Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/0030

 

*******0*******5          09           *******6                                      *******0*******5/ДШМ/0030                 

                                                                                                                        

 ******* холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Уртнасан, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэйгээр,

                      шүүгдэгч *******,

               шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийж,

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 07 дугаар сарын *******3-ны өдрийн **************8 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн *******43000**************00166 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх *******0*******5 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Монгол Улсын иргэн, 1978 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 34 дүгээр хороо, ******* тоотод оршин суух үндсэн хаягтай, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Тахилт ************** дугаар хороо, 13 дугаар гудамжны ******* тоотод түр оршин суух,  РД:АЮ7804*******816, ******* овогт *******

*******.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 06 дугаар сарын *******3-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хол худаг” гэх газарт “Subaru Forester” маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэгмэд нь шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.3-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

4.Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх: *******ийг “согтуурсан үедээ, тээврийн тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.3-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил, ******* сарын хугацаагаар хасаж, 1 жил, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,  шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,  түүнээс 1,349,640  төгрөг гаргуулж, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд олгож, шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой баримтыг хэрэгт ирүүлээгүй, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Б.Цэгмэд эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэхдээ эрүүгийн хууль буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “өөрийн оршин суух газраас явахыг хориглох” гэж заасан ба оршин суух газар гэх ойлголтыг Иргэний хуулийн ************** дугаар зүйлийн **************.1 дэх хэсэгт “Иргэний оршин суугаа газрыг хуулийн дагуу түүний харьяалан бүртгүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр тодорхойлно.” гэж хуульчилсан. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас анхан болон давж заалдах шатны шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоосон нь хэт өргөн буюу эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж дүгнэн, шүүгдэгчийн оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээр зорчих эрхийг хязгаарлах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зорчих эрхийг хязгаарлах ялын зорилгод  нийцнэ гэж дүгнэж, хууль хэрэглээний практик нэгэнт тогтсон билээ. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг нийслэлийн нутаг дэвсгэрээр буюу хэт өргөн тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

6.Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ээж маань элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орох гэж байгаа. Би өөрөө дуудлагаар энд, тэнд очиж гагнуур хийж гэрийнхээ орлогын эх үүсвэрийг бүрдүүлдэг тул зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг хэвээр нь үлдээж өгнө үү. Жолооныхоо эрхийг нэмж хасуулж болдог бол нэмээд хасуулж болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          7.Прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

8.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.******* дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

9.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******0*******4 оны 06 дугаар сарын *******3-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Хол худаг” гэх газарт “Subaru Forester” маркийн 03-79 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:

9.1.Шүүгдэгч *******ийн “*******0*******4.06.**************-ны өдөр , бид гурав аймгийн төв рүү Subaru Forester маркийн машинтай орж ирсэн. Бид гурав уурхай руугаа буцах замдаа дэлгүүрээс ******* шил архи аваад гарсан. Аймгаас гарч яваад холдоогүй бид гурав архиа хувааж уусан. Тэгээд цаашаа хөдөлж яваад замаа олохгүй төөрсөн. Төөрч явсаар өглөөний 6-7 цагийн орчим замгүй явж байтал гэнэт хөндлөн зам орж ирэхээр нь би сандраад машинаа буруу тал руугаа дарсан чинь машин шарваад *******-3 удаа бөмбөрөх шиг болсон. Тэгээд миний цээжин дээр дараад ухаан алдчихсан байсан. Би өөрөө түрүүлж гараад арын хаалгыг нээгээд ыг татаж гаргасан. Гаргаж ирээд айгаад хамар дээр нь гараа тавиад үзсэн чинь амьсгаатай байсан. Тэр үед цаанаас “Мөнхтөр ахаа гайгүй юу” гэж бахирч байсан. машинаас 10 гаруй метрийн цаана цонхоор шидэгдсэн байсан. бие нь гайгүй бололтой өөрөө босоод гүйгээд ирсэн. Тэгсэн ухаан ороод “гайгүй ээ ахаа” гэсэн. Тэгээд ойрхон харагдаж байсан хөдөөний айл руу гурвуулаа очиж тухайн айлын утсаар нь уурхай руу хүнтэй ярьсан. таньдаг хүн нь бид нарыг ирж авсан. Тэгээд аймгийн төв рүү орж эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлгээс осол болсон талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан...” гэх мэдүүлэг ( Хэргийн 145-146 дугаар хуудас)

9.*******.Хохирогч “*******0*******4 оны 06 дугаар сарын **************-ны өдөр *******, нарын хамт 03-79 УНЭ улсын дугаартай, Subaru Forester маркийн машинтай Сүхбаатар аймгийн төв рүү том машины сэлбэг авч ирэхээр явсан. Тэгээд үдээс хойш 15 цаг өнгөрч байх үед бид гурав буцах болоод хүнсний дэлгүүр орж, 0.75 литрийн архи *******-ыг аваад шууд уурхай руугаа явсан. Аймгийн төвөөс 10 гаруй километрт зогсоод бид гурав авсан архинаасаа нэгийг нь задлаад гурвуулаа хувааж уусан. Тэгээд 18 цагийн орчим цаашаа хөдлөөд явсан. Би өмнөх өдөр нь нойргүй байсан учраас амархан тасраад унтчихсан. Тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Гэнэт их дуу чимээ гарахаар нь би сэрээд ******* ахаас "яагаад байгаа юм бэ" гэсэн чинь ******* ах “онхолдчихлоо” гэж хэлж байсан. Тэгээд би ухаан алдчихсан байсан тэрнээс хойш юу болсноо санахгүй байна. Нэг сэрээд ухаан ороход би эмнэлэгт ирчихсэн байсан. Энэ гэмт хэргийн улмаас өөрийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй. Миний зүгээс ******* гэх хүнээс нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй....” гэх мэдүүлэг (Хэргийн 16-17, *******0-*******1 дугаар хуудас),

9.3. Гэрч ын “Би *******0*******4 оны 06 дугаар сарын *******3-ны өдөр Баруун-Урт сумын төвөөс Нагааранз уурхай руу явж байсан. ******* авто машин жолоодож, арын суудалд унтаад явж байхад гэнэт авто машин шарваж онхолдсон ...” гэх мэдүүлэг ( Хэргийн *******7-*******9 дүгээр хуудас) ,

9.4.Хэргийн газарт үзлэг хийсэн *******0*******4 оны 06 дугаар сарын *******3-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (Хэргийн 54-61 дугаар хуудас), 

9.5.Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (Хэргийн 6*******-63 дугаар хуудас),

9.6.Мөрдөгчийн магадлагаа (Хэргийн 13*******-135 дугаар хуудас),

9.7.Шинжээчийн дүгнэлт  (Хэргийн 38-39 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдож байна.

10. Хэрэгт авагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэл хүлээж байсан шийтгэвэр, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн *******0*******5 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *******3/53 дугаартай албан тоот, хохирогч т эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын түүх зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (Хэргийн 151-157, 163-164 дүгээр хуудас)  

11.Шүүгдэгч *******ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.10 дугаар зүйлийн ******* дахь хэсгийн *******.1, *******.3-д заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, эрүүгийн хуулийн ерөнхий, тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

          1*******. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод нийцжээ.

          13. Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох эсхүл тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ялын төрөл юм.

          Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэгдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, ******* дахь хэсэгт заасан хязгаарлалт, хориглолтын аль нэгийг заавал тогтоох бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тодорхой ямар газар очих болон тухайлсан хүнтэй уулзах, харилцахыг хориглож буйг албан ёсны хаяг, бүртгэл, нэршил, овог нэрээр нь шийтгэх тогтоолд тусгах бөгөөд зорчих бүс, чиглэлийг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн тодорхой заах үүрэгтэй.

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялын хэрэгжилтийг нэг мөр хангуулах нөхцөлийг бүрдүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүний байнга, түр оршин суух хаяг, үйл ажиллагаа явуулдаг болон ажлын байрны байршил, хэрэгт холбогдсон хүний эрүүл мэндийн байдал, бусдад аюул учруулах эрсдэлтэй эсэх, түүнчлэн уг ял хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг нарийвчлан тогтоосон байхыг шаарддаг.

14. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх заалт, энэ зүйлийн ******* дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

Нэг. Прокурор Б.Цэгмэдийн эсэргүүцлийг хүлээн авч, Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн *******0*******5 оны 07 дугаар сарын *******3-ны өдрийн **************8 дугаартай шийтгэх тогтоолд дараах өөрчлөлтийг оруулсугай. Үүнд:

1.1.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд түүнийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.

1.*******.Шийтгэх тогтоолын бусад хэсэг, заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

         

          Хоёр. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ОЮУНТУНГАЛАГ                   

                                    ШҮҮГЧ                         Г.УРТНАСАН

                                        ШҮҮГЧ                                  Ц.ЭРДЭНЭЗУУ