өдрийн дотор 1,000,000 төгрөг, 2026 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 07 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 08 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 09 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 10 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 11 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2026 оны 12 сарын 30-ны өдрийн дотор 1,500,000 төгрөг, 2027 оны 01 сарын 30-ны өдрийн дотор 1,895,944 төгрөг, нийт 17,395,944 /арван долоон сая гурван зуун ерэн таван мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг нэхэмжлэгч Хаан банк ХК-д төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2025.12.18-нд төлсөн 244,930 төгрөгөөс 122,465 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Хаан банк ХК-д буцаан олгож, үлдэх 122,465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 122,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ