| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/14015/И |
| Дугаар | 191/ШШ2026/00371 |
| Огноо | 2026-01-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2026/00371
| 2026 01 06 | 191/ШШ2026/00371 |
|
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан
шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах,******* ББСБ ХХК /рд:******* /-ийн нэхэмжлэлтэй,
*** *** /рд:******* /-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022.12.28-ны өдөр тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,210,000 төгрөгийн зээлийг сарын 2.85%- ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 34 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 2,419,244 төгрөгийг гаргуулахаар харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харъяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025.01.13-ны өдрийн 197/ШЗ2025/00095 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б. эрэн сурвалжилж өгнө үү.... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Хариуцагч Б. нь шүүхийн ажиллагааны явцад өөрийн оршин суух хаягаа шүүхэд өгсөн тул хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтээс татгалзаж байгааг хүлээн авна уу... гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтыг хянан үзээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч******* ББСБ ХХК Б. эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.ийн оршин суугаа хаяг нь тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.ын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлага биелэгдсэн үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах нь зүйтэй.
Б.,, тоот хаягт оршин суудаг. Холбоо барих дугаар, ээж н. болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч******* ББСБ ХХК Б. эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч******* ББСБ ХХК-д олгон, үлдэх хэсэг буюу 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.БАТЦЭЦЭГ